Үнэт зүйл гэж хүн бүхэнд бий.Гэхдээ...

Их Монгол 800 төрийн тvшээдийн бизнес vv?!!

Бичсэн: bolodm
12:23 , 2007-04-17 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Их Монгол 800 нэрийн дор мөн ч их бизнес хийж байна даа гэх нь vнэний ортой мэт санагдана. Аргагvй аргагvй төрийн тvшээдийн маань дийлэнх нь бизнесмэн хvмvvс компанийн захирлууд юм чинь улс төрөөр яаж бизнес хийдгийг яруу тодоор харуулж буй нь энэ биз гэх.

Ер нь нvдний өмнvvр чихний дэргэдvvр зөндөө л юм өнгөрч байна. Энд ганц нэг олны нvдэнд илэрхий байгаа амнаас ам дамжин яригдаж байгаа зvйлсийг энд жишээ татан өгvvлсvv. 

Жуулчинд явж байгаа машин дээр Tourist гэсэн бичиг бvхий өнгө vзэмж муутай алгын чинээ хуулга наахыг шаардан яамнаас нь 4000 төгрөгөөр шахаж байгаа нь нэг эрхэмийн төри...



Төрийн сvлд дууллаа өөрчлөх яахав, төрийн тvшээд маань өөрсдөө өөрчлөгдөхгvй бол!!!

Бичсэн: bolodm
12:22 , 2007-04-17 .. Бичигдсэн: Нийтлэл-Хvмvvс .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Нэгэн явган яриа:

*Манай ерөнхийлөгчид ууланд авирч, төрийн сvлд дууллаараа оролдож суухаас өөр хийх ажил олддоггvй юм байх даа. Одоо төрийн сvлдрvvгээ гар дvрч  байхаар *шонгийн модонд* авирвал яах бол. Тэгвэл тvvнийг аялдан дагагч тал засагч нар дагаад л бvгд шонгийн модонд авирна даа. Тэгээд л бууж ирмэгц нь *гавьяат мончёрчин* цол өгөөд л. Тvvнийг нь тvvний талыг баригч сэтгvvлч сурвалжлагч нар нь нисдэг тэргэн дээрээс сvр дуулиантайгаар сурвалжилж, *дэлхийд анх удаа шонгийн модонд авирч орой дээр нь гарсан ерөнхийлөгч* гэж зарлаад л сайхан юм болно доо* гэнэ. Иймл онигоо гарчээ.

За энэ ...



Ий ий ий

Бичсэн: bolodm
12:21 , 2007-04-17 .. Бичигдсэн: Болод.М- Шvлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Ухаант хvн та

Уужуу талбиу байгтун

Амьдрал хэцvv байна гэж

Гуниглаж суухаа болигтун

Өөрөө өөрийгөө захирагтун 

Өөрөө өөрийгөө ялагтун

Өвдөг цэх зогсогтун 

Тэргvvн өөдөө байхгтун

Өнөөдрийн хvслээ дагахуу

Ирээдvйн хvслээ дагахуу

Yvнийг л та шийдэж

Оюун бодолдоо хадаагvй бол

Сайхан амьдралын тухай

Санахын ч хэрэггvй биз дээ

Салхины аясаар өнхөрөх

Хамхуул лугаа бизээ

Зорилгогvй хvмvvн гэдэг

Залхуу хvмvvнээс дор билээ

Зовж хичээж ажиллавч

Зvгээр зогсохоос дээргvй билээ 

Тиймийн учир та минь

Толгойгоо эхлээд ажиллуулагтун

Тvvний дараа л гагцхvv

Гараа хөдөл...



*Бурхангvй газрын бумба галзуурна*

Монгол оронд маань гадны тvм буман шашин чөлөөтэй зэрэгцэн оршин тогтнодог болоод багагvй хугацаа өнгөрөв. Аргагvй л ардчилсан орон шvv хэмээн шогширно. Ардчилалын салхитай хамт хаа сайгvй бөө удган, мэрэгч төлөгч, лам шар нар мандан бадарч моодонд орох болсон.

Их л удаагvй гадны элдэв шашин хvч тvрэн орж ирэх болсон. Цухас дурдах юм бол бидний олон жил шvтэж ирсэн бөөгийн шашин болон буддагаас маань гадна, христ, лал, андо, *мунн*, марго гэх мэт олон шашин урсгалууд нэвтэрч сvм хийдvvд борооны дараах мөөг шиг олшров. Эгээ засгийн газрын ордоноос маань сайхан сvрлэг тансаг харшууд сvм нэрийн...



Монгол улс эзэнгvйдэх нь ээ!!!

Ажилтай ажилгvй таарсан хvн болгон л шахуу нэг бол гадагшаа явах гэж байгаа эсвэл гадагшаа яаж явах вэ гэх болж. За тэгээд хаашаа яах гэж явах нь вэ хэмээн асуухаар *хаашаа ч яах вэ очоод юу ч хийсэн яах вэ, Монголдоо юу хийдэг юм бэ амьдрал барзгар ирээдvй бvрзгэр байна ш дээ ямар ч байсан гадагшаа гарахад алдах юм байхгvй эндээс л дээр гэдэг шvv* гэх. 

 Хатуухан хэлэхэд Монгол минь *там* болоод харийн орон *диваажин* болоод хvн болгон тийшээ зvтгэх болоо юу даа. Энэ тал дээр төр засаг юу бодож төвөвлөж суудаг юм болдоо хөөрхий?

 2.5-хан сая хvнээ аятайхан амьдруулж чадахгvй төр засаг, т...



*Урдаас ирээд уурга минийх уурга аваад адуу минийх*

 

*Урдаас ирээд уурга минийх уурга аваад адуу минийх, хойноос ирээд хот манайх хотонд ороод хонь минийх* гэж нэгэн эртний монгол vг бий.

Өнөөдөр энэ vг манайд vнэн болж байх шиг.

Манайхан гадныханыг харахаараа л хөл алдан гvйдэг зантай улс. Энэхvv занг нь ашиглан хаа нэг газрын тэнvvлчин гуйлгачин луйварчин манай эх оронд маань ирж биднээс илvv эрх ямба эдэлж хаан лугаа л амьдарч байх нь бий. Мэдээж албан тушаалтан эрх мэдэлтнvvдэд хахууль өгч хуульгvй дургиж монгол улсын хууль тогтоолыг зөрчих нь энvvхэнд болж.

Сонин хэвлэлийн нvvрнээс гарчиглах нь ээ *Залуучуудын холбооны Зоригтбаата...



Бусдаас хараат Монгол улс

Улс vндэстний маань эрхэм бахархал бол тусгаар тогтносон бvрэн эрхэт улс гэдэгт оршдог биз. Yvгээрээ л бид бахархан хаана ч нvvр бардам, зовхи өөдөө явдаг билээ.

            Монголчууд бид vнэхээр бусдаас хараат бус дэлхий дахинаа хvлээн зөвшөөрөгдсөн тусгаар тогтносон эх орондоо амьдарч байгаадаа, vvний төлөө тэмцэж амь амьдралаа зориулан байж бидэнд өвлvvлсэн өвөг дээдэсдээ баярлан талархахаас яалтайв.

            Гэхдээ хааяа хааяа хачин бодол төрөх нь бий. Тусгаар тогносон улс эх орондоо бусдын хараат амьдарч байгаа мэт санагдах нь юуны учир вэ?

            Бидний заяагvйнх лав биш. Х...



Реалити шоу гэхээрээ юу дуртайгаа vзvvлж болдог гэж vv?!!

Бичсэн: bolodm
12:16 , 2007-04-17 .. Бичигдсэн: Нийтлэл-Урлаг соёл .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Реалити шоу гэх зvйл монголын хэдэн телевизvvдэд ханиад аятай л айхатар хурдан  халдварлаж байна. Суваг болгон дээр л шахуу нэг реалити шоу гэх зvйл гарч байдаг болж.

Манайхан нэг нэгнээ дуурайх дуу дуугаа авалцах хулгай хийх хумслахдаа авьяастай юм хойно яаж зvгээр байхав болгоод л байх шиг харагдана.  Заримдаа бvр Реалити шоу гэхээрээ л юу дуртайгаа телевизээр цацаж олон тvмэнд vзvvлж болдог гэж vv гэмээр санагдана.

Шинэ байр -2 гэж нэг реалити хальт харлаа. Хоёр хосын секс хийж байгааг телевизийн сувгаар орон даяар цацаж байх юм. Бvр нөгөөө Агаа гэнэ vv хөтлөгч бололтой эр нь хосын сеск...



Архины реклам арай ч дэндэж байнаа!!!

Архины реклам арай ч дэндэж байна гэж хэн хvнгvй ярих боллоо. Саяханаас Монголын оюутны холбоо ч гэсэн дуугарч эхэлж байх шиг байсан.

Yнэхээр ч хаа сайгvй л архины реклам. Урд нь Нямдорж гуай ХЗДХЯамны сайд байхдаа бас ч гэж хорьж бариад хуулийг мєрдvvлэх гээд байдаг байсан.  Гэтэл єдгєє Одбаяр сайдын vед архи дарсаны реклам замаа алдаж гvйцэж байх шиг. Ингэтлээ ч найзан дундаа орж арай болохгvй байхаа. Анхандаа далд нууцхан реклам зонхилдог байсан бол єдгєє бvр ил болж *архи уу архи уу, таны анд нєхєр, байнгын хэрэглээ*  гэх болж.

Архины vйлдвэрийн эзэд єєрсдєє улс тєрчид болж, хvчтэй нам...



Бvхэл мөнгөн тэмдэгтээс илvv задгай мөнгөн тэмдэгт ард тvмэнд илvv хэрэгтэй байна!

Монголоо гэж баян хоосоны ялгаа туйлдаа хvрч байгаа газар болох нь ээ янз нь.         Эгэл борчууд гэгддэг ард тvмэн нь амьдрал ядуу байна задгай мєнгєний хэрэгтцээ их байна наандаж 5000, 10000-ын дэвсгэрт байтугай 500, 1000 тєгрєгийг дэлгvvр хоршоо автобус унаанд задлаж єгч чадахгvй хэцvv юм гэж гомдоллож байхад нэг хэсэг нь мєнгє тєгрєг євєр тvрийд багтахгvй хэцvv байна бушуухан 20.000, 50.000, 100.000-ийн дэвсгэрттэй болмоор байна гэж таахалзах.

Ядуу зvдvvхэн амьдралтай байгаа ард тvмэн бид чинь ганц талх авах, дээр нь тvрхэх сахар маслоо граммаар ч болов авах, хvvхэддээ ширхэг чихэр бохь...



Айдас!

Монгол улс хоёр том гvрний голд оршдог жижиг буурай улс. Хөршvvдэд маань хvний наймаа, дохын халдвар, хар тамхины наймаа, хvний эд эрхтэний наймаа зэрэг нийгмийн хар бараан vзэгдэл гэмт хэрэг газар авсан төдийгvй энэ талаараа дэлхийд толгой цохьдог гэдэг.

Иймд монголчууд бидний хувьд сонор сэрэмжтэй байх vvнд өртөхгvй байх явдал зайлшгvй тулгардаг. Учир нь бид цөөхvvлээ бас нийгэм маань тогтворгvй хvмvvсийн амьдрал тааруу байна. Ийм ч учраас эх оронч хvн бvрийн зvрх сэтгэл энэ бvхэнд санаа зовинон байдаг биз.

Сvvлийн vед манай оронд дох-ын халдвар авсан хvний тоо огцом өсөж аюулын харанга ...



Ард тvмэн ядуу байх нь төрд ашигтай юу ... Яагаад?

Бичсэн: bolodm
12:12 , 2007-04-17 .. Бичигдсэн: Нийтлэл- Улс тєр .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Оршилорхуу юм

Хөвсгөлийн нөхөн сонгуулийн шуугиан дуулиан одоо хvртэл намжаагvй л байна. Энэхvv сонгуулийг шударга сонгууль болсон гэдэгт олон хvн эргэлзэж байгаа төдийгvй улс төрийн хvчнvvд, болон ажиглагчид  мөнгөний сонгууль боллоо гэж нэгэн дуугаар дvгнэсэн. Учир нь ард тvмний амьдрал ядуу зvдvv байгааг ашиглаж мөнгө тараах, дээр нь нэмж мөнгө амлах замаар саналыг худалдан авч МАХН-ыг ялалт байгууллаа гэцгээв.

 Албан бус мэдээгээр МАХН  нэг тэрбумыг энэхvv ганц тойргийн нөхөн сонгуульд ялахын тулд зориулж цацсан гэсэн мэдээ бий. Тэгэж бодохоор ямар сонгууль болсон нь тодорхой мэт.

Ямар...



УИХ-ын гишvvдыг хуралдаа сууж тvмний асуудал шийддэг яаж болгох вэ?

Бичсэн: bolodm
12:11 , 2007-04-17 .. Бичигдсэн: Нийтлэл- Улс тєр .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Сонгуулийн vеэр vхэн хатан гvйж гуйж ард тvмэнд өчнөөн зvйл амлаад гарч ирчихээд 4 жил сураг тасардаг бvр чуулганы хуралдаан дээрээ ч тоотой vзэгддэг гишvvд цөөнгvй байдаг.

 

Бvхэл бvтэн ард тvмний нэгээхэн хэсгийн төлөөлөл болсон эрхэм гишvvн нь УИХ-ын чуулгандаа ч  суухгvй тэдний хvндрэлтэй байгаа асуудлыг уламжлахгvй шийдэж өгөхгvй байхад хөөрхий сонгогчид толгойгоо шаан хулхидуулчихлаа муу золигт дэмий л саналаа өглөө гэж 4 жилийг гvрийж өнгөрөөх хэрэг гарна. Энд эргvvлэн татах хариуцлага тооцох гэсэн ямар ч ойлголт байхгvй гэхэд хилсдvvлэг болохгvй.

 

Энэ мэт явдал манайд хэвийн vзэ...



Windows XP дээр Apache зарим тохиргоо

Бичсэн: xvv
12:02 , 2007-04-17 .. Бичигдсэн: Чөлөөт цаг .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
localhost дээрээ зарим тохиргоог өнөөдөр л хийж сурлаа. амар юм байна.
.htaccess file ашиглан RewriteEngine тохируулах даа localhost Apache дээрээ идэвхижүүлж өгөх ёстой юм байна. Тэрийг нь өнөөдөр л мэдлээ. Ингэхдээ:

Apache-н тохиргооны httpd.conf файлыг олж notepad юмуу өөрийн дуртай текст засварлагчаар нээгээрэй. (ихэвчлэн Apache-ийн conf, config гэсэн хавтсан дотор байдаг) httpd.conf file дотроос LoadModule rewrite_module modules/mod_rewrite.so гэсэн мөрийг олоод мөрний хамгийн урд талын # чагтыг арилгана. Дараа нь AddModule mod_rewrite.c гэснийг хайж олоод мөн а...


Автомат бооцоот тоглоом Монголыг хэрхэн гийгvvлэв!!!

Казино хэмээх атгаалжин хар мангас Монголыг залгихаар айсуй!!!

Цуврал-2

 

Казиногийн хууль батлана гэж хэдэн төрийн тvшээд нь хөлөө хугалах шахам гvйлдэж, хэдэн олигарх нөхөд казино байгуулна гэж хөөрцөглөн давхилдаж га гаагаар нь газар авч цогцолбор барьж байгаа энэ vе Монголын эмгэнэл болж тvvхэнд vлдэх вий дээ. Ингэж олон хvмvvс ярьж санаа зовж байна.

Казино Монголд хөгжил авчрах юм гэнэ. Оюу толгой, Таван толгой шиг Монголд ихээ их ашиг орлого оруулдаг мөнгөний уурхай нь ирээдvйд хэдэн зуугаараа байгуулагдах казинонууд гэж манай хэдэн *дvнхvv* улс төрчид сэтгэж байна номлож байна гэн...



Ядуурлыг биш баяжихыг дэмжье!

Монгол улсын төсөв санхvv урд байгvйгээр ашигтай гарч одоо л нэг ёстой нөгөө Жасрай гуайн хэдэн жилийн тэртээ хэлээд байсан хонгилын vзvvр дэх гэрэл харагдах дөхөв.

 

УИХ маань анх удаа шахуу юмтай хvн шиг Эдийн засаг нийгмийг 2007 онд хөгжvvлэх vндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслөө хэлэлцэж байна. Басчгvй нэлээд ширvvхэн өрнөж байгаа бололтой.

 

Гэхдээ төсөв жаахан ашигтай гарсан гэж хөөрцөглөж давхиад л *юмтай хvн лаагаа иднэ vv луувангаа иднэ vv дур* гэж байсны зоргоор аашилж бас болохгvй мэт.

Харин ч жаахан ч гэсэн мөнгө төгрөг байгаа дээр зөв зохистой ашиглаж ирээдvйгэ...



Дорнодын цагаан зээр- vлгэр -vнэн бодит байдал !!!

Бичсэн: bolodm
11:55 , 2007-04-17 .. Бичигдсэн: Нийтлэл- Байгаль орчин .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

 Нэгэн vлгэр хvvрнэе!

Анх Дорнодын талд явж байгаад нэгэн сvрлэг гайхамшигтэй зvйл vзсэнээ би ер мартдаггvй юм. Ёстой л нөгөө нvд алдам цэлийсэн тал дундуур машины хурдаар давхиж явах vест тал тэр чигээрээ оволзон хөдөлж эгээ л газар хөдөлж дэлхий орвонгоороо эргэж байна уу гэж санагдам зvйл болов. Энэ бол Дорнодын цагаан зээрийн сvрэг давхиж байгаа нь юмсанж.

Хэдэн арван мянгаараа сvрэглэсэн зээрийн сvрэг талыг бvрхэн давхих нь vнэхээр сvрлэг гайхамшигтай сонин юм билээ. Ёстой л газар дэлхий тэр чигээрээ хөдөлж давхиад л байх шиг.

Энэхvv их зээрийн сvргийг харсан хэн ч гэлээ өөрийн мэдэ...



Эвдрэлийн vvдийг нээж болохгvй!

Хэтрvvлээгvй хэтрvvлэг-6

Сvvлийн vед шил шилээ дарсан олон сайхан нэртэй уран vг уухай уриатай хөдөлгөөнvvд төрөн гарч ирж их л чангаар бид бол иргэний хөдөлгөөн ард тvмний төлөөлөл гэж хашгирч гуагчих болов.

Дотроо эв тvнжингvй шуудайнд хийсэн эвэр аятай атлаа *эв нэгдэл эвлэлрэл зөвшилцөл* гэх мэт аар саархан vгэн нөмрөгөөр биесээ халхалан хэлхэлдсэн төр засгийг хvссэнээрээ ийш нь ч нэг тийш нь ч нэг бугуйлдаж ганхуулацгаах нь янзтай.

Ардчилал гэж энэ юмсанжээ.

Хөдөлгөөнvvд төв талбай дээрээ очоод гэр барьж өлсөглөн зарлаж суулт хийж жагсаж амиа хорлож хvссэн хvнээ доромжлон хашгирч б...



Хамгаалалтын албанд хяналт шалгалт хэрэгтэй байна

Хамгаалагчийн албанд залуусыг ажилд авна гэсэн зар тасралтгvй хөвөрнө. Энэ ажлын мест элбэг хvний нөөцийн эрэлт их хэвээр л байна. Yvний цаана юу байна вэ?

Одоо vед албан байгууллага аж ахуйн нэгж байтугай хувь хvн хvртэл хvсвэл хэдээр нь ч хамгаалагчтай болж болдог болсон цаг. Аргагvй дээ хэн бvхэн л өөрийн аюулгvй байдлын баталгаанд анхаардаг болсон цаг.

Анх төр, засгийн томчууд эсвэл том одууд л бие хамгаалагчтай байдаг гэсэн ойлголт одоо нэгэнт vгvй болжээ. Өнөөдөр мөнгөтэй эрх мэдэлтэй хэн ч байлаа гэсэн хамгаалагчтай байх нь зvйн хэрэг болж.

”Өнөөдөр бид аюул занал дунд амьдарч байн...



Ёс суртахууны дайн зарлаж, соёлын хувьсгалыг эхлvvлье!!!

Ядуурлаас гарах зам буюу хэтрvvлээгvй хэтрvvлэг-7

Монголын хөгжлийн бодлого нэг л буруу яваад байх шиг санагдах боллоо. Учир нь юм л бол нийгмийн хамгаалал халамжийн тал дээр тvлхvv анхаарч шийдвэр гаргаж улс төрчид улс төрийн нам хvчнvvд өөр хоорондоо уралдан барьцан байж сонгогчид ард тvмнээс очков авах гэж улайрах болжээ. Энд нь ч бид дасаж хачин жигтэй дуртай болов. Яг л хар тамхинд орсон хvн шиг vнэгvй юм зvгээр өгөх юманд Монголчууд дуртай болоод уджээ. Дэндvv удаж. Зээл тусламж өглөг халамж хандив тэтгэвэр тэтгэмж... гэх мэтээр л ирээдvйгээ төсөөлсөөр л.

Энэ нэг талаар эргээд ко...



{ Сүүлийн хуудас } { 104 -р хуудас Нийт хуудасны тоо: 111 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Хумийн тэмдэглэл
Хумийн тэмдэглэл

Сүүлийн бичлэгүүд

Аймгийн төвийн айлууд лааны гэрэлд амьдарч байна
Та согтсон бол цагдаагаар гэртээ хүргүүлэх эрхтэй.
Төсөв бол мөнгө, Гэхдээ мөнгө биш.
Ашиг сонирхлын зөрчилдөөнтэй төрийн албан хаагчид ....
Төрийн түшээдèéí нүгэлèéí òóõàé îéëãîëò
Авлигын мөнгийг бид төлдөг үү?
Төрийхнийг зүхээд л .......
Заавал архи уух ёстой юм уу? ай
Улс төржив ...би
Тэвчиж тэвчиж уйлав

Найзууд

shine
xvv
g84
Tji
bolodm
Хүслийнжигүүр
300-н блог
Tsoomii
yuki
Blessing Tara
DESI
Чойрын Хүү
Uukiinaa