Үнэт зүйл гэж хүн бүхэнд бий.Гэхдээ...

Та согтсон бол цагдаагаар гэртээ хүргүүлэх эрхтэй.

16:45 , 2011-03-11 .. Бичигдсэн: Хумийн тэмдэглэл .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Гудамж талбай олон нийтийн газар болон гэр орондоо согтуугаар агсам тавьж  иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, өөрийгөө жолоодох  болон гэр  орноо зааж  өгөх чадваргүй иргэнийг осгож үхэх, хэрэг зөрчилд холбогдохоос  урьдчилан сэргийлэх зорилгоор  цагдаагийн байгууллагын хяналтад авч,  эмнэлгийн үйлчилгээ  үзүүлж, албадан эрүүлжүүлдэг. 
      Гэхдээ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэн болон түүнийг хамгаалах хүний хүсэлтээр, эсхүл цагдаагийн алба хаагч өөрөө санаачлан тухайн этгээдийг эрүүлжүүлэх  байранд хүргэхгүйгээр хамгаалах хүнд хүлээлгэн өгч болох бөгөөд  гэрээ заах чадвартай иргэнийг гэрт нь хүргэж өгөх ёстой ажээ.Тиймээс согтсон болгоныг эрүүлжүүлдэг ялтны газар огтхон ч биш ажээ. 
Эрүүлжүүлэх байраар үйлчлүүлж буй иргэд нь:
-  Хувийн аюулгүй байдлыг хангуулах;
- Ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлд унтаж  амрах  боломжоор хангагдах
- Гэр бүлийнхэнтэйгээ утсаар ярих, уулзах
- Эмнэлгийн үйлчилгээг хуульд заасан журмын дагуу авах
- Өөрийн биед авч яваа баримт бичиг, мөнгө, эд зүйлийг түр хугацаагаар хадгалуулах;
- Хамгаалах хүн ирсэн нөхцөлд хугацаа харгалзахгүй эрүүлжүүлэх байрнаас гарах  зэрэг эрх эдэлдэг байна.
    Гэтэл өнөөдөр эрүүлжүүлэх байрны  амрах  өрөө  нь ариун цэвэр    халдвар хамгаалалын наад захын шаардлага хангаагүй, стандартын бус байранд үйл ажиллагаа  явуулж байгаа нь хүний эрхийг зөрчих үндсэн нөхцөлийг бүрдүүлж байдаг.
     Тэгээд ч гэрт нь хүргэж өгөөд байдаг цагдаа гэж би лав сонсоогүй юм байна.

Сэтгэгдэл үлдээх

01:04 , 2011-03-12 .. Бичсэн: amaahai76
яааг үнэн. ямар ч эрүүл ахуйн шаардлага хангахгүй, гахайн хороо шиг юманд л хэдэн согтуугаа хориод байдаг шүү.

23:44 , 2011-03-11 .. Бичсэн: xvv
гоё шүү

{ Сүүлийн хуудас } { 2 -р хуудас Нийт хуудасны тоо: 27 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Хумийн тэмдэглэл
Хумийн тэмдэглэл

Сүүлийн бичлэгүүд

Аймгийн төвийн айлууд лааны гэрэлд амьдарч байна
Та согтсон бол цагдаагаар гэртээ хүргүүлэх эрхтэй.
Төсөв бол мөнгө, Гэхдээ мөнгө биш.
Ашиг сонирхлын зөрчилдөөнтэй төрийн албан хаагчид ....
Төрийн түшээдèéí нүгэлèéí òóõàé îéëãîëò
Авлигын мөнгийг бид төлдөг үү?
Төрийхнийг зүхээд л .......
Заавал архи уух ёстой юм уу? ай
Улс төржив ...би
Тэвчиж тэвчиж уйлав

Найзууд

shine
xvv
g84
Tji
bolodm
Хүслийнжигүүр
300-н блог
Tsoomii
yuki
Blessing Tara
DESI
Чойрын Хүү
Uukiinaa




:-)
 
xaax