Үнэт зүйл гэж хүн бүхэнд бий.Гэхдээ...

Авлигын мөнгийг бид төлдөг үү?

Бид бүхэн "Тэр түүнд авлига өгч гэнэ. Тэр түүнээс авлига авч гэнэ " гэж ярилцдаг ч тэрхүү авлигын мөнгө биднээс гарч байгаа эсэхийг мэддэггүй. Тэгвэл та бид авлигын сөрөг үр нөлөөгөөр багагүй "хохирол" амсдаг байна. Транспаренси Интернэшлийн авлигын мэдрэмжийн индексээр 2004 онд Монгол улс 145 орноос 85 дугаар байранд орж, 10 индекс байхаас 3.0 индекс буюу бараг хяналтгүй гэсэн үнэлгээ авсан байна. Нөгөө талаас ядуурлын хэмжээ 36.1 хувиас буурахгүй байна. Авлигал ядуурлын учир шалтгаан уу?, эсвэл ядуурал авлигын учир шалтгаан уу? гэдэг нь сонирхолтой асуудал юм. Үүнийг илрүүлэхэд авлига шингэсэн бараа бүтээгдэхүүний үнийг зах зээлийн тэнцвэр үнээс их болон бага байгаа эсэхийг хянахад л болно.Зах зээлийн бодит үнэ гэж тухайн барааг үйлдвэрлэхэд зарцуулсан бодит өртөг болон үйлдвэрлэгчийн ашгийн нийлбэрээс бүрддэг.Хэрэв тухайн борлуулалтын түвшинд ямар нэгэн нэмэлт өртөг байхгүй зах зээлийн жам ёсны харилцаа ноёрхож байвал энэ нь өрсөлдөөний зарчимтай уялдан өөрчлөгдөж үнийн тэнцвэрт харилцааг бий болгоно.Харин нийгэмд авлига байгаа, тэр нь ядуурлыг үүсгэгч хүчин зүйл болохыг тодорхойлохын тулд авлигын орчин дахь бараа бүтээгдэхүүний үнэ бүрдэлтийг авч үзэх шаардлагатай болно.Энэ нь бараа бүтээгдэхүүний зах зээлийн бодит үнэ дээр авлигын өртөг нэмэгдэж борлуултын үнийг авлигын нэмэгдэх өртөгөөр нэмэгдүүлнэ. Бүтээгдэхүүний үнэ+авлигын үнэ=хэрэглэгчид очно.  Тухайлбал хэрэглэгч борлуулалтын түвшин бүрд авлигын өртөг төлөх шаардлагатай болж байна. Энэ шаардлага нь иргэдийн бараа бүтээгдэхүүний сонголтын боломжийг хаах буюу хадгаламжийн хэмжээг хорогдуулах нөлөөллийг бий болгоно. Чинээлэг иргэд бараа бүтээгдэхүүнийг бөөнөөр нь авах санхүүгийн болон бусад хүчин зүйлийн боломж сайтай байхад ядуу иргэд ямар нэгэн бараа нөөцлөн авах боломж маш хомс байдаг. Энэ нь борлуулалтын сүүлчийн түвшингээс худалдан авалт хийх байдлыг бий болгож байна.Ядуу иргэд чинээлэг иргэдийг бодвол бараа бүтээгдэхүүнийг борлуулалтын хамгийн сүүлчийн түвшингээс худалдан авах нь элбэг байдгаас тэд авилгалын өртгийг бүхэлд нь үүрэх байдалтай болж байна. Жишээлбэл хотын төв амьдардаг иргэд 1 л наранцэцгийн тосыг 1350 төгрөгөөр худалдан авч байхад хотын захад амьдардаг иргэд түүнийг 100 граммыг нь 200 төгрөг авч 1 литр наранцэцгийн тосонд 2000 төгрөг төлж байна.Үүнийг худалдааны стандартыг зөрчих эрхийг авилгалаар олж авсан борлуулах цэгүүд гүйцэтгэж байна.  Нөгөө талаар чанарын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүний үнэ авилгалын улмаас үнэ өндөртэй болдог нь ядуу иргэдийг чанарын шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүнийг худалдан авч хожим нь эрүүл мэндийн зардлыг нэмэгдүүлэх байдал руу шахаж байна. Энд авилгал ядуурлыг үүсгэгч хүчин зүйл болж байгааг өмнө авсан наранцэцгийн тосны энгийн жишээгээр авч үзье.  

Авилгалын өртөгийг борлуулалтын түвшин бүрт нэмэгдэх ашигтай адил хувьтай байхаар, борлуулагчийн ашгийг импортлогч:10 хувь, бөөний борлуулагч-1:15 хувь, бөөний борлуулагч -2: 20 хувь, дэлгүүр: 25 хувь, ТҮЦ: 30 хувь тус тус байхаар тооцоолж, Амьдралд ойр байлгахын үүднээс дэлгүүр, ТҮЦ-ийг бөөний борлуулагч-2 оос бараа бүтээгдэхүүний авдаг гэж үзсэн болно. Эцсийн багананд хэрэглэгчийн төлөх авилгалын хэмжээг өссөн дүнгээр  түвшин тус бүрт хувиар илэрхийлж гаргалаа. Авлигын өртөг шингэсэн үнэ зах зээлийн бодит үнээс байнга илүү байж худалдан авагчид нэмэлт зардал гаргаж байгааг дээрх хүнснэгтээс харж болно. Үргэлжлэл бий....

 

 

 


Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 6 -р хуудас Нийт хуудасны тоо: 27 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Хумийн тэмдэглэл
Хумийн тэмдэглэл

Сүүлийн бичлэгүүд

Аймгийн төвийн айлууд лааны гэрэлд амьдарч байна
Та согтсон бол цагдаагаар гэртээ хүргүүлэх эрхтэй.
Төсөв бол мөнгө, Гэхдээ мөнгө биш.
Ашиг сонирхлын зөрчилдөөнтэй төрийн албан хаагчид ....
Төрийн түшээдèéí нүгэлèéí òóõàé îéëãîëò
Авлигын мөнгийг бид төлдөг үү?
Төрийхнийг зүхээд л .......
Заавал архи уух ёстой юм уу? ай
Улс төржив ...би
Тэвчиж тэвчиж уйлав

Найзууд

shine
xvv
g84
Tji
bolodm
Хүслийнжигүүр
300-н блог
Tsoomii
yuki
Blessing Tara
DESI
Чойрын Хүү
Uukiinaa




:-)
 
xaax