Үнэт зүйл гэж хүн бүхэнд бий.Гэхдээ...

бодол минь, ноймор дугаараа алдсан...бодол минь*

Бичсэн: g84
13:10 , 2008-08-01 .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

энэ өдөр тэр өдөр шиг тэгж ингэсгээд л дуусна.

хүний амьдралд гээгдэж мартагдах олон өдрүүд, бүр жил, тэр бүү хэл амьдралынх нь зарим нэгэн хэсэг бүхлээрээ ой санамж, дурсамжаас нь мартагдан арчигдаж алга болдог нь ерөөс энэ цаг хугацаа гэдэг чинь эргэж ирдэггүйтэй, биднийг хүлээж түр ч болтугай зогсолт хийдэггүйтэй л холбоотой байдаг шигээ.

Заримдаа өглөө эрт эсвэл орой хотын гудамжаар явж байхад яг тэр үеийн цагийг бичсэн замын тэмдэг нүдэнд маань их содон тусдаг сан. тэр тэмдэг, дугуй хүрээтэй хоёр хэрчлээс бүхий түр зогсох тэмдэг байдаг юм.* цагаан дэвсгэр дээр улаанаар чагталсан б...



сэтгэл гэдэг*

Бичсэн: g84
13:01 , 2008-08-01 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

....байнга, юм угаагаад хэцэн дээр тохчихсон юм шиг, зур аглагдаж байдаг юм.

зарим хувцаснаас ус тусаж байхад, зарим нь хатчихсан салхинд дэрвэж байдаг. бүгд нэг хүний хувцас ч бай, аль эсвэл бүгдийг нь нэг хүн угаасан ч бай, хувцаснууд хэцэн дээр өөр өөрийн жингээр дарж, өөр өөрийн гэсэн нар салхины үйлчлэлтэй байдаг юм. хэрэв хүний сэтгэл гэдэг хувцас тэр тусам аа хэцэн дээр тохсон хувцас байлаа гэж бодоход, насан туршдаа угааж байгаагүй тийм хувцас хэцэн дээр тохойтой байхыг харъя, аль нэгэн хаврын шавар шавхай үсэрч наалдаад хатуурсан, хэзээ нэгэн өдөр хамраас гоожсон цус болсон хэсэг ...



жигүүртэй юм шиг залуу насны жинхэнэ болоод үнэн хайр*

Бичсэн: g84
14:18 , 2008-07-24 .. 14 сэтгэгдлүүд .. Холбоос

ялгуун сарны доор ээнэгшин дассан гэвэл худлаа

явдал учрын үнэн гэвэл тийм юм гэж огтоос байгаагүй алс хүмүүс,

түүний үгэнд зүрх маань хөндөгдөөд...

хавирсан хэсгээрээ чүдэнз шиг асчихлаа

зуруул шиг уруулд нь үрж асмаар

зуу наславч чаргууцалдаад наалдмаар

соронзон шиг солио мэдрэл шиг дурлал...

эртнээс дурлалын эмээл тохуулж зоо нуруугаа бишгүйдээ нэг авахуулсан зүрх маань

залхаагүй зүрх минь, ядраагүй сэтгэл минь, хулжсан нойр минь, хулгаж бишүүрхэх хүсэл минь...

 

түүхгүй, бас ирээдүйгүй ийм нэгэн хайр асаж байна

түүний гэрэлд дурлалгүй ертөнцийнхөн замаа хар !

түүний элчинд хоол...



Охин Vрээ хайрла!

Бичсэн: g84
22:14 , 2008-07-23 .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос

Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!
Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дуулалдаг
насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ
энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл
эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
харийн газар одож хадмын нүүрийг царайчилна
насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
насаараа амсахгүй жаргалыг н...



Хувцаслалтаа яаж зохицуулцгаадаг вэ?

Бичсэн: xvv
19:02 , 2008-07-20 .. Бичигдсэн: Охид, бүсгүйчүүддээ .. 15 сэтгэгдлүүд .. Холбоос
Өнөөдөр http://fashionmongolia.blogspot.com/ гээд блогийг анх удаа уншлаа. Маш их таалагдсан тул мэдэхгүй хүмүүс байвал танилцуулах гэсэн юм. Ер нь бол брэндийн хувцас зардаг дэлгүүрийн ч юмуу блог юм шиг байна. Харилцах утас энэ тэр нь толгой хэсэгт нь байх шиг байна. Хэдий жирийн сурталчилгааны блог ч гэсэн бичлэгүүд нь үнэхээр дажгүй, их мэдээлэл сайтай санагдлаа. Ялангуяа миний дуртай жүжигчдийн стилл, онцлогуудыг нь яг нүдийг нь олж гаргаж бичжээ.
Тэр хуурамч хувцас хэзээ ч битгий өмс энэ тэр гэсэнтэй бол нэг их санал нийлэхгүй байна л даа. Том ч бай, жижиг ч бай, хятад ч америк ч бай бр...


Хэрэв хүүхнүүд программ хангамж бол...

Бичсэн: xvv
10:13 , 2008-07-19 .. Бичигдсэн: Програм софтууд .. 13 сэтгэгдлүүд .. Холбоос
Хахаха хөгжилтэй бөгөөд програм софтвэйрүүдийн лицензийн талаар сайн мэдэхгүй хүмүүст янзын тайлбар өгч чадна байхаа

Хэрэв хүүхнүүд программ хангамж бол залуучууд юзерүүд буюу хэрэглэгчид байж таарна.
-хэрэв хүүхэн тантай унтчихаад хариуд нь юу ч нэхээгүй бол freeware хувилбар болж таарна.
-хэрэв хүүхэн тантай үнсэлцэж, хөхөө оролдуулахаас өөр зүйл зөвшөөрөхгүй байгаа бол демо хувилбар болж таарна.
-хэрэв хүүхэн тантай секс хийчихээд дараа нь «буцалтгүй тусламж болгож таван цаас, үгүйдээ гэхэд сүүтэй шоколад байвал өгчих» гэж байгаа бол donationware.
-хэрэв хүүхэн тантай секс хийж байс...


төрөх*

Бичсэн: g84
16:25 , 2008-07-17 .. 21 сэтгэгдлүүд .. Холбоос
эм хүн төрж хашрахгүй гэж үнэн юм даа !?
Монголд жирэмсэн байх моод болоод удсаныг мэдээгүй байж...
үхэх төрөх 2 ижилхэн гэхээр....
эрүүний яснаас бусад нь салж нийлж, арьсан дээрээ санжигнаж байдгийм ярихаар нь
эх баригч-д нь дорсгой шүдэн дээр нь зөөлхөөн дарчхаараа гэж захисаар
эрчүүд төрөх эмнэлгийн үүдэнд хоновой....
...


Чатын охин

Бичсэн: 300-н блог
11:14 , 2008-07-10 .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос
Наадам болжооход тэс хөндлөн юм бичээ хаячдиймуу. Дээрхэн үеээ интэрнэт гээшийн ид шидийг үзэж эхэлж байсан үе. Мээсэнжэр энээ тэрээтэй танилцаад удаагүй байсан үе. Чаат гэдэг охинтой танилцах гол хэрэглүүр байлаавшд. Мань эр сурдаг сурахын хажуугаар нэг газар цагийн багш хийдэг байлаа. Тэгж явахдаа нэг охинтой чаатаар танилцаад ярьдаг хөөрдөг боловдоо. Чухам л хамаг юмаа ярьцгаагаал алдаг байлаа. Хөөрхөн хоолойтой охин. Хөөрхөн ч юм ярьдын. Нэлээн удаан хугацааг чатлаад нэг өдөр уулзаж учры, уушийн газар сууж ууж идий гэсийн. Тэрнээс өмнөх өдөр нь манай ажил дээр ирнэ гэжээсийн. Ирсэн гэжээсэ...


хүний ганц хүү*

Бичсэн: g84
17:35 , 2008-07-08 .. 14 сэтгэгдлүүд .. Холбоос

Амьдралын утга учир юунд байдаг гээч ?
Сэтгэлийн уяа болсон цор ганц зүйл бол,...юу гээ ?
Хүн төрөлхтөнд шинэ хүн мэндлэхгүй болбол ямар утгагүй, ямар ч амьдралын үнэ цэнэ үгүй гэдгийг харуулсан уран сайхны нэгэн кино үзэж байснаа санаж байна.
Айлын ганц охин хүний гэрт очиж гэнээ, хүний хүн зүс өөр байхаар нь, "энэ лав танай удам бишдэгээ" гэж хээгүй хүмүүс зочлохдоо сураг асууна. Хүний ганц хүү нь айлын ганц шар охинтой нийлсэн нь тэр байж л дээ.
Хүүгийнхээ хуримыг энэ зун хийнээ гэнэ... Эцэг эх ийм л зүйлд баярлана уу гэхээс өөр юунд байх билээ.

Сумын наадамд хамгийн гоё хо...



Зав ч дэмий юм шигээ...

Бичсэн: 300-н блог
14:24 , 2008-07-08 .. 14 сэтгэгдлүүд .. Холбоос
Хавьдаа юм зүм илүү дутуу сул үгс сараачсангүй. Завтай байхаар огт хийх юм олдохгүй тэнэг юм байшд. Шал хэрэггүй юмс толгойд эргэлдээд. Халуун салхитай ядаргаатай өдөр вэээ... Энэ бороо яасан их орж байнаа.... Заа байз ийм худалдаж авы байз... Миний энэ ер яагаад болохоо байчив... Ээж жоохон таргалаа юу даа...Энэ хотын гудамжны хогуудийгээ, гадныхнаас санаа зовно гэж жигтэйхиймаа... Энэ нөхөр гэртээ очоод унтахгүйдээ хар халуунд гадаа тасарч унаад... Энэ хүүхнүүдийгээ гуя гасаа гаргаад эвгүй эвгүй эроотиг бодол бодогдуулаад этр... Ер нь завтай байх дэмий юмаа. Завгүй л манаргаж явсан бол юун э...


СУТАЙН тахилага Ба Монгол орон даяар бороо Хур*

Бичсэн: g84
04:52 , 2008-07-07 .. 11 сэтгэгдлүүд .. Холбоос

1

2

3

4

5

6

7

8

9



эзэн хүний шинжүүд ба төлөвшилийн тухай*

Бичсэн: g84
04:08 , 2008-07-07 .. 9 сэтгэгдлүүд .. Холбоос

Саяхан олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн нэгэн сонирхолтой статистик мэдээлэл олж уншсан маань хүн төрөлхтний төлөвшилт гэсэн сэдвээр бодолхийлж үзэхэд хүргэсэн юм.

Уг статистик мэдээлэлд хүн төрөлхтний 15н таашаалыг дурдсан байлаа. Хамгийн тааламжтай байж болох таашаалуудын арван таван нэрсийг дугаарлан жагсааж бичсэн  жагсаалтын тайлбар болгож өнөөгийн олон арван улс орнуудын хүмүүсээс санал авсан тухай бичсэн байв.

Санал асуулгын үр дүнгээс үзэхэд Хүний төрөлх зөн мэдрэмжээс үүдэлтэй таашаалаас, найтаалгах,эмэгтэй хүний нүцгэн бие хасыг харах (эрэгтэйчүүдийн хувьд), сексийн х...



Амьдралаа гэж...

Бичсэн: xvv
18:35 , 2008-07-06 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос
Өнөөдөр амьдралын нэгэн сайхан өдрийг жаргаж, үнэхээр сайхан амарч өнгөрүүллээ. За тэгээд амьдралд баярлалаа.








zugtsan hvn,,

Бичсэн: shine
10:15 , 2008-07-06 .. Бичигдсэн: Өөртөө .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Yu l bolood baına daa Eh orond mını. Bı zugtsan hvnee, yunaas zugtsan gej,,, ? bı,,, bı-gee oloh gej l yavaa,,, 4 jılıın daraa araı ıım baıhgvı baılgvı dee gej,,,yu helehev dee...zugtsıın bolhooroo heleh vggvı l baına,,



bhutan-d 2000

Бичсэн: g84
06:06 , 2008-07-06 .. 9 сэтгэгдлүүд .. Холбоос

my family

i am.... ago 8 year

fathar and brother, (ucle)

i am live in a....



За за болий гэхдээ...

Бичсэн: xvv
15:39 , 2008-07-05 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
Зарим хүмүүс намайг АН-ыг өмөөрлөө. Яагаад АН ялах ёстой байсан юм бэ? г.м-ээр хандаж байна л даа.
Миний хувьд огт АН-ыг ялах ёстой гэсэнгүй. Ер нь л сонгууль шударга бусаар явагдсан байж болох юм гэдгийг л хэлсэн. Намын даргын хувьд намаа ялуулахын төлөө Хууль зөрчиж ч болох хэрэг үү? Уг нь бол аль аль намууд нь хууль зөрчсөн. Харамсалтай нь тэдгээр хүмүүсийн, намуудын хэнд нь ч хууль үйлчилдэггүй. Улаам цайм мөнгө тарааж яваа, хууль зөрчиж яваа нь, тэр тарааж яваа бичлэг нь зурагтаар гарч байсан хүн сонгуульд ялчихсан л явж байна шүү дээ. Хэрэв хууль хяналтын байгууллага сайн ажилладаг бол...


Дайны үед үүнээс хэцүү байсан юм

Бичсэн: xvv
06:21 , 2008-07-04 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 11 сэтгэгдлүүд .. Холбоос
Дайны үед энэнээс хэцүү байсан юм шүү! Муусайн юмнууд та нар өөрснийхөө амьдралыг тэр АНУ, Япончуудтай зүйрлэх эрхгүй! Дуугай байцгаа.
Төрийн түшээд тэр агуу хүмүүстэй бол зүйрлэх ч эрх та нарт байхгүй шүү!!! Тэд чинь өөр төрлийн тэнгэр гаралтай хүмүүс. Та нар ухнаталгүй дуугай урдах ажлаа сайн хийгээд сууцгаа. Харин ч та нарыг Африкчуудаас дээр амьдруулж байна, 1 сая төгрөг, 1.5 сая төгрөг өгий гээд байхад чимээгүй аваад сууж бай мэдэв үү!

Юу? Битгий солиор чи. 20-уулаа нийлж байр аваад ороод амьдрахгүй юу! 5-уулаа нийлж машин аваад ээлжлээд унахгүй юу! Давраад байгаарай. Өгч байгааг ава...


Үнэн үү үгүй юу мэдэхгүй...

Бичсэн: xvv
18:02 , 2008-07-03 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 18 сэтгэгдлүүд .. Холбоос
Зарим нэгэн цуурхал сонсогдоод л байна. Нууцаар зохион байгуулалтанд орж жагсаал, цуглаан зохион байгуулах гэж байна гэх мэт... Гэхдээ залуусаа нэгдэж зохион байгуулалтанд орох нь зөв ч түр хүлээцгээгээрэй. Харин тэмцэлдээ зэр зэвсэг ашиглаж, цагдаа, цэрэг рүү дайрч, ямар нэгэн байдлаар мөргөлдөөн гаргаад хэнд ч ашиггүй шүү дээ.

Хэдийгээр ийм зүйл болж байгаа ч цагдаа ч, цэрэг ч хүн. Тэд тушаалаа биелүүлж яваа хүмүүс. Тэдэн дунд ч эрх чөлөө ардчилалыг хүсч байгаа олон хүн байгаа. Монголчууд бид хоорондоо байлдлаа гээд энэ бүхнийг хутгасан буруутай хүмүүс нь харж инээгээд, баярлаад ашиглаад ...


ДУР ЭЗНЭЭ ГОЛДОГГҮЙ*

Бичсэн: g84
16:21 , 2008-07-02 .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос
Дуугүй суухаар дуу аялж байядаа...
Гудамжаар яваа хэн нэгэн амандаа дуу аялж яваа бол тэр хэн нэгэнд ямар нэгэн муу юм хийх хүн биш гэж би гэнэхэн-ээр боддог. Тийм дээ ч өөрөө бусдад хор хүргэхгүй гэдгээ илэрхийлж дуу аялж явах маань элбэг...
Хүн гэдэг хорвоогийн хэрэг явдлыг ухаан бодолдоо тунгааж бодохдоо ихэнхдээ бодит байдлыг гэхээсээ өөрийнхөө төсөөлөл, мэдлэг боловсрол, туршлага, сурган хүмүүжүүлсэн арга барил, дадал зуршил гэх мэтчилэнгээр нөхөж, гүйцээн ойлгодог. Тиймдээ ч хорвоогийн амьдрал гэдэг чухамдаа ямар байхаас бус, бид түүнийг чухамхүү юу гэж төсөөлөн бодож байна  түүнээс ог...


Цагдаа нарын ард нуугдаад...

Бичсэн: xvv
15:33 , 2008-07-02 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 27 сэтгэгдлүүд .. Холбоос

Цагдаа нарт бол ямар ч буруугүй шүү дээ. Тэд нар тушаалаа биелүүлж л явсан. Тэднийг байлдааны буутай явах тушаал гаргасан тэр хүмүүс, бүхэл бүтэн 10 гаран цагийн турш Эвээр шийдэх ганц ч алхам хийгээгүй хоорондоо хэрэлдэж байсан. Одоо ч энд хэн хэн рүүгээ буруугаа чихэн маргалдах АН, МАХН-аас тэр ерөнхийлөгчөөс асуумаар байна? Өглөө эхлээд 15 цагийн үеэс чулуу шидэж эхлээд байхад гаартал нь огт чимээгүй суусан, бөгсөө хамгаалан нуугдсан, жирийн иргэд рүүгээ буу чиглүүлсэн тэр дээрх хүмүүсээс асуумаар байна. Тэднийг өмөөрөн бичиж байгаа ард түмнээсээ асуумаар байна. Бид ийм ардчилал, ийм ...


{ Сүүлийн хуудас } { 68 -р хуудас Нийт хуудасны тоо: 111 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Хумийн тэмдэглэл
Хумийн тэмдэглэл

Сүүлийн бичлэгүүд

Аймгийн төвийн айлууд лааны гэрэлд амьдарч байна
Та согтсон бол цагдаагаар гэртээ хүргүүлэх эрхтэй.
Төсөв бол мөнгө, Гэхдээ мөнгө биш.
Ашиг сонирхлын зөрчилдөөнтэй төрийн албан хаагчид ....
Төрийн түшээдèéí нүгэлèéí òóõàé îéëãîëò
Авлигын мөнгийг бид төлдөг үү?
Төрийхнийг зүхээд л .......
Заавал архи уух ёстой юм уу? ай
Улс төржив ...би
Тэвчиж тэвчиж уйлав

Найзууд

shine
xvv
g84
Tji
bolodm
Хүслийнжигүүр
300-н блог
Tsoomii
yuki
Blessing Tara
DESI
Чойрын Хүү
Uukiinaa