Үнэт зүйл гэж хүн бүхэнд бий.Гэхдээ...

Даварсан халаасны хулгайч нарыг дарж авах цаг нь болжээ!!!

Халаасны хулгайч нараар нийслэл хот маань дvvрчээ. Халаасаа сэгсрvvлэхвий гэсэн айдас хvн бvрийн сэтгэлийг зовоож тvгшvvрт автуулж байдаг толгойн өвчин яах аргагvй мөн болжээ. Нийтийн унаа олон нийтийн газар гээд хаа ч явсан халаас, цvнхээ өөрийн мэдэлгvй хямгадаж эргэн тойрноо vл итгэсэн тvгшсэн нvдээр ширтэнэ. Энэ бол бидний хувьд хэвшмэл зvйл болжээ. Бид биедээ авч яваа юмсаа байнга тэмтэрч анхаарч явах эс бол хулгайч авна гэдэг бичигдээгvй хууль vйлчилсээр.

 Халаасны хулгайчид хэтэвчээ, мөнгөө, эд зvйлээ, гар утсаа алдаагvй хvн ер нь манайд тун цөөхөн байх. Хичнээн сонор соргог хянуур ням...



Ноён ерөнхийлөгчийн заль ухаан уу, МАХН-ын заль ухаан уу?

Бичсэн: bolodm
13:24 , 2007-04-18 .. Бичигдсэн: Нийтлэл- Улс тєр .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Ардчилсан намын сонгуулийн гол мөрийн хөтөлбөр, ард олны сэтгэлийг татсан амлалт болж гарч ирсэн хvvхдийн мөнгө хэмээх шидэт vгс цуурайтаад багагvй хугацаа өнгөрчээ.

МАХН-ны хувьд энэ нь тэдний санаагvй санаа бодоогvй бодол болж гэнэтийн хvчтэй цохилт болсон гэхэд болно. Тэд ч анханаас нь л энэ бол худлаа vлгэр, хошигруулж байна, хэзээ ч биелэх боломжгvй манай улсын төсөв хөрөнгө хэзээ ч хvрэхгvй гэх мэтээр эсэргvvцэн болохгvй бvтэхгvй гэсэн хар мессеж тарааж ард тvмний тархийг эрчимтэй угаан тэмцэж байсан ч харин Ардчилсан намынхан *болгоё бvтээе гэвэл арга олдоно* гэж зvтгэсэн.

Ийнхvv УИ...



Yvрэн телефоны гуравдагч оператор ард тvмэнд төдий л таалагдсангvй бололтой

Монголд vvрэн телефоны vйлчилгээ vзvvлдэг компаниудын vйлчилгээ тааруу vнэ өндөр дээр нь монопол шинжтэй дэндvv даварч толгой дээр гарч  байна гэж хэн хэн хvнгvй л бухимдангvй шvvмжилж хурдхан л гурав, дөрөв дахь операторууд гарч ирээсэй тэгвэл өрсөлдөөн бий болж vйлчилгээ эрс сайжирч vнэ нь навс унана гэж ярилцаж мөрөөдөцгөөж байсан саяхан.

Удтал сураг нь сонсогдож, чамгvй хvлээлгэж, дуншиж дуншиж нэг юм vvрэн телефоны гуравдагч оператор мэндэлж монголчуудын магнайг тэнийлгэж мөрөөдлийг биелvvлэхийг шахав. Шахаад унтрав гэсэн ч болох байх.

Учир нь гуравдагч операторын vйлчилгээний vнэ тар...



*Зоос банк но-той* юу?!

Манай хэдэн банкнуудаас нам гvмхэн бараг таг чиг шахуу байдаг нь Зоос банк гэхэд нэг их хилсдvvлэг болохгvй байх.

Ер нь ямар vйлчилгээ явуулдаг ямар урамшуулал хөнгөлөлт  шинэ vйлчилгээ явуулж байгаа болон тийм юмыг дэмжлээ ийм арга хэмжээг ивээн тэтгэлээ ч гэж тун бага сонсогддог гэнэ.

 Нэг vгээр хэлбэл мэдээ мэдээллээ олон нийтэд бага цацдаг, реклам сурталчилгаа их хийдэггvй, нийгмийн идэвх муутай, олон нийттэй харилцахдаа тааруу газар гэж хvмvvс ярьдаг. Энэ байдлыг нь өнгөц хараад зарим хvмvvс дvгнэхдээ Зоос банк бусад өрсөлдөгчдөөсөө илvv гараад гайхуулаад гялтайлгаад байх юм байхгvй ду...



Монгол улс маань луйварчдын амьдрах таатай vvр уурхай болжээ

Моод Монголоор дуусдаг гэсэн хоржин vг бий. Тэгвэл өнөөдөр луйвар Монголоор дуусдаг болж байх шиг.

Монгол улс маань луйварчдын амьдрах таатай орчин vvр уурхай болжээ. Иргэд нь ядуу залхуу дээр нь амар аргаар мөнгө олохын тулд юу ч хийхээс буцахгvй гэнэн итгэмтгий гэж vv…!?

90-ээд оноос хойш манайд хот хөдөөгvй элдэв янзын мөрийтэй тоглоом их дэлгэр ч эрчимтэй хөгжих замдаа орсон гэх.

Хөзрөөр мөрийтэй тоглоод адуу мал гэр орон бvр тэр ч байтугай эхнэрээ хvртэл алдаж байсан хөгийн явдал гарч байсан гэдэг. Ардчилал буян аа гэж агуу шvv. *Эр хvмvvсийн тоглоом хатуу* гэж хэлээд л өнгөрөхөөс яал...



Тэнгэрт хадсан махны vнийг буулгая!

Бичсэн: bolodm
13:17 , 2007-04-18 .. Бичигдсэн: Нийтлэл- Улаанбаатар хот .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Монгол улс малынхаа тоо толгойгоор дээгvvр ордог. Арга ч vгvй биз дээ мал аж ахуйн орон юм чинь. Малжих гээд өөрсдөө малших шахсан улс гэж хvртэл шvvмжлvvлж байж мал аж ахуйгаа хадгалан хамгаалж тvшиглэн ирсэн нь vнэн. Мал vрэгдлээ хорогдлоо гэж хvнээсээ илvv сvйд болдог. Хvмvvс нь мэндлэхдээ хvртэл мал тарган тавтай юу гэнэ. Дарга сайд нар нь хvртэл хөдөөдөө очмогцоо л мал яав ийв хорогдов уу өсөв vv, төл бойжилт ямар байна гэж хvн ардаасаа л илvvтэй санаа тавьдаг нь гайхалтай газар манайхаас өөр байдаг ч юмуу.

2 сая гаруйхан хvнтэй 30 сая хол давсан малтай манай улсыг ядуу буурай ядарсан з...



*Төрийн ордон уу, сvнстэй байшин уу, эртний балгас уу? * тойрсон яриа

Ингэхэд байна шvv дээ...

Төрийн ордон уу, сvнстэй байшин уу, эртний балгас уу? гэж хvмvvс тааж ядан ярилцах болсон гэнэ. Жуулчид хvртэл жанжны талбайд ирэнгvvтээ л их л сонирхон энэ юу юм бэ гэж итгэж ядан асуудаг гэнэ шvv.

Ингэхэд байна шvv дээ...

Их Монгол улс байгуулагдсаны 800-н жил, төрийн маань бор ордонд халгаатай өнгөрөх нигууртай байна. Аргагvй дээ жил нь орж байгаа юм гэж хэлэх зурхайч ч олдох байх шvv. Төрийн 800 жил ч аргагvй хатуу орж байнаа. Өмнөөс нь  хөдөлгөөн жагсаал өлсөглөн тасарсангvй. Цагаан хоолой хангинаж хvмvvсийн элдэв хараалын vгэнд чихээ дөжиртөл, бараг нураад ун...



Монголын амьдрал vргэлжилсээр

 

Монголын амьдрал vргэлжилсээр. Тэр дундаа монголын хvн амын талаас илvv хувь нь шавсан Улаанбаатар хотод амьдрал өрнөсөөр vргэлжилсээр. Улаанбаатарын тэнгэрт гашуун утаа суунаглаж хоолой хорсгох, замын энхэл донхолд бvдчих, улаан шороо уут хог хийссэн хэвээрээ.  Нар гачуурт хавьцаагаас манддагаараа мандаж орбит хавьцаа жаргадгаараа жаргасаар.

Улаанбаатарын гудамжинд бvх юм янзаараа. Жирийн иргэд жирэн годон хөлхөлдөж хажуугаар нь улаан цагаандаа гарсан улс төрчид улаан олигарх, улаан авилгалчин, улаан гэмт хэрэгтэн гэх мэт нэр хоч зvvсэн ч суудлаасаа зvvгдсэн хэвээр улам томорч сайд дарга...



“Юнител” компанийнхан хэрэглэгчидээ залилсан гэнэ vv

Yvрэн телефоны гуравдагч оператор болон гарч ирсэн *Юнител*-ийг шинэ юманд нугасгvй сониуч Монголчууд баяртайгаар хvлээж авсан.

 

Анхнаасаа л vнэ хямдахан дээр нь нэг дугаар авбал дахиад нэг дугаар vнэгvй өгнө гэнэ гэсэн реклам тарж зарим хvмvvс ч vзээд алдахаар шийдсэн нь бий байх.

 

“Юнител”  өдгөө энэ богинохон  хугацаанд бид 20.000 хэрэглэгчтэй боллоо гэх vнэн худлыг бvv мэд ямартай ч ийм мэдээлэл цацаж онгирох болсон аж. Гэхдээ нэг vе хvмvvс шинэ юманд дурлан хэрэглэгч нь болж байсан ч удалгvй тарыг нь таньж хуучин хэрэглээрvvгээ буцаж болохыг бодолцоход  илvvдэхгvй боловуу.

Тиймд...



*Л.Гvндалай гэж есөн шид нь бvрдсэн хvн шvv!*

Бичсэн: bolodm
13:12 , 2007-04-18 .. Бичигдсэн: Нийтлэл-Хvмvvс .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

УИХ-ын гишvvн, Ард тvмний намын дарга, Эрvvл мэндийн яамны сайд, иргэдийн хөдөлгөөний удирдагч Л.Гvндалай сайдыг есөн шид нь бvрдсэн хvн шvv гэх яриа гадуур гарах болж.

Ямар сайндаа л *Гvнбалай* гэх хоч хvртэл олны дунд гарсан байх билээ дээ. Залуучуудын дунд хамгийн их  хөгжөөн дэмжигч олонтой гэгддэг тvvний *балладаг * зангаас нь болоод *балаг* их гарч өөрийн vнэнч фэнvvдээ алдаж байгаа нь хvртэл ажиглагдах болж.

 

УИХ-ын гишvvн  байхдаа чуулган дээр дэггvйтэж элдэв лоозон цаас барьж ардын хvv болж хальт харагдаж чадсан гэгддэг тэрээр тухайн vедээ Хууль Зvй Дотоод Хэргийн сайдыг *Хятады...



Хэтрvvлээгvй хэтрvvлэг-4

Бичсэн: bolodm
13:04 , 2007-04-18 .. Бичигдсэн: Нийтлэл- Улс тєр .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Уйлан дуулан гуйж усыг эргvvлж уулыг нураана гэх нь халаг болж, амьдралын баталгаа амжиргааны дээдийг амлаж ард тvмний итгэлийг олж төр тvшилцэж тvмэн олны хэрэг шийдэхээр сонгогдсон эрхэм УИХ-ын гишvvд маань нэгэнт л сонгогдон бол 4 жилдээ боллоо гэсэн шиг сонгогч олноо мартаж төрийн ажлаа умартаж хувийн эрх ашиг ажил албандаа улайрах нь жирийн vзэгдэл болоо юу даа гэж санагдана!
Төрийн тvшээд ажлаа хийхгvй бол олигтой ажил санаачилж хийхгvй бол тvмний амьдрал доройтсоор, төрийн нэр хvнд буурсаар.
Ингэж нэг юм бор хоног шар нарыг vдсээр 4 жилийг барна. Энэ зуур эрхэм гишvvний хувийн болоо...



Энхтайваны гvvр хэзээ мөдгvй нурж унахгvй гэх баталгаа байна уу?!!

Бичсэн: bolodm
13:03 , 2007-04-18 .. Бичигдсэн: Нийтлэл- Улаанбаатар хот .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

БНХАУ-ын буцалтгvй тусламжаар 1964 онд баригдсан хоёр улсын эв найрамдлыг илэрхийлсэн Энхтайваны гvvр хэзээ мөдгvй салж унахаа шахаж байсан. Улаанбаатарчуудын голын хоёр талыг холбодог ганц ачаалалтай гvvр маань хэзээ нурж унаад Маршалын гvvр шиг болох болоо гэж хvмvvс тvгшиж дээгvvр нь гарахдаа амандаа маань уншиж өнгөрдөг байсан гэвэл хэтрvvлэг болохгvй.

Манайхан ч Их Монгол 800 гэж хөөрцөглөөд л найрлаж наадамлахаа бодоод юун тэр гvvр мvvр манатай байв.

Хамаг байдаг хөрөнгө мөнгөө найр наадамд цацаад л тансаглаж өгсөн. Бvр төрийн ордоны өргөтгөл хөшөө зэрэг барихад 15 тэрбумаар нь хаяж ...



Зах дэлгvvрvvдийн жин хэмжvvр ард иргэдийг дээрэмдэж луйвардаж байна

Манайхныг бизнес эрхэлэх, наймаа хийнэ гэдгийг луйвар хийх гэж ойлгодог гэсэн шvvмж явган яриа ч байдаг. Энэ vгэнд ч ор бий гэдэг. Наад зах нь гэхэд л зах дэлгvvрээр vйлчлvvлэхдээ бид тэдний жинрvv нэг л итгэл муутай хардаг. Yнэндээ тэд ихэнхдээ 10, 20 гр бvр 100 гр дутуу өгөх тохиолдол элбэг. Бvр байнга ч  гэхэд хилсдvvлэг болохгvй байх. Бид ч гэсэн дотроо энэ явдлыг мэддэгч гэлээ чив чимээгvй л өнгөрдөг. Энэхvv явдалдаа бvр дасч охиж дээ гэсэн vг. Өөрөөр хэлбэл худалдагчид ганц хоёр зуун грамм монжуулахдаа дасаж дээ.

Yнэндээ манай ихэнх худалдаа vйлчилгээний газруудын жин хэмжvvр нь но –то...



Аальгvйгээс хамаргvй биш аальгvйгээс амьдралгvй!!!

*Аальгvйгээс хамаргvй* гэж нэгэн vг бий. Уг vг vvсэж гарсан тvvх нь гэвэл дээр vед анагаах ухаан нэвтэрч амжаагvй байх vест тэмбvv гэдэг айхтар өвчин газар авч хvн амыг бvрхэх шахсан гэдэг. Тус өвчин нь эмчлэхгvй удаж даамжирхаараа яршиж хамар нь унадаг байсан юмсанж. Ингээд л *болдоггvй* хvvхнvvд хамаргvй явах нь ихэссэн гэдэг. Yvнээс л *аальгvйгээс хамаргvй* гэх vг гарсан гэх.

Тэгвэл өдгөө *аальгvйгээс хамаргvй биш аальгvйгээс амьдралгvй* болох болж. Учир нь ДОХ гэдэг эмчилгээгvй аюулт тахал манайд нэгэнт нvvрлэж бидний дунд чимээгvй гэтэн явах боллоо. Урд нь хамар унаад салж байсан бол өд...



Нийтийн зовлон болсон нийтийн унаа

Бичсэн: bolodm
12:53 , 2007-04-18 .. Бичигдсэн: Нийтлэл- Улаанбаатар хот .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Нийтийн унаа, нийтийн тээвэртэй холбоотой гомдол, шvvмжлэл, элдэв хэл ам тасардаггvй гэхэд болно. Арга ч vгvй биз ард тvмний амь албыг залгуулж байгаа амин чухал газар юм чинь.

Та нэг л өглөө боссон чинь автобус троллейбус микро автобус гээд бvгд явахгvй дээр нь бvр такси ч байхгvй байвал яах вэ. Төсөөлөхөд ч бэрх. Тэр өдрийн хотын ажил амьдрал зогсож, улс орны ажил алба уналтанд орж, ард иргэдийг уур бухимдал нөмрөх биз...

Ийм ч учраас бид хөл залгуулж хvссэн газарт дөхvvлж өгдөг vнэ хямд vйлчилгээ муу энэ хэдийнхээ тухай ярьж хэлэлцэж яавал дээрдэх талаар санал бодлоо илэрхийлж алдаа оно...



Ийгл телевизэд хэлэх vг байна!

Сайн санааны vзvvрт тос!

 

Манай телевизvvд хэдэн захиалгат нэвтрvvлэг урдчилж бэлтгэсэн, хасаж танасан нэг vгээр хэлбэл нvд хуурсан ярилцлага, нэг талыг барьсан хулхи мэдээ, алиалаад байгаа нь ч мэдэгдэхгvй доромжлоод байгаа нь ч мэдэгдэхгvй рекламанд дөрөөлсөн халтуурны элдэв цэнгээнт нэвтрvvлгээрээ vзэгчдийнхээ цагийг vрж нvдийг хуурдаг. За тэгээд ажилгvй хийх юмгvй гэрийн авгай хvvхдvvдийг урдаа уях ганц аврал нь энд тэндэхийн олон ангит цуврал кинонууд. Хажуугаар нь нэвтрvvлэг болон кинон дундуураа биш рекламан дундуураа кино болон нэвтрvvлгvvдээ гаргана. Энэ мэм лазантай зовлонтой. Энэ...



Арвин гишvvнийг эргvvлэн татахыг Монголын бvх vндэстэнvvд шаардаж байна гэвэл яах уу?!

Бичсэн: bolodm
12:50 , 2007-04-18 .. Бичигдсэн: Нийтлэл-Хvмvvс .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Бvдvvлэг зан бол хамгийн муухай зан!

Саяханы баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр Ашигт малтмалын vнийн гэнэтийн өсөлтийн татварын тухай хуулийн төслийг хэлэлцэх vеэр С.Оюун гишvvн санал хэлэх ёстой гэж УИХ-ын даргатай маргалдах vеэр эмэгтэй хvнд баймгvй бvдvvлэг зантай гэгддэг Д.Арвин гишvvн *Эрлийзvvдийг зайлуулах хэрэгтэй. Чи Монголын тухай ярих эрхгvй* гэсэн утгатай юм ярьсан гэнэ. ....

Угаасаа *бvдvvлэг мангар* яриатай авгай гэдгийг нь ард тvмэн мэдэх ч ингэж Монгол улсынхаа vндсэн хуулийг зөрчсөн ард иргэдээ доромжилсон зvйл ярьсан нь vнэхээр тvvнийг УИХ-аас байтугай Монгол ...



Болод би шvлгvvдээсээ оруулав шvv

Бичсэн: bolodm
12:53 , 2007-04-17 .. Бичигдсэн: Болод.М- Шvлэг .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

Гэж * ... *

Хорвоо гэж галзуугийн эмнэлэг
Хvн гэж ялзарсан мах
Эх орон гэж хавчиг шорон
Ээж аав гэж ломдбардны хvv
Амьдрал гэж махны машин
Аз жаргал гэж хоосон авдар
Нас гэж зээлийн карт
Намтар гэж шарилын бичээс
Цаг гэж цус сорогч
Цэцэг гэж биений vс
Хууль гэж бvсгvйн дотоож
Хувцас гэж бурхны нvд
Амьсгал гэж vхлийн шуудан
Ард тvмэн гэж толгойн бєєс
Улс тєр гэж яруу найрагч
Ухаантан гэж дэлхийн сvйрэл
Бурхан гэж ганц тоо
Буян гэж чимээгvй хот…

***

2005 он

...Нvгэл болдог орчлон

Хайр гэдэг тэр сэтгэлийн таашаал
Таашаал гэдэг тэр зvрхний гуниг
...



*Хууль тогтоолыг уландаа гишгэгч АПУ, Алтжин, Жем интернэшнл зэрэг компаниуд...* *Голомт банк найдваргvй юу?

 

Архи тамхи сурталчилахыг хуулиар хориглосон. Гэтэл єдгєє зарим нэг газрууд архиа аманд хvчээр хийх нь халаг сурталчилсаар байгаа нь нууц биш. Ил далд архи дарсны реклам сурталчилгааг зогсоохгvй юм бол тэр цаасан дээрх худлаа хуулиа Элбэгээгээр уруулчихгvй  яасан юм бол.

 

Монголын хууль гурав хоног гэдгийн vлгэр болгож авилгал хээл хахуулийн бас нэгэн хэлбэрт шилжvvлж байна гэлцэх яриа ч гадуур байна. Ард тvмнээ архиар хордуулж хvvхдийнх нь талхны мєнгийг хумслан амьдрагч эдгээр компаниуд дэндvv даварч бvр улаан цайндаа гарчээ гэхэд болно.

Хууль тогтоолыг уландаа гишгэж улаан цайндаа...



Хас банк банк мөнө vv?!, бас МCS луйварчин уу?!

10.000 төгрөг задлаж чаддаггvй банкыг ТYЦ гэх vv...

/Иргэдийн санал захидлаас хийсэн бичиглэл/

10.000 төгрөг задлуулах гэж манайхан бөөн юм болдог. Саяхан нэг жижигхэн тvргэн vйлчилгээний цэгээс юм авлаа. Гэтэл 10.000 төгрөг задлаж чаддаггvй. Нэг нь гарч гvйгээд нэг хэсэг юм болж болж ирлээ. Тэрээр энэ хавийн дэлгvvрvvдээр баахан гvйлээ задлаж чаддаггvй. Тэгэхээр нь ойрхоноор нь Хас банкруу орсон чинь 10.000 төгрөг задлахгvй гэж хариулж гэнэ. Нээрэн инээдтэй юм аа банк нь задалж чадахгvй байхад ТYЦ  задлаж чадахгvй байх нь аргагvй юм даа, 10.000 төгрөг задлаж чаддаггvй банкыг ТYЦ л гэхээс ө...



{ Сүүлийн хуудас } { 102 -р хуудас Нийт хуудасны тоо: 111 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Хумийн тэмдэглэл
Хумийн тэмдэглэл

Сүүлийн бичлэгүүд

Аймгийн төвийн айлууд лааны гэрэлд амьдарч байна
Та согтсон бол цагдаагаар гэртээ хүргүүлэх эрхтэй.
Төсөв бол мөнгө, Гэхдээ мөнгө биш.
Ашиг сонирхлын зөрчилдөөнтэй төрийн албан хаагчид ....
Төрийн түшээдèéí нүгэлèéí òóõàé îéëãîëò
Авлигын мөнгийг бид төлдөг үү?
Төрийхнийг зүхээд л .......
Заавал архи уух ёстой юм уу? ай
Улс төржив ...би
Тэвчиж тэвчиж уйлав

Найзууд

shine
xvv
g84
Tji
bolodm
Хүслийнжигүүр
300-н блог
Tsoomii
yuki
Blessing Tara
DESI
Чойрын Хүү
Uukiinaa