Үнэт зүйл гэж хүн бүхэнд бий.Гэхдээ... | |
Ашиг сонирхлын зөрчилдөөнтэй төрийн албан хаагчид ....
14:39
,
2010-12-13
..
0
сэтгэгдлүүд
.. Холбоос
...................аймгийн Орон нутгийн санаачлага ТББ нь аймгийнхаа ХХҮХ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2008, 2009 оны сургалт, зөвлөгөө өгөх үйлчилгээнд төсвийн мониторинги хийлээ. ХХҮХ-ээс явуулж байгаа мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын үйлчилгээнд хийсэн мониторингоос, явагдсан үйлчилгээний чанар хүртээмжийн асуудал биш, харин үйлчилгээг явуулаагүй, хариуцлагагүй, төрийн албан хаагчийн ёс зүйгүй, хууль бус үйлдэл хийж байгаа, ашиг сонирхлын зөрчилдөөнтэй мэргэжилтэн, албан хаагчийн асуудал гарч ирсэн. ................. аймгийн ХХҮХ-ийн мэргэжилтнүүд нь өөрсдөө ТББ байгуулж, ашиг сонирхлын зөрчилдөөнтэй үйл ажиллагаа явуулж, огт явуулаагүй сургалтуудын гэрээг хуурамчаар үйлдэж, хуурамч бичиг баримт бүрдүүлэн, хуурамч санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан гаргаад төсвийн мөнгийг шамшигдуулж байна. Гэтэл ХХҮХ нь энэхүү хууль бус үйлдлүүдэд ямар ч хяналт тавьж, хариуцлага тооцохгүй, харин ч эсрэгээр дээрх үйлдлүүдийг хамтран хийж байна. Мониторингоос “............. аймгийн ХХҮХ нь хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах, албан тушаалаа ашиглан хариуцлагагүй ажиллаж байгаа мэргэжилтэн, албан хаагчидтайгаа хуулийн дагуу хариуцлага тооцох, төрийн албан хаагчийн ёс зүй, хэм, хэмжээг чандлан сахиулах, ашиг сонирхлын зөрчилдөөнийг арилгах, дотоодын болон хөндлөнгийн хяналт, шинжилгээ, үнэлгээг сайжруулж хариуцлагын механизмыг ажиллуулах нэн тэргүүнд зайлшгүй шаардлагатай байна” гэсэн дүгнэлтийг судалгааны баг хийжээ. Энэхүү мониторингийн багийн гишүүний хувьд энэхүү мониторингоос гарсан асуудал болон мониторингитой холбоотой асуудлын талаар та бүхэндээ цуврал мэдээллийг хүргэх болно. Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 4 -р хуудас Нийт хуудасны тоо: 27 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:Нүүр хуудасМиний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудХумийн тэмдэглэлХумийн тэмдэглэл Сүүлийн бичлэгүүдАймгийн төвийн айлууд лааны гэрэлд амьдарч байнаТа согтсон бол цагдаагаар гэртээ хүргүүлэх эрхтэй. Төсөв бол мөнгө, Гэхдээ мөнгө биш. Ашиг сонирхлын зөрчилдөөнтэй төрийн албан хаагчид .... Төрийн түшээдèéí нүгэлèéí òóõàé îéëãîëò Авлигын мөнгийг бид төлдөг үү? Төрийхнийг зүхээд л ....... Заавал архи уух ёстой юм уу? ай Улс төржив ...би Тэвчиж тэвчиж уйлав Найзуудshinexvv g84 Tji bolodm Хүслийнжигүүр 300-н блог Tsoomii yuki Blessing Tara DESI Чойрын Хүү Uukiinaa |