Үнэт зүйл гэж хүн бүхэнд бий.Гэхдээ...

ЕБС-ийн дvн нууцлалт авилгалыг өөгшvvлж байна уу?!

Нэг иймэрхvv зvйл дуулдаад надад мэйлээр хvмvvс хандаад байх юм! Болод нь яах уу бичих vv...

 

Ерөнхий боловсролын сургуулиудад сурагчдын дvнг нууцлах болсоор хоёр дахь жилээ болж байна.

Сурагчийн авсан дvнг сурагч тvvний эцэг эхэд л хэлэхээс бусдаар өөр хэн ч мэдэхгvй байхаар журмалжээ. Өөрөөр хэлбэл багш хvvхдийн дvнг анги хамт олон дунд нь зарлах эрхгvй болжээ.

 

Зөвхөн хvvхдэд өөрт нь ганцаарчилж хэлэх мөн эцэг эхэд нь хэлэх vvрэгтэй аж. Багш бvр хувийн журналтай бөгөөд хvvхэд тус бvр өөрсдөө дvнгийн хуудастай юм байна.

Энэхvv тогтоол 2005 оны хичээлийн жилээс БСШУЯамны сайдын туш...



Кёкvшюзан гэртээ ирлээ

Бичсэн: bolodm
11:49 , 2007-04-17 .. Бичигдсэн: Нийтлэл-Хvмvvс .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Сайхан vйл явдалд оролцож сэтгэл жаахан хөдлөв бас бахархах омгорхох сэтгэл төрөв!

Болод.м

Алс замын цулбуур эвхэж

Амин нутагтаан хvv нь ирлээ

Ус мөрөн цалгин тосов

Уул толгод тонгойж vнсэв...Кёкvшюзан өнөөдөр арлын япон орноос эх орондоо, гэртээ ирлээ.

Мэргэжлийн сумогийн дээд зиндаанд Монгол улсынхаа нэрийг дуудуулж амжилттай барилдаж мэхний их дэлгvvр хэмээн япончуудад нэрлэгдэж, олон арван монголчуудыг араасаа дагуулсан булган сvvлтэй бөх Монгол улсын гавьяат тамирчин Кёкvшюзан Батбаяр өнөө орой Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа. Зодог тайлж эх орондоо ирж байгаа а...



Ээ мөн зэвvvн өдөр байсан шvv

Банянзvрх дvvргийн цагдаа нар дэндvv дээ дэндvv, дэндvv даан ч даанч дэндvv дээ!!!

 

Өнгөрөгч амралтын өдөр буюу ням гаригт Баянзvрх дvvргийн нутаг дэвсгэрт байрлах нэгэн биллярд клубт ганц цаг тоглож алжаалаа тайлах санаатай орлоо. Гэтэл тоглоод удаагvй байтал гэнэт бөөн хэрэг мандах нь тэр. Гаднаас халамцуу орж ирсэн Нарантуулын наймаачид гэх гурван хvvхэн төлбөрөө төлөхгvй агсан тавьж уг биллярдын газрыг ажиллуулдаг хvvхэн рvv дайрч давшилж бөөн хэл ам боллоо. Энд дурдахаас ч ичмээр хараал урсгаж тэнд байсан хvн болгон руу шахуу агсан тавьж биллярдын шарик нvvлгэв. Золоор тэрхvv чулуун ша...



Болор цом болдогоороо болж өнгөрөв

Би Болор цом наадам vзэв. Тэнд их хvн vзэж байнаа. Их ч алга таших юм. Их л утга зохиол ойлгодог ухаантай хvн болох гэсэн нөхдvvд байна аа. Манай томчууд улс төрчид ч мэр сэр унтчихгvй гэж их л мэрийж сууж байна аа хөөрхий хэхэ. За за тэндээс хийсэн тэмдэглэлээ хvргэе. Yзээгvй бол vзсэн юм шиг болгоноо хө! БОЛОД.М нь...

Архи, сарнай хоёроор элбэг Болор цом

Болор цом ард тvмний яруу найргийн наадам сайхан болж өнгөрлөө гэж хэлэхээс амны билэгээр нь. Ямар ч байсан болоод өнгөрлөө хө. Зохиолын залуу дуучин С.Жавхлан энэ удаагийн Болор цомыг ивээн тэтгэж өөрийн биеэр зохион байгуулсан гэнэ. Мэдэ...



Луйварчидаас болгоомжил!!!

Таныг ажил дээрээ бvр албан өрөөндөө сууж байхад тань нэгэн хөөрхөн годгор жаахан охин орж ирээд сайхан vлгэр ярьж молги өмхvvлээд залилаад халаасан дахь хэдэн цаасыг чинь сэгсэрээд гарна гэж төсөөлдөө.

Аягvй л бол та ч тэдэнд мэдэлгvй нэлээд хэд луйвардуулчихсан л байгаа. Учир нь луйварчидын арга улам нарийсч боловсон сайхан болжээ.

Улаанбаатарын гудамжинд тэр ч байтугай албан өрөөнд тань бvр сvvлдээ орон гэрт чинь урилгагvй зочин морилж таныг дээрэмдсээр байна.

Тэд тэгэхдээ баг өмсөж хvйтэн зэвсэг агссан, vгvй дээ гэхэд хvйтэн харцтай заналхийлсэн танхай этгээдvvд биш. Ихэнхдээ л 14-26...



Шvлгvvд мину

Бичсэн: bolodm
11:38 , 2007-04-17 .. Бичигдсэн: Болод.М- Шvлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Нутаг минь

 

Нутгийн минь навтар уулс

Надруу өлийж нэг өндөлзөж нэг

Нэр нь бvтэн яс нь бөх явна уу гэж

Нэхэж нэг ерөөж нэг байдаг даа

 

Намтар минь болсон алтан тоонот

Нялхамсаг vрээ санаж нэг зvvдэлж нэг

Нvvр нь бvлээн нас нь бат явна уу гэж

Найдаж нэг сануулж нэг байдаг даа

 

Нутгийн минь нарийн өргөн зам жимvvд

Нvvдлийн шувуу шиг хvvгээ тосож нэг угтаж нэг

Зам нь зөв заяа нь тэгш явна уу гэж

Захиж нэг тvшиж нэг байдаг даа

 

Намуухан урсгалаараа угаасан ус минь

Нvцгэн vрээ ундалж нэг тэвэрч нэг

Сэтгэл нь цэвэр санаа нь зөв явна уу гэж

Сануулж нэг сэрvvлж нэг б...



Хvн төрөлхтөнд...

Бичсэн: bolodm
11:36 , 2007-04-17 .. Бичигдсэн: Болод.М- Шvлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Дэлхийг бөмбөг гэж бодоод сагс тоглох

Дэлхийг бөмбөр гэж бодоод ая тоглох

Дэлхийг самар гэж бодоод хага цөмөх

Дэлхийг төмс гэж бодоод хальсалж идэх

Дэлхийг алим гэж бодоод дарс нэрэх

Дэлхийг өндөг гэж бодоод хагалж уух

Дэлхийг бөгс гэж бодоод мунаглан хvчиндэх

Дэлхийг хөх гэж бодоод vнгэлэн хөхөх

Дэлхийг нуур гэж бодоод хиртvvлэн шумбах

Дэлхийг уул гэж бодоод нvхлэн ухах

Дэлхийг гал гэж бодоод цохиж унтраах

Дэлхийг гэр гэж бодоод тухлан амьдрах

Дэлхийг авс гэж бодоод нөгчсөнөө хийх

Дэлхийг дэр гэж бодоод дэрлэн амрах

Дэлхийг тархи гэж бодоод даатган асуух

Дэлхийг там...



Нахиад л шvлгээ оруулав

Бичсэн: bolodm
11:35 , 2007-04-17 .. Бичигдсэн: Болод.М- Шvлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Бэлэг

 

Сайхан бvсгvй алхана

Сайхныг нь хvмvvс шагшина

Сайханд харц унагана

 

Аман дээрээ тэд харин

Ай яасан сайхан даашинз вэ

Аргагvй л зохижээ гэж ярилцана

 

Нvд унагах тэднийг чамин даашинз биш

Нvв нvцгэн гоо vзэгслэн л даллалж байгаа

Нvvж яваа сэтгэлдээ бvхнийг тайчиж байгаа

 

Yзэгслэн гоог далдалдсан даавууг цоо ширтэж

Yнэн хvсэл сэтгэлийн цаана тачаадаж байгаа

Yгvй ээ! Юм бvхэн ил хялбар байж болохгvй...

 

Хайр далд байхдаа илvv халуун байдаг шиг

Хvсэл шинэ байхдаа илvv хvчтэй байдаг шиг

Хvн нууцтай байхдаа илvv vнэ хvндтэй байдаг шиг

 

Сайхан бvсгvй ал...



Бороон дусал

Бичсэн: bolodm
11:33 , 2007-04-17 .. Бичигдсэн: Болод.М- Шvлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Нулимс шиг гуниг, тайтгарал дvvрэн
Над дээр чи дандаа урилгагvй ирдэг
Нуугдаж, эс нуугдаж тэнгэрийн дор би чамтай учирдаг
Нэг л мэдэхнээ чи надаас уйдсан юм шиг зугтдаг
Чиний харцанд би өөрийгөө ичгvvргvй тольдож
Чармай нvцгэн биеэ нууж чадахгvй тушаадаг
Заримдаа бvр хvсэл тачаалдаа хөтлөгдөн
Загас шиг чиний биенд удаан сэлдэг
Нарны туяа сормуус гижигдэж нойрноос сэрээхэд
Нулимстай нvд, хvйтэн тэврэлттэйгээ хамт чи vгvй
Хөнжил дотор, хэцэн дээрх хувцасанд, нойтон алчуур…
Хэлбэрээ алдсан vсэнд чи галбираа vлдээгээд оджээ
Тэр нэгэн бvсгvй шиг

2005 он

/Болод.М/

...


Дун цагаан шvдэт минь...

Бичсэн: bolodm
11:31 , 2007-04-17 .. Бичигдсэн: Болод.М- Шvлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Нахиад л би хэдэн шvлгээ оруулав. Оюутан байхдаа бvр арван жилд байхдаа ч шvлгийг нойр хоолоо хугаслан бичдэг байсан шvv. Одоо ч жаахан хөндийрөөд байх шиг санагдах болов. Гэхдээ би шvлэг чамд хайртай гэж.

Дун цагаан шvдэт минь...


Дурлал минь ээ
Дун цагаан шvдэт минь ээ
Дурлалын тухай би vлгэр ярьж өгөх vv та нарт
Дун цагаан шvд яралзуулан инээх тэр охиныг дурсах уу
Эхлээгvй юм гэдэг төгсөөгvй юм байдаг шиг
Эгцэлж ч надруу ширтээгvй алаг нvдэн минь ээ
Хаана ч билээ дээ би чамтай таарсан
Халуу шатаж зvрх булиглаж чамтай зөрсөн
Найзуудтайгаа наргиантайхан явсан охин заяа
Н...



Шvлэг миний хобби гэж хэлээ биз дээ

Бичсэн: bolodm
11:29 , 2007-04-17 .. Бичигдсэн: Болод.М- Шvлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Зvvд
Эхлэлгvй
Эцэсгvй
Эрчгvй
Эс оршихуйд зvvд оршино
Сvvдэргvй нvднээ
Шvvдэр бєнжигнvvлж
Сvvмийх зэрэглээнд
Сvнсгvй бие бvжиглvvлнэ
Салхи лимбэдэж
Сар гижигдэж
Санаагvй санаа
Сэмхэн амьдрал vргэлжлvvлнэ
Сохорсон дурлал
Сульдсан итгэл
Совингийн єнгєєр
Солирын хурдаар зvрхнээ татална
Алдас загнана
Айдас занана
Хайр бvvвэйлнэ
Халуун сvvний сvvдэрт дагжина
Эрээн могой
Элс жиндээхэд
Элэх амьдралд
Эмзэглэл зvvд манаж наминчлана
Зvv сvвэлж
Зvvд зvvдлэнэ
Зvгийн луужин
Зєвхєн дээшээ л заана ...
2001 он

 

Мянган жилийн тэртээд би
...Мянган жилийн ...


Хэтрvvлээгvй хэтрvvлэг гэж цуврал бичиж vзэв, Та бvv уурлаарай!

Хэтрvvлээгvй хэтрvvлэг-3

Монгол улс vнэхээр хөгжиж байна буюу солиорохуй...

**Монгол улс азийн бар болох ч тун ойрхон дог шvv.

-Хятад орос хоёрын худалдааны чөлөөт бvс хар зах нь болчихвол.

-Цагаачдын орон болбол.

-

 Монгол улсыг Орос Хятадын *жийрэг* улс гэнэ. Хvйтэн дайны vед ийм том *жийрэг* хэрэгтэй байсан бол өнөөдрийн даяаршиж буй ертөнцөд харин ч *шаврын хаалт* болж эхэлж байна гэнэ. Тэд тэгвэл одоо юу бодож юу сэдэж суугаа бол. Бvрэн эрхэт тусгаар тогтносон улс нэртэй ч бvрэн хараат *жийрэг* улсаа хоёр  улс яаж горойхгvй хувааж залгих вэ гэж ухаанаа уралдуулж бодлого боловсруул...



Эвт шаазгай буга баримой!

Бичсэн: bolodm
11:23 , 2007-04-17 .. Бичигдсэн: Нийтлэл-Хvмvvс .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

*Эрлийз хурлийзууд Монголд хэрэггvй, тэднийг хөөн зайлуулах хэрэгтэй* гэх мэт хар vгс төрийн ордоны индэр хийгээд, олон нийтийн хөдөлгөөний уриа лоозон, гудамжны хvмvvсийн хараал, дэргэдэх нөхрийн амнаас хvртэл цөөнгvй дуулдах болсон.

Vндэсэрхэг vзэлтэй гэж өөрийгөө өргөмжилж, боржигон овогтон,  эгээ л Чингисийн тэдэн vеийн удам би, жинхэнэ халх хvн хэмээн өөрсдийгөө сайрхан онгирогч хоосон толгойтой сармагчин заримдагуудын энэ тэнэглэл хичнээн өчvvхэн бодолтойг нь харуулна.

Яс юмандаа өөрийнхөө жинхэнэ эцэг хэн болохыг ч мэдэхгvй нөхөд тэдэн дотор цохиж л яваа.

Тэгсэн атлаа өөрийгөө б...



Тал ба ой

Бичсэн: bolodm
11:17 , 2007-04-17 .. Бичигдсэн: Болод.М- Шvлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Нэг.

 

Тал шиг эл хуль

Тал шиг уужим сэлvvн

Тал шиг санаа алдам

Тал шиг хязгааргvй мэт

Тал шиг алсын алс

Тал шиг нам гvмхэн

Тал шиг тайван

Тал шиг гунигтай

Тал шиг уудам

Тал шиг амьдрал

Энэ амьдрал

Эцэс төсгөлгvй мэт

Энэ их уйтгар гуниг

Эндээс л ирээд байх шиг ...

 

Хоёр.

 

Орчлон эрт урьд цагт

Тал байсан

Одоо

Ой болсон

Ойд бvгчим болсон

Ойд бvгд шамбааралдах болсон

Одоо тэнд амьдрал буцалж

Оволзох болсон

Олзолдох болсон

Орших эс орших

Улам ойрхон болсон

Талыг vлгэр гэж ярьдаг болсон

Талаас айдаг болсон

Талыг там гэж төсөөлдөг болсон

Тал...



Монголын улс төрийн тогтолцоог өөрчилье!

Бичсэн: bolodm
11:14 , 2007-04-17 .. Бичигдсэн: Нийтлэл- Улс тєр .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

Монгол улс маань яагаад хөгжихгvй байна вэ? Энэ асуулт хvн бvрийн толгойд эргэлдээтэй. Өөр өөрсдийнхөөрөө тайлбарлана. Жишээ нь улс төрийн тогтолцоо болохгvй байна, лидер төрөхгvй байна, ард тvмний сэтгэхvй доор, залхуу байна, авилгал хээл хахууль хvнд суртал их байна гэх мэтээр ярилцана.

Энд эхний дурдсан шалтгаан хамгийн илvv нөлөөлж байна гэж vзэх хvн олон болж. Vнэхээр манай улс төрийн тогтолцоо нэг л буруу яваад байх шиг гэж олон хvн хэлдэг. Тэгээд л дээдэх нь суудлаа олохгvй бол доодох нь гvйдлээ олохгvй гээч болоод байх шиг.

Монгол улсын төр засгийн эрхийг нам барьдаг хэвээрээ. Нама...



Удирдагчдаа чамлахуй...

Бичсэн: bolodm
11:13 , 2007-04-17 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Улс орны хөгжил дэвшил ард олны амьдрал ирээдvй нь удирдагчдаасаа ихээхэн хамаардаг. Энэ бол маргахгvй vнэн.

Монгол оронд ардчилсан хувьсгал ялаад багагvй хугацаа өнгөрчээ. Улс төрийн тавцанд цөөнгvй удирдагч лидерvvдийг төрvvлж. Сонин хэвлэлээр сvр дуулиан болж элдэв хэл аманд өртөж байдаг тодорхой хэмжээнд төр засаг тvмэн олонд нөлөөлж байдаг таргалж баяжсан гэгч нь ч жигтэйхэн *од* болсон  манай улс төрчид цөөдөөгvй.

Гэтэл тэр агуу улс төрч агуу удирдагч, тийм юмаараа илvv энэ ийм юмаараа илvv энэ ийм мундаг шийдвэр гаргаж тэгэж Монголын хөгжлийг нэг алхам урагшлуулсан тэр тийм албан ту...



Шагналын хэнээрхэл ээ гэж...

Их Монгол 800 жилийн ой ёстой л монголд гавьяа шагналын хур буулгасан. Манай ерөнхийлөгч ямар өгөөмөр гар султай хvн болохоо харуулж тонн тонноор нь одон тэмдэг баруун солгойгvй тараав. УИХ-ын гишvvд сайд дарга нар экс ерөнхийлөгч гэхчилэн дээрээсээ доошоо хvртэл гавьяа шагнал одон медиалаар булуулав. Их ч баярлацгааж их ч найрлацгаав.  Ямар сайндаа П.Очирбатын 8 жил тараасан шагналыг Н.Багабанди 4 жилд тараасан бол энэ хоёрын ерөнхийлөгч байх хугацаандаа нийлээд тараасан шагналыг Н.Энхбаяр ерөнхийлөгч маань ердөө 2-хон сарын дотор бөөндлөө гэсэн яриа гарч байхав дээ.

Урьд Цэдэнбал даргыг тө...



Тендер + Авилгал = Луйвар - Улс 600 сая төгрөгөө луйвардууллаа

Монгол улсад авилгал тvvнтэй холбоотой луйвар хэрээс хэтэрлээ гэж амтай болгон ярих болсон. Тэр дундаа аливаа тендер тойрсон хэл ам тасардаггvй гэж болно.

Тэгвэл саяхан бас нэгэн тендерийн асуудал тойрсон томоохон луйвар манайд гараад багагvй хугацаа өнгөрөөд байна. Манай Засгийн газраас Завхан аймгийн хэдэн сумдад эрvvл мэндийн төв барих төсөл хэрэгжvvлж тендер зарласан юмсанж.

Тус тендерээр Завхан аймгийн Дөрвөлжин, Отгон, Тvдэвтэй гурван суманд эрvvл мэндийн барилга барих төсөлд бvгдэнд нь Жонни гэх нэртэй хаанахынх нь мэдэгдэхгvй нэгэн компани ямар замаар нь тодорхойгvй ялалт байгуулж ...



Тату хамтлаг ирнэ гэдэг луйвар байсан уу?!!

Бичсэн: bolodm
11:08 , 2007-04-17 .. Бичигдсэн: Нийтлэл-Урлаг соёл .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Их Монгол 800 жилд зориулж Тату хамтлаг Монголд ирж Төв цэнгэлдэх хvрээлэнд5 сарын 29-нд тоглоно гэсэн зар реклам нэг хэсэгтээ бөмбөгдөж байгаад өдийг хvртэл бvхэл бvтэн 5 сар сураггvй болов.

Тус тоглолтын ерөнхий зохион байгуулагч нь урд нь нэг их сонсогдогдож байгаагvй Монголын шоу урлагийн холбоо гэх сvржин нэртэй газар байсан. Тэр холбоо нь ч одоо байдаг юм уу vгvй юм уу бvv мэд.

Ямартаа ч 4500 төгрөгийн тасалбар авсан баахан хvмvvс нvдээ ширэгтэл Тату хамтлагийг харуулдсаар хvлээсээр. Одоо бvр аргаа барж найдвар тасарч байх шиг байна. Ядаж ганц ч гэсэн олон нийтийн мэдээллийн хэрэгслэ...



Монголын даварсан цагдаа нар...

Монголын даварсан цагдаа нар гэж хэлэхэд хэтрvvлэг хилсдvvлэг болохгvй. Даварсан гэдэг vгийг хашилтанд хийж айж манжилах хvсэл шаардлага ч  алга болж.

Vнэнийг шулуухан хэлэхэд *даварсан цагдаа* гэдэг vг л өдгөө төрийн цагдаа, тvмний цагдаа гэдгээс илvv бодитой ортой сонсогдох болжээ гэж олон тvмэн хэлж ярьж байна.

*Миний цагдаа намайг хамгаална* гэдэг vг хvмvvсийн оюун бодлоос vгvй болоод багагvй хугацаа өнгөрч.

Харин ч эсрэгээрээ цагдаа гэхээр дээрэнгvй захирангvй айлгаж дарамталсан гав бороохой буу шийдэм далайсан төрийн нэр барьж өөрөө ч мэдэхгvй хуулиа өөдөөс уншсан рекетчин этгээд л...



{ Сүүлийн хуудас } { 105 -р хуудас Нийт хуудасны тоо: 111 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Хумийн тэмдэглэл
Хумийн тэмдэглэл

Сүүлийн бичлэгүүд

Аймгийн төвийн айлууд лааны гэрэлд амьдарч байна
Та согтсон бол цагдаагаар гэртээ хүргүүлэх эрхтэй.
Төсөв бол мөнгө, Гэхдээ мөнгө биш.
Ашиг сонирхлын зөрчилдөөнтэй төрийн албан хаагчид ....
Төрийн түшээдèéí нүгэлèéí òóõàé îéëãîëò
Авлигын мөнгийг бид төлдөг үү?
Төрийхнийг зүхээд л .......
Заавал архи уух ёстой юм уу? ай
Улс төржив ...би
Тэвчиж тэвчиж уйлав

Найзууд

shine
xvv
g84
Tji
bolodm
Хүслийнжигүүр
300-н блог
Tsoomii
yuki
Blessing Tara
DESI
Чойрын Хүү
Uukiinaa