Үнэт зүйл гэж хүн бүхэнд бий.Гэхдээ... | |
Татварыг төр тааваараа иддэг гэвэл яах уу?
15:58
,
2007-10-03
..
4
сэтгэгдлүүд
.. Холбоос
1-р хэсэг Бид юуны тулд эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөөд байгаа юм бэ? гэж асуусан хүнийг магадгүй ихэнх хүмүүс тэнээг амьтан бэ? хэмээх биз ! Гэхдээ намайг түр сонсооч гэж гуйя! Бид эрүүл мэндээ даатгуулж эрүүл мэндийн шимтгэл төлдөг байтал зарим тохиолдолд ТӨР эргүүлээд бидэнд даатгачихсан байх юм аа Жирийн нэгэн жишээ дурьдахад Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 5-р сарын 5-ны өдрийн 103 / 125 / 53 тоот хамтарсан тушаалын хоёрдугаар хавсралтад : Амбулаторийн тусламж үйлчилгээний нэг даатгуулагчид ноогдох зардлын хэмжээг заасан байдаг. Энэ заалтад орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдийн үйлчлүүлэгчид 800 төгрөг байна гэжээ. Харин Эрүүл мэндийн сайдын 2006 оны 08 сарын 21 өдрийн 277 тоот тушаалын хоёрдугаар хавсралтад төлбөртэй үзүүлэх тусламж үйлчилгээний жагсаалтыг гаргасан байдаг Энд төлбөртэй Амбулаторийн оношлогоо, шинжилгээний жагсаалтыг гаргасан байдаг Үүнд: 1,1 Цөмийн оношлогоо 1,2 Комьпьютерт томографын оношлогоо 1,3 Зүрхний цахилгаан бичлэг 1,4 Тархины цахилгаан бичлэг 1,5 Дурангийн оношлогоо 1,6 Хэвлийн хөндийн цуллаг эрхтнээс бусад эрхтэний чанд авианы оношлогоо 1,7 Рентген зураг авалт /Флюрографаас бусад/ 1,8 Доплер хэт авианы оношлогоо 1,9 Бактерлогийн шинжилгээ 1,10, Иммунологийн шинжилгээ 1,11 Цитологи, гистологийшн шинжилгээ 1,12 Эмчилгээний гоо заслын оношлогоо 1,13 Ажил сургуульд орох, жолооны үнэмлэх болон гадаадад явахад шаардагдах эрүүл мэндийн үзлэг шинжилгээ гэж жагсаажээ. Дээрх хоёр тушаалаас: Бидний эрүүл мэндийн даатгалд төлдөг мөнгө юунд зарцуулагдах нь тодорхой бус Тэр ч бүү хэл бид ТӨР-д эрүүл мэндээ даатгуулах биш тэднийг хоолонд даагаад байгааг аа олж харна. Та эрүүл мэндийн даатгалын шимтгэлд өгдөг мөнгөө банкинд хийгээд хэрэг болсон үедээ даатгалтай иргэнтэй өөрийгөө харьцуулаад үзэээрэй! Магадгүй та даатгалд төлөх мөнгөөрөө “төлбөртэй үйлчилгээ” хийлгээд цаана нь мөнгөтэй үлдэх вий! Харин даатгалтай иргэн даатгалд мөнгөө төлсөн ч дахин мөнгөө төлж үйлчлүүлнэ. Өөрөөр хэлбэл даатгалгүй иргэнээс илүү мөнгө төлнө гэсэн үг л дээ...Хэн нэг нь над шиг ийм ажиглалт хийгээсэй гэж хүсч байна. Хэрэв хийсэн тохиолдолд ямар нэгэн асуудалтай тулгарах нь зайлшгүй .... сайн бод бод бод ...ЗаримдааТӨР гуай биднийг шулаад байна аа.....хө Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 21 -р хуудас Нийт хуудасны тоо: 27 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:Нүүр хуудасМиний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудХумийн тэмдэглэлХумийн тэмдэглэл Сүүлийн бичлэгүүдАймгийн төвийн айлууд лааны гэрэлд амьдарч байнаТа согтсон бол цагдаагаар гэртээ хүргүүлэх эрхтэй. Төсөв бол мөнгө, Гэхдээ мөнгө биш. Ашиг сонирхлын зөрчилдөөнтэй төрийн албан хаагчид .... Төрийн түшээдèéí нүгэлèéí òóõàé îéëãîëò Авлигын мөнгийг бид төлдөг үү? Төрийхнийг зүхээд л ....... Заавал архи уух ёстой юм уу? ай Улс төржив ...би Тэвчиж тэвчиж уйлав Найзуудshinexvv g84 Tji bolodm Хүслийнжигүүр 300-н блог Tsoomii yuki Blessing Tara DESI Чойрын Хүү Uukiinaa |