Үнэт зүйл гэж хүн бүхэнд бий.Гэхдээ... | |
Ганцаардал
20:16
,
2007-09-07
..
2
сэтгэгдлүүд
.. Холбоос
Миний хувьд найз нөхөд олонтой ганцаардахын аргагүй хүн л дээ..Гэхдээ ганцаардал надад дурласан болотой. Бодол сэтгэл минь ганцаардахын дээдээр ганцаардаж байна. Хөл толгой нь мэдэгдэхээ больсон өнөөгийн нийгэмд "өөрийгөө олно" гэдэг үхэхээс хэцүү зүйл болоод байна даа гэж боддог. Нохой хүн ноёны суудалд сууж ноён хүн нохойн суудалд суусан өнөөгийн нийгмийн талаар найз нөхөдтэйгээ ярилцахад тэдний өмнөөс ганцаараа " тулалдах" болох юм. Яагаад бүгд нэг ижил бодолтой байхад би ганцаараа өөр бодолтой байна вэ? гэдэг асуултыг өөрөө өөртөө олон тавьж байсан. Гэтэл бид үнэт зүйл гэдгийг өөр өөрөөр ойлгодог байсантай холбоотой мэт санагдах боллоо. Хүн гэдэг амьтан энэ орчлонд төрчихөөд ганц өөрийнхөө төлөө амьдрана гэдэг утагагүй хэрэг. Мэдээж хүн гэдэг үгний цаана гэр бүл ойр дотныхон нь хамаарна гэдгийг ойлгоорой. Тиймээс олон нийтийн эрх ашгийн төлөөх үйлсэд хүч хөдөлмөрөө зориулах нь хүн болж төрсний гавъяа яах аргагүй мөн л баймаар юм. Би нийгмийн суурь үйлчилгээнүүдийг иргэдэд хүртээмжтэй чанартай шуурхай хүргэх үйл хэрэгт өдөр өдрөөр бага багаар суралцаж хүч хөдөлмөрөө үнэн сэтгэлээсээ сорьж байгаа . Энэ нь миний ирээдүйн үр хүүхдэд ч ихээхэн ач тустай зүйл гэж боддог. Гэтэл хүмүүс ганцхан олдох насандаа сайхан ажил хийж, сайхан байшинд амьдарч сайхан машин унаж хүнээс илүү тансаг амьдрах хэрэгтэй гэтэл чи өөрийгөө хар хаана байна тэр сайхан болсон нийгэм чинь чинь хаана байна Чам шиг мангар хүн байхгүй гэж ирээд л "сургааль" айлдах юм. үнэхээр эсрэг тэсрэг байгаа биз дээ Харин би тэдэнд хандаж залуучууд бид нар энэ нийгмийг хөгжүүлэх үйлсэд гар бие оролцож , улс орныхоо ирээдүйг тодорхойлохгүй юм бол хэн хийх юм бэ? өнөөдрөөс өчигдөрөөс... эхлээд хийхгүй юм бол болох хэзээ хийх юм бэ? маргааш гэдэг өдөр байхгүй шүү ? маргааш болоход зөвхөн амьжилт л гэж байна хэмээн хэлэхийг хүсдэг. Гэвч бодол минь дотроо л урсах юм. Гаргах гэхээр хий дэмий үнэ цэнэгүй зүйл болон хувирах учраас хайрлаад гаргадаггүй юм . Тиймээс л үйлдлээрээ л ойлгуулахаар зорьж байна. Өчигдөрхөн хэсэг танилуудтайгаа жаахан буу халаад бас л үзэл бодол нийлэхгүй сэтгэлээр жоохон уналаа. Гэхдээ намайг тэдэнтэй маргасан гэж битгий бодоорой би таг дуугүй тэдний "тансаг тэнэг" яриаг чагнаад дотроо маш ихээр бухимдаж сүүлдээ тэсэхээ байгаад харихаар гарсан юм. Тэгээд л үүнийг бичлээ. Одоо дахиж сэтгэлээр унахгүйн тулд "дайснуудтай" булуу халахаа л болихоос...Бүр их ганцаардах байх даа Гэхдээ хамт ажилладаг гурав маань намайг сэхээрүүлж гэгээрүүлдэг юм даа... . Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 25 -р хуудас Нийт хуудасны тоо: 27 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:Нүүр хуудасМиний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудХумийн тэмдэглэлХумийн тэмдэглэл Сүүлийн бичлэгүүдАймгийн төвийн айлууд лааны гэрэлд амьдарч байнаТа согтсон бол цагдаагаар гэртээ хүргүүлэх эрхтэй. Төсөв бол мөнгө, Гэхдээ мөнгө биш. Ашиг сонирхлын зөрчилдөөнтэй төрийн албан хаагчид .... Төрийн түшээдèéí нүгэлèéí òóõàé îéëãîëò Авлигын мөнгийг бид төлдөг үү? Төрийхнийг зүхээд л ....... Заавал архи уух ёстой юм уу? ай Улс төржив ...би Тэвчиж тэвчиж уйлав Найзуудshinexvv g84 Tji bolodm Хүслийнжигүүр 300-н блог Tsoomii yuki Blessing Tara DESI Чойрын Хүү Uukiinaa |