Үнэт зүйл гэж хүн бүхэнд бий.Гэхдээ...

Төсөв бол мөнгө, Гэхдээ мөнгө биш.

          Төсөв гэдгийг маш энгийнээр мөнгө гэж ойлгодог. Тийм ээ, төсөв бол мөнгө. Гэхдээ иргэд бидний өдөр тутмын амьдралын хэрэглээний мөнгөнөөс, хөдөлмөрлөн олсон цалин хөлснөөс, худалдаа наймаа, бизнес хийж олсон ашиг орлого гэх мэт хувийн мөнгөнөөс ялгаатай, илүү өргөн үнэ цэнэтэй мөнгө байх нээ. Төсөв бол ард иргэдийн татвараас бүрддэг нийтийн эрх ашгийн төлөө зориулагдах нийтийн мөнгө.
Төсөв бол Засгийн газрын бодлогын толь. Төсвийн цаана улс орны бодлого явагдаж байдаг  Төсвийн цаана иргэд бидний амьдрал өрнөж байдаг.
Ийнхүү төсвөөр дамжигдан төрийн үйлчилгээ явагдаж,  улс орны хөгжлийн төлөөх хөрөнгө оруулалтууд хийгдэж, хүний эрх хангагдаж, хууль хэрэгжиж, ард иргэд амьдарч, нийгмийн харилцаа зохицуулагдаж байдаг байна.
Энэ утгаараа нийтийн мөнгө ард түмэндээ нээлттэй, ил тод байх ёстой, иргэд бид эзэн ёсоор өөрсдийн мөнгийг яаж зарцуулж байгаад хяналт тавьж, оролцож, асуух эрхтэй.  
Ийнхүү мониторингоос харахад, ХХҮХ-ийн мэргэжилтэн, ажилтнууд нь ажилгүй, орлогогүй иргэд сургалтанд сууснаар бага ч гэсэн мэдлэг мэдээлэлтэй болж, амин зуулга, амьжиргаатай болоосой гэсэн хүчин чармайлт гаргаж, төрийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй явуулахад санаа тавихгүй зөвхөн төсөв мөнгийг нь өөрсдийн бизнес, ашиг орлогын эх үүсвэр болгон ашиглахад анхаарлаа хандуулан мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын үйлчилгээний төсөвт мөнгө талаас нь хандаж байна.



Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 3 -р хуудас Нийт хуудасны тоо: 27 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Хумийн тэмдэглэл
Хумийн тэмдэглэл

Сүүлийн бичлэгүүд

Аймгийн төвийн айлууд лааны гэрэлд амьдарч байна
Та согтсон бол цагдаагаар гэртээ хүргүүлэх эрхтэй.
Төсөв бол мөнгө, Гэхдээ мөнгө биш.
Ашиг сонирхлын зөрчилдөөнтэй төрийн албан хаагчид ....
Төрийн түшээдèéí нүгэлèéí òóõàé îéëãîëò
Авлигын мөнгийг бид төлдөг үү?
Төрийхнийг зүхээд л .......
Заавал архи уух ёстой юм уу? ай
Улс төржив ...би
Тэвчиж тэвчиж уйлав

Найзууд

shine
xvv
g84
Tji
bolodm
Хүслийнжигүүр
300-н блог
Tsoomii
yuki
Blessing Tara
DESI
Чойрын Хүү
Uukiinaa

idiomatic-dormant