Үнэт зүйл гэж хүн бүхэнд бий.Гэхдээ...

Гоожнанаа /Ардын дуу/

Бичсэн: xvv
02:13 , 2019-6-30 .. Бичигдсэн: Дууны үгс .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Галуу шувууны дэгдээхэй
Гадаа гараад ганганаж байна
Голын хайртай Гоожнанаа
Галав юүлтэл дуулж сууна даа, Гоож нанаа, хө

Xун шувууны дэгдээхэй
Xулсан дотор ганганаж байна
Xувитай төрсөн Гоожнанаа
Xошуу нутагтаа дуулж сууна даа, Гоожнанаа, хө

Ѳөвөн сөөвөн гэзгэнд нь
Ѳнгийн туушинг таарууллаа
Ѳөрийнх биш хүнийх болохоор
Үдшийн шөнөдөө хоосон доо Гоожнанаа хө

Ардын дуу болохоор их олон бадаг болгоод газар газар янз бүрээр дуулдаг юм билээ. Бас домог нь одоогийн Сэлэнгэ аймгаар нутгалдаг байсан Гоожнанаа гээд ядуу залуу Халхад алдартай сайхан бүсгүйг өөртөө дурлуулж авч сууга...


Netflix шиг сервис бүтээж үзсэн нь

Бичсэн: xvv
20:27 , 2019-6-29 .. Бичигдсэн: Бусад .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
May 11, 2018

Нэгэн танил минь “Манай багын найз VOD service найдвартай сайн хийж өгөх хүн хайж байгаа гэнэ. Сонирхож байвал … ” гэж холбоо барив. Ингээд захиалагч талтай уулзаад төлөвлөгөө гарган ажиллаж, 4 сар нухсаны эцэст яг 2 жилийн өмнө анхны production release-ээ хийсэн юм.

Захиалагчаас ирсэн хүсэлт

Үндсэн хэрэгцээ шаардлагыг жагсааж бичвэл:

  • Ердөө 2 сарын дотор эхний хувилбарыг гаргах!
  • Хууль бусаар татах, хуулах боломжгүй байх!
  • Web, Android & iOS app-тай байх
  • Хүссэн үедээ төлбөр төлөөд видео үздэг байх
  • ...


D витамины талаар зѳвлѳгѳѳ

Бичсэн: xvv
21:05 , 2019-5-6 .. Бичигдсэн: Мэдлэгт дусал нэмэр .. 0 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
4 улиралтай нар багатай манай Монгол шиг газруудад хүний биеийн Д витамины хэмжээ хавартаа хамгийн бага хэмжээнд хүрдэг байна. Ихэнх хүмүүс хүүхдүүдэд л Д витамин дутагддаг гэсэн ойлголттой байдаг бол насанд хүрсэн хүмүүс бид ч бас Д витамины дутагдалд ордог.

Энэ нь хавар ядарч сульдах, толгой ѳвдѳх, сэтгэцийн тогтворгүй байдал, харшил зэргээр илэрдэг байна. Яс болон, мэдрэлийн тогтолцооны кальцийг зохицуулах үүргийнх нь талаар нэлээд дээр үед нээсэн ч сүүлийн үед харшил, хавдраас сэргийлэхэд Д витамин нь бас чухал үүрэгтэй болохыг илрүүлээд байгаа гэнэ. Хүний дархлааны системийн гажиг ...


ГОЁХОН ЧИМЭГ ЮМ УУ ДАА /Дууны үг/

Бичсэн: xvv
06:46 , 2019-5-3 .. Бичигдсэн: Дууны үгс .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Үг. Ж.Бадраа Ая. Г.Бирваа

Соёглонхон жороолсон
Согоо чихтэй үүлэн хээр
Солонгоронхон туяарсан
Сонин хээтэй үйтэн хуар
    Гоолиг энүүнд маань
    Гойдчиг чамин таараа юу даа
    Гол шиг сайхан гоц хөөрхний нь
    Гоёхон чимэг юм уу даа
Тормолзонхон нүдээрээ
Хорвоог булаах тод мишээл
Тодорсонхон эрдмээрээ
Хотлыг уяраах сод хоолой
    Гоолиг энүүнд маань
    Гойдчиг чамин таараа юу даа
    Гол шиг сайхан гоц хөөрхний нь
    Гоёхон чимэг юм уу даа
Булгилсанхан...


Булигаар хүрэн цүнх /дууны үг/

Бичсэн: xvv
06:05 , 2019-4-6 .. Бичигдсэн: Дууны үгс .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Буруудаа дэлтэй улаанд нь
Мѳс нь шаргиад байна даа хѳѳ
Булигаар хүрэн цүнхэнд нь
Чихэр шаргиад байна даа хѳѳ

Сайвар улаан моринд нь
Мѳс нь шаргиад байна даа хѳѳ
Савхин хүрэн цүнхэнд нь
Чихэр шаргиад байна даа хѳѳ

Шингэн дэлтэй улаан нь
Ширгэн дээр ч байлгүй яах вэ хѳѳ
Шинэхэн найзын ѳвѳр нь
Чихэр ч байлгүй л яах вэ хѳѳ

(Эмээ маань бага байхад амандаа их аялдаг байж билээ. Дууг нь хайгаад олсонгүй. Дуу нь байвал сэтгэгдлээр үлдээвэл баярлана шүү)
...


Вансэнбэрүү /дууны үг/

Бичсэн: xvv
10:07 , 2019-3-29 .. Бичигдсэн: Дууны үгс .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
Үг: Б.Явуухулан /МУТС/
Ая: Д.Даваасүрэн


Торго шиг зөөлөн дэлбээтэй
Тоос буудаггүй Вансэмбэрүү цэцгийг
Учран харвал мөнхөрнө гэсэн
Урьдын үг үнэн болов уу
 
Тэгвэл би тэр сайхан Вансэмбэрүү цэцгийг
Тэртээ уулын оройд байвал ээжийгээ би үүрээд
Энэхэн насандаа очих байлаа

Төөлбөл бие чацуу тоолбол нас чацуу
Хосоор ургадаг Вансэмбэрүү
Үүд хоймрын зайтай ургажээ

Илбийн юм шиг хосгүй сайхан
Ихэр ботго шиг хорвоод ховор
Сэрүүн хангайн хос цэцэг
Сэтгэл бахдам гоёмсог ургажээ

Уранхан тэргүүнд нь хүрээд үзвэл
Унаганы уруул шиг зѳѳлхѳн байлаа
Хүрэнхэн тэргүүнд нь хүрээд ү...


Хөдөөгийн баясгалан киноны дууны үг

Бичсэн: xvv
09:56 , 2019-3-29 .. Бичигдсэн: Дууны үгс .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Хөөрхөн борлог мориороо
Хөндийг туулах бахтайсан
Хөгшин буурал ээжийгээ
Хүндлэн асрах сайхансан

Ганган борлог морио
Гаднаа сойх сайхансан
Голын хайртай ээжийгээ
Гараас нь хөтлөх сайхансан

Энгэрийн ганцхан модондоо
Элээ шувуу ч эргэхгүй ээ
Эмгэн буурал ээжий минь
Эргэж надад олдохгүй ээ
 


Цэрэг эрийн дуу /дууны үг/

Бичсэн: xvv
09:49 , 2019-3-29 .. Бичигдсэн: Дууны үгс .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Шуудан хүргэгчийг тосон гүйгээд
Шинэхэн захидлыг минь авч байна уу
Цэрэг хувцастай зургийг минь өвөртлөөд
Саалийнхаа зэл рүү гунхаж явна уу хөѳ

Сайхан чамайгаа санаж явах
Цэрэг миний жаргал юм уу даа

Уурганы сүүдрийг гишгэчих вий гээд
Үзүүрийг нь холоос харасхийн тойрч явна уу
Хурын ч үүлгүй цэлмэг байгаасай гэж
Хилийн тэнгэрийг ширтэж байна уу хөѳ

Сайхан чамайгаа санаж явах
Цэрэг миний жаргал юм уу даа

Ижилхэн борлог морьдоо хараад
Ирэх жилийн наадамд яарч байна уу
Мөнгөн баавартай хоёр эмээлээ
Тэнзэн ташуурт нь шондож байна уу хөѳ

Сайхан чамайгаа санаж явах
Цэрэг м...


Зуслангийн уянга /дууны үг/

Бичсэн: xvv
09:40 , 2019-3-29 .. Бичигдсэн: Дууны үгс .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Зүйл зүйлийн цэцэг хуар нь хөѳ
Зүлгээ дагаад ургаа юу даа хөѳ
Зүйтэй төрсөн чи минь ээ хөѳ
Зүрхээ дагаад учраа юу даа хөѳ

Хайтан ягаахан цэцэг хуараа хөѳ
Хангайгаа дагаад ургаа юу даа хѳө
Хайртай төрсөн чи минь дээ хѳѳ
Хайраа дагаад учраа юу даа хөѳ

Хүжсийн үнэрт цэцэг хуар нь хѳө
Хүрээ татаад ургаа юу даа хөѳ
Хүний жаалхан чи минь хөѳ
Хүслээ дагаад учраа юу даа хѳө 
 
УГЖ В. Оросоо
...


Энх улирал /дууны үг/

Бичсэн: xvv
09:34 , 2019-3-29 .. Бичигдсэн: Дууны үгс .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Угуул нутгийг таалаад
Урин салхи нь сэвэлзээд
Үүлэн салхины үзүүрт сэргээ юм уу
Унаган хүлгийн хатир чангараад
Энх улирал шимтэн шимтэхийн эх ээ
Энх улирал мянган жаргалын үүд ээ хө
Саалийн хувин дүүрээд
Саасан сүү нь мэлтэлзээд
Саасан сүүний арвинд бахдаа юм уу
Сайн ханийн сэтгэл баясаад
Энх улирал шимтэн шимтэхийн эх ээ
Энх улирал мянган жаргалын үүд ээ хө
Уужим талдаа дүүрээд
Уран цэцэгс алаглаад
Уран цэцгийн дэлбээнд уяраа юм уу
Уяхан үрийн минь царай жавхаажна
Энх улирал шимтэн шимтэхийн эх ээ
Энх улирал мянган жаргалын үүд ээ хө
 

"Ардын жүжигчин" П. Адарсүрэн...


Цэргийн бодол /дууны үг/

Бичсэн: xvv
09:23 , 2019-3-29 .. Бичигдсэн: Дууны үгс .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Алтан наран хэвийх зүгт
Алтай сайхан нутаг минь бий
Алтай сайхан нутагт минь
Азай буурал ээж минь бий
Азай буурал ээжийд минь
Амгалан энхийн ерөөл бий
Амгалан энхийн ерөөлд нь
Амар уулзахын тавилан бий

Саруул сарны хонох зүгт
Сэрүүн сайхан алтай минь бий
Сэрүүн сайхан алтайд минь
Сүрэг олон адуу минь бий
Сүрэг олон адуунд минь
Суман хүрэн морь минь бий
Суман хүрэн мориндоо
Суудал засахын тавилан бий

Салхины исгэрэх тэрхэн зүгт
Сарьдаг алтай нутаг минь бий
Сарьдаг алтай нутагт минь
Саальчин хонгор бүсгүй минь бий
Саальчин хонгор бүсгүйд минь
Сэтгэлийн ариун хайр бий
Сэ...


Ер нь манайхан нээх ярихгүй юм тээ

Бичсэн: xvv
16:48 , 2018-11-10 .. Бичигдсэн: Хайр, секс, бас бус .. 0 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
Ер нь манай Монголчууд хэр зэрэг сексдээ сайн үндэстэн юм бол? нтр

Би л хувьдаа нэлээн сайн байсан бүсгүйдээ сексээр гологдоод хаягдаж байсан хүн л дээ хаха. Бас үнэхээр хайртай байсан найз охиндоо ойртож чадахгүй байсаар хаягдсан. Тэрэндээ одоо ч гэсэн нэлээн харамсаж явдаг. Тэгэхээр эрчүүдийн хувьд бас нэг бодлын сайн сурах, дасгалжуулах ёстой зүйл. Ер нь насанд хүрэнгүүт нь онолын мэдлэг сайн зааж сургамаар зүйл юм шиг санагдаад байгаа.

Бас гэр бүлийн амьдралын хувьд ганц нэг унтаад жирэмслээд суучихдаг ч юм уу, эсвэл хайртай дуртай гэж байгаад тэр талын асуудлаа нэг их бодохгүй суучихдаг т...


Дорама үзээд төрсөн сэтгэгдэл

Бичсэн: xvv
17:56 , 2018-10-20 .. Бичигдсэн: Хайр, секс, бас бус .. 4 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
Бараг 20-оод жилийн өмнө үзэж байсан байх аа. Токиогийн дурлалын түүх (東京ラブストーリー・Tokyo love story) гээд Японы 11 ангитай олон ангит кино буюу дорама.

Өнгөрсөн 7 хоногт дахин үзэж эхлээд сая үзэж дуусгав. Дахиад л бөөн сэтгэл хөдлөл, дахиад Рикад дурлав. Үнэхээр л классик бүтээл юм байна, үнэхээр хөөрхөн ч жүжигчин юм байна Сүзүки Хонами сан. Бас урд нь үзэхдээ Монгол хэлээр үзэж байсан болохоор Япон хэлээр нь үзээд бас арай илүү сэтгэлд хүрч нөлөөлж байж магадгүй л юм...

\"1540029842\"

Тухайн үед үзэхдээ Канжи, Миками, Сэкигүчи, Нагасаки Наоко нарын талаар арай л өөр сэтгэгдэлтэй үзэж байсан санагдана. Бас 20 ...


Хөхний сүүгээр хооллох ач холбогдол, хөхүүл эхийн хооллолт сэдвээр нярайн эмчээс асууцгаая

Бичсэн: xvv
04:39 , 2018-9-24 .. Бичигдсэн: Эрүүл мэнд .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн нярайн нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө https://www.facebook.com/ehemut/ хуудсанд хийгдсэн лайв бичлэгийг хүргэж байна.




Даши Сампилон- Буриадын сүүлчийн Ерөнхийлөгч

Бичсэн: xvv
21:38 , 2018-9-16 .. Бичигдсэн: Өөртөө хадгалж авсан .. 0 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
\"aa97f95efa450e24e58e9b207ba31f6c\"

Даши Сампилон хэмээх энэхүү Буриадын сэхээтэн манай Бямбын Ренчин гуайн ойрын багш байсныг мэдэх хүн төд олон болов уу. Бас их эрдэмтэн Б.Ренчин маань багшийнхаа хүсэлтээр түүний үр хүүхдүүдийг өсгөн хүмүүжүүлсэн гэдэг...


Гэхдээ түүний тухай одоог хүртэл олон зүйлс нууцлаг хэвээрээ л байна. Зөвлөлт засгийн үед түүнийг буудан хороосноос хойш нэр төрийг нь гутаан, мартсан билээ...

АРД-ын нийтлэлч Евгений Хамаганов: "-АРД-ын нэгэн уншигч Даши Сампилоны тухай ямар нэгэн юм зүйл нийтлээч гэж хүссэн юм. Яг үнэнээ хэлэхэд миний хувьд Сампилон гэдэг хүн Богданов, Жамсран болон Ринчино нараас тусдаа хүн ...


Миний ардын сэтгэл цагаан /Дууны үг/

Бичсэн: xvv
06:20 , 2018-8-4 .. Бичигдсэн: Дууны үгс .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Миний ардын сэтгэл цагаан
Үг Ш. Сүрэнжав
Ая Ш. Эрдэнэбат

Миний ардын сэтгэл цагаан
Мишээх царай нь итгэл дүүрэн
Мөнх тэнгэрийн өнгө нь цэнхэр
Мөрөн голын ус нь цэнгэг

Миний ардын зан нь шулуун
Мэндлэн золгох ёс нь ариун
Талын салхины үзүүр нь зөөлөн
Таана мангирын үнэр анхилам

Миний ардын үйлс нь өрнүүн
Мэтгэн зорчих зам нь шулуун
Уулс хангайн бараа нь зүмбэр
Үүлс хоноглом орой нь сүмбэр




...


Хаврын найраг /Дууны үг/

Бичсэн: xvv
06:14 , 2018-8-4 .. Бичигдсэн: Дууны үгс .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Үг: Ж.Шагдар
Ая: Х.Сэргэлэн

Аргалын удамт хонин сүрэг маань
Алагланхан сувдранхан өсөж байна
Халзан цагаанхан хурганууд нь хө
Хашаа дүүрэн тоглонхон байна

Янгирын удамт ямаан сүрэг маань
Ихэрлэнхэн ижилдэнхэн өсөж байна
Яргуй цэнхэр ишигнүүд нь хө
Ямаан хадандаа дүүлэнхэн байна

Дахилт:
     Ай хө зэ хө ай түмэн сүрэг ээ
     Үй түмээр өсгөсөн
     Малчин түмний минь алдар аа
     Малчин түмний минь алдар аа

Хавтгайн удамт тэмээн сүрэг маань
Хангал говьдоо хүрэнтэнхэн бэлчиж байна
Борхон хө...


Нютаг /дууны үг/

Бичсэн: xvv
01:43 , 2018-5-20 .. Бичигдсэн: Дууны үгс .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Баянхаанай ууламнай 
Бугайн урамдаанта нютаг 
Анханай саhанаар яаранхай
Ахай абагайн нютаг 
Анханай саhанаар яаранхай
Ахай абагайн нютаг 
Урасхал дүлөөн Балжамнай 
Улаалзай мойhоной орон 
Уургай сайгаа аягаланхай 
Уяхан ижийм нютаг 
Уургай сайгаа аягаланхай 
Уяхан ижийм нютаг 
Агасайн дэлгэр таламнай 
Адуу малай бэлшээритэй 
Арадай дуугаа аяланхай 
Аншан баабайн нютаг 
Арадай дуугаа аяланхай 
Аншан баабайн нютаг 
Мараанай сэнхир хөндий
Мангир таанайн орон 
Хаанаш ябаhан намтаяа 
Хамтадаа байдаг нютаг
Ха...


Энэрэлт сайхан харц /дууны үг/

Бичсэн: xvv
01:23 , 2018-5-20 .. Бичигдсэн: Дууны үгс .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Ая: УГЗ Т.Чимэддорж Үг:Яруу найрагч Д.Батсүрэн
МУСТА Т.Рэнцэнханд

Цэцэрлэг,дэлгүүр,талбайд хүмүүс " - Эмч ээ!" гэж баясан дуулах юм.
Цэхлэж харин эмч та хүмүүст цэнгэлээр бялахсан харцаа илгээх юм.
Эмгэн буурлууд таныг тэврээд " Эвий хүү минь!" гэцгээх юм.
Гарынхаа тэнхээг та минь мэдрээд, энэрэлт сайхан харцаа илгээх юм.
Үхлийн бараан үүлэн дундуур цагаан сум шиг зүсэн орж
Үзлийн муухай өвчнийг хөөгөөд та, цэлмэг тэнгэрт нарыг авчирлаа!





...


Сувилагч тандаа баярлалаа

Бичсэн: xvv
12:54 , 2018-5-20 .. Бичигдсэн: Дууны үгс .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Үг Ш.Сүрэнжав Ая Т.Чимэддорж

Зөөлөн гараараа тэнхрээн сувилсан
Зүйтэй аалиараа тэтгэн ивээсэн
Цагаан өмсгөлт уяхан дагина
Гэгээн үйлстэй ухаант бүсгүй

Оровч гаравч дурсгалтай
Эвлэг занд чинь баяслаа би

Амьдралыг үхлээс аварч булаасан
Аюулыг үүдээр түлхэж буцаасан
Асрал хайрын хүж наран
Ачлал энэрэлийн сүн далай

Оровч гаравч дурсгалтай
Эвлэг занд чинь баяслаа би

Шөнөжин нойргүй эргэж сахисан
Өнжин завгүй өргөж асарсан
Нинжин хайрын цацрах цалгиа
Нандин хүслийн шижир долгио

Оровч гаравч дурсгалтай
Эвлэг занд чинь баяслаа би





...


{ Сүүлийн хуудас } { 1 -р хуудас Нийт хуудасны тоо: 104 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Хумийн тэмдэглэл
Хумийн тэмдэглэл

Сүүлийн бичлэгүүд

Аймгийн төвийн айлууд лааны гэрэлд амьдарч байна
Та согтсон бол цагдаагаар гэртээ хүргүүлэх эрхтэй.
Төсөв бол мөнгө, Гэхдээ мөнгө биш.
Ашиг сонирхлын зөрчилдөөнтэй төрийн албан хаагчид ....
Төрийн түшээдèéí нүгэлèéí òóõàé îéëãîëò
Авлигын мөнгийг бид төлдөг үү?
Төрийхнийг зүхээд л .......
Заавал архи уух ёстой юм уу? ай
Улс төржив ...би
Тэвчиж тэвчиж уйлав

Найзууд

shine
xvv
g84
Tji
bolodm
Хүслийнжигүүр
300-н блог
Tsoomii
yuki
Blessing Tara
DESI
Чойрын Хүү
Uukiinaa

idiomatic-dormant