Үнэт зүйл гэж хүн бүхэнд бий.Гэхдээ... | |
Аймгийн төвийн айлууд лааны гэрэлд амьдарч байна
16:00
,
2011-11-02
..
0
сэтгэгдлүүд
.. Холбоос
Мода Монголоор дуусдаг гэх ёжтой ч юм шиг, ёртой ч юм шиг энэ үг иргэдийн дунд хэлц үг болтлоо оршин тогтнож байна. Тэгвэл Монголын мода Арвайхээрээр дуусдаг болох нь ээ. Өнгөрсөн зуунд манай ард түмэн лааны гэрлийг халж эрчим хүч хэмээх зүйлийг хэрэглэх болсноор лааны мода ард хоцорсон. Гэтэл Арвайхээрийн сумын 10-р багийн хэсэг бүлэг иргэд өнөөдрийг хүртэл лааны гэрэлд өдөр хоногийг өнгөрөөж байна. Монгол улсын иргэн бүр газар өмчилж авах эрхтэй. Энэ хуулийн дагуу эдгээр иргэд газар өмчилж авцгаажээ. Гэтэл 2011 оны 05 сарын 15-аас өмнө өмчилсөн газартаа буугаагүй айлын газрыг хураан авах тухай сумын Засаг даргын албан даалгавар гарсан ажээ. Газраа алдахаас айсан иргэд өмчилж авсан газартаа буухаас ч яахав. Гэтэл өнөөх газарт нь тог цахилгаан, худаг ус ч байдаггүй гэнэ. Энэхүү асуудлыг шийдвэрлүүлэхээр багагүй хөөцөлдсөн ч өнөөдрийг хүртэл нааштай зүйл байдаггүй ээ. Иргэдийнхээ төлөө ажиллана, ахуй амьдралыг нь дээшлүүлнэ хэмээн төрийн сэнтийд заларсан дарга төлөөлөгчид өнөөдөр хаана явна вэ? Ядаж өмчилсөн газартаа буухгүй бол газрыг чинь хураана гээд захирамж гаргасан дарга нь тог, цахигаантай болгох талаар бодохгүй юм байх даа хэмээн иргэд ярьж сууна. Ганц 10-р баг ч биш Арвайхээрийн захын хороололд амьдардаг иргэд тогны хүчдэл муугаас лаа барьж үдшийг өнгөрөөх нь их байдаг байна. Дэд бүтэц сайн хөгжсөн аймгийн төвийн үнэн төрх ийм л байна. Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 1 -р хуудас Нийт хуудасны тоо: 27 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:Нүүр хуудасМиний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудХумийн тэмдэглэлХумийн тэмдэглэл Сүүлийн бичлэгүүдАймгийн төвийн айлууд лааны гэрэлд амьдарч байнаТа согтсон бол цагдаагаар гэртээ хүргүүлэх эрхтэй. Төсөв бол мөнгө, Гэхдээ мөнгө биш. Ашиг сонирхлын зөрчилдөөнтэй төрийн албан хаагчид .... Төрийн түшээдèéí нүгэлèéí òóõàé îéëãîëò Авлигын мөнгийг бид төлдөг үү? Төрийхнийг зүхээд л ....... Заавал архи уух ёстой юм уу? ай Улс төржив ...би Тэвчиж тэвчиж уйлав Найзуудshinexvv g84 Tji bolodm Хүслийнжигүүр 300-н блог Tsoomii yuki Blessing Tara DESI Чойрын Хүү Uukiinaa |