Үнэт зүйл гэж хүн бүхэнд бий.Гэхдээ...

HOUSE DESIGN

Бичсэн: DESI
19:00 , 2008-06-04 .. Бичигдсэн: Бичил сууц .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос




За өнөөдөр нөгөө байшингаасаа санаа аваад хэд хэдэн загвар гаргалаа
тэгээд блогтоо нэгийг нь тавьчий яахуу дээ тээ. Та бүхэнд таалагдах байх
заавал дөв дөрвөлжин амбаарт сууснаас бусдаас онцгойрмоор байгаа бол
надаа хандаарай. Нээрээ ийм модон фасад бороонд яах бол гэж хүмүүс
асууж байсан энэ бол яах ч үгүй учир нь үүний гадуур түрхсэн түрхлэг нь
уснаас хамгаалдаг түрхлэг байдаг. Энэ түрхлэг бол 100-150 жилийн
баталгаатай гүүрний тулгуур, усан сангийн хананд, болон эртний түүхт
уран барилгын элэгдэлийг хамгаалах мөн иймэрхүү төрлийн орчин үеийн
барилгад ус чийгнээс хамгаалан түрхэж хэргэлдэг. Яама...













HOUSE DESIGN

Бичсэн: DESI
05:37 , 2008-06-04 .. Бичигдсэн: Бичил сууц .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос


Сайн байцгаана уу? нэг иймэрхүү хаус хийлээ. Зусландаа бариулах хүн
байж магадгүй л юм. Энэ байшин гэхдээ өвөл зунгүй хүн амьдрах
боломжтой юм. Урд талд нь гаргасан хүлэмж шиг хэсэг нь өвлийн
цэцэрлэг өвөл зунгүй их гоё ногоон байгальд байгаа мэт сэтгэгдэл
төрүүлнэ. Арын хэсэгт нь хашаа байх болохоор ингэж хийсэн юм. Газар
нь их жижигхэн нарийхан болохоор ингэж хийлээ. Ёр нь газар ямар ч
байж болно. Харин тэр газар чинь ямар янзын байшин барихыг нь 
би шийдээд өгий.
...











Хүүхдийн зуслан

Бичсэн: xvv
07:41 , 2008-06-03 .. Бичигдсэн: Бусад .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Нэг ийм зүйл олж уншлаа. Түрүү зуны бичлэг байна. http://on-toli.com/news/802.html
Бусад газар бас илүү олон хүүхдийг хамруулан иймэрхүү зуслангуудыг хийгээсэй гэж бодлоо :D
Залуустаа амжилт хүсьеэ!


Тэнэг тэнэг л гээд байдаг

Бичсэн: xvv
03:02 , 2008-06-03 .. Бичигдсэн: Уншуулмаар .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос
Монголчууд тэнэг тэнэг л гээд байдаг хаана ч ялгаагүй л юм байш дээ... Яах гэж тэгжээдийн... :(

     

Өмөөрөөд байгаа ч юм биш л дээ... Гэхдээ л ялгаагүй л юм байшд. Манайхан л гэж нэг бүхнийг мэдэгч болох гээд байдаг. Өөр өөрийнхөө чадах юмаа л сайн мэдэж байвал тэр дэлхийн 3-р дайныг эхлүүлсэн нөхрийн нэр хэнд ямар хамаа байнаа :P

thanks gargan :)

Аа гэхдээ бүдүүлэг байж болохгүй байх:

Энэ бичлэгийг заавал уншаарай Далай багшийн сургаалийн хэсгээс үнэхээр гоё зүйлсийг багтаажээ:
Далай ламтай уулзсан тэмдэглэл (ээбээ)

 ...


Сонгуулийн зардлын "Хандивын данс"

Бичсэн: Tji
21:49 , 2008-06-02 .. 21 сэтгэгдлүүд .. Холбоос

Ардчилсан намаас УИХ-ын 2008 оны сонгуулийн 25 дугаар тойрогт нэр дэвшигч Хишигдэмбэрэлийн ТЭМҮҮЖИН би эрхэм сонгогч олон болон намайг дэмждэг нийт хүмүүст хандан сонгуулийн хандив хүсч байна. УИХ-ын сонгуулийн тойрог томорсноор нэр дэвшигчийн зардлын хэмжээ их болж, Баянгол дүүрэгт нэг нэр дэвшигчийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг СЕХ-ноос 133 сая 600 мянган төгрөгөөр тогтоосон. 

Сонгуульд хэн их мөнгө зарна тэр сонгуулийн дараа эрх мэдлээ арилжиж, авилга авах нь их гэдэг. Сонгуулийн өмнөх мөнгө улс төрчийг хэн нэгний халаасанд оруулдаг гэлцэх нь бас бий. 

Тиймээс Хишигдэмбэрэ...



Кисель

Бичсэн: xvv
21:30 , 2008-06-01 .. Бичигдсэн: Мөрөөдөл .. 9 сэтгэгдлүүд .. Холбоос
Уржигдар кисель идэв. Аймар хүйтэн, найз маань тэнгэр гуайд хууртагдаад нимгэн гарчихсан, хамт алхаж байснаа даараад байна гээд, цусан дахь сахараа нэмж дулаан үүсгэх зорилготой замын хажуугийн дэлгүүр рүү орсон чинь "кисель" байж байх юмаа. Аваад гараад гудамжний шороотой тоостой холиод харих хүртлээ идэв :D Бага байхад ч юу эстэй хольж иддэг байгаав дээ хэхэ Нээрээ үнэхээр гоё танил дотно мэдрэмж. :D За тэгээд өнөөдөр харин Бодрол блогийг бас олж авлаа. Кисель шиг мэдрэмж??
http://www.xanaduartgallery.org/blog/

Ойрд онцын хийж бүтээсэн юмгүй, ер нь бол амьдрал өрнөөд, би ядаж байхад Сарааги...


BEDROOM design

Бичсэн: DESI
14:55 , 2008-06-01 .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос



За та бүхэн үүнийг үзээд санаа авах биздээ гэр орноо засах зэрэгт
тус болох болов уу гэж бодлоо. Хүн бүхэн дизайнер хөлслөж
гэр орноо тохижуулах боломжгүй шүү дээ. Тийм болохоор та
бүхэндээ бага ч болов тус болох үүднээс би өөрийн зүгээс
зөвлөгөө булан нээж та бүхэндээ удахгүй хүргэх болноо.



NOKIA 888

Бичсэн: DESI
14:33 , 2008-06-01 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос



Nokia шинэ гаргасан гар утас та бүхэнд
таалагдах байхаа



Бичсэн: shine
14:31 , 2008-06-01 .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

Эх үрсийн баярын мэнд хүргье эээ.



INTERIOR

Бичсэн: DESI
11:48 , 2008-06-01 .. Бичигдсэн: Миний бүтээл .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос


За ойрд зав гарахгүй энүүгээр ердөө орж ирсэнгүй ингээд энэ удаа ил зуух
гэртээ тавих хүсэлтэй хүмүүт зориулаад та бүхэндээ ил зуух хэрхэн
байрлуулсан өөрийнхөө хийсэн хэдэн интерьер орууллаа. Зарим нэгэн
хүмүүс 00 өрөөндөө каминтай байхдаа яадийн гээд л намайг солиорчээ
гэж байсан яахуу дээ та бүхнийг тансаг аз жаргалтай байлгах гэж л
толгойгоо гашилтал нүдээ ширэгтэл ажиллаж байна шүү дээ.Яагаад байж
болохгүй гэж тиймээ. 

  ...











нутаг минь нутаг минь*

Бичсэн: g84
09:06 , 2008-06-01 .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос
Сутайн бараа
алсын бараанд алсалсаар...
тэнд та энд би
сум нутаг минь


Rare people*

Бичсэн: g84
18:36 , 2008-05-31 .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос
Турьхан, тамир муутай гар хөлтэй, нуруу нь он цагийг даагаагүй дээ бус өөрийн амьдралынхаа зовлон нажидаа даахгүй дээ бөхдийж яваа туранхай атигар эр хүүгээ дагуулжээ. Хүү нь эцэгтэйгээ нэгэн адил халзан толгойтой бөгөөд, эцгийнх нь нүцгэн толгой нь олон сорви шалбархайтай бол хүүгийн толгойд тийм зүйл нэг ч үгүй аж. Халтар муу хувцастай, харц нь ийм байдалдаа хэн нэгний өмнө өөрийгөө буруутгаж байдгийг гэрчилсэн тэнүүлчин, энэ тэрүүгээр явж хотын гудамжийг хэрэгтэй хэрэггүй хогоос цэвэрлэж заримдаа аль нэг байшин сууцны дэргэд дахь хогийн цэгийг бусниулж явна. Ингэж явахдаа түүний нүд байнга ...


үнэн гэж байдийн болуу?

Бичсэн: shine
09:34 , 2008-05-28 .. Бичигдсэн: бодсоноо л эрээчсийн .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос

Монголд үнэн гэж байдаг бол одоо л нэг харах гэж байна. Нэг найз маань хүүхдийн үдийн цайг хотын мэр, боловсролын дарга нар хувааж идэж байна гэж бичсэн нийтлэлийнхээ төлөө шүүхэд дуудагдаж ялагдсан гэж би дээхэн үед бичиж байсан даа. Энэ талаар төвийн хэвлэл мэдээллээр ч шуугиад авсан. Харин өчигдөр мань хоёр нөхрийг хөрөнгө орлогын мэдүүлгээ санаатайгаар нуусан учраас хуулийн дагуу арга хэмжээ авах тухай албан бичиг холбогдох удирдлагуудад ирсэн байхийн. Хуулиндаа ... санаатайгаар нуун дарагдуулсан бол халах, огцруулах, түдгэлзүүлэх... гэсэн заалттайн билээ. Одоо орон нутгийн удирдлагын зүгэ...



Энтеровирус - 71 буюу аюулын харанга

Бичсэн: xvv
02:56 , 2008-05-28 .. Бичигдсэн: Уншуулмаар .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос
ЭХ СУРВАЛЖ: www.tech.orloo.info

Гар хөл амны өвчин гэж ойрын үед яриад байнаа залуусаа. Энэ талаар бага зэрэг судалж үзэхээр шийдэж та бүхэндээ хэрэг болохуйц мэдээлэл бэлдэхээр шийдлээ. Угийн хүнд итгэж өгдөггүй зангаараа өөрөө үзэхээр шийдлээ. Бид Enterovirus гэж яриад байгаа нь биш юм байна. Яг үнэндээ Энтеровирус гэдэгт Халдварт гепатит А, В, С гээд шилээ дарсан асар олон вирус хамрагддаг юм байна. Харин бидэнд аюул учруулаад байгаа энэ вирус нь Enterovirus-71 гэж нэрлэгдсэн вирус ажээ.

Энэхүү вирусд анх 1969 онд Калифорния мужид нэр өгчээ. Вирусын хийж чадах зүйл нь төв мэдрэлийн сист...



Family house

Бичсэн: Tsoomii
14:38 , 2008-05-19 .. Бичигдсэн: Санал .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос
   Family house буюу монголчилбол гэр бүлийн байшин гэх Монголдоо нэвтрүүлмээр санагдсан нэгэн бүтцийн талаар блогтоо оруулчихъя гэж бодлоо. Одоо Монголд байхгүй боловч хэзээ нэгэн цагт хэн нэгэн сайхан сэтгэлтэй хүн санаачлан эхлүүлэхийг таах аргагүй юм.
Юуны өмнө би ч гэсэн Family house талаар сайн мэдэхгүй hospice гэж ойлгож явснаа хэлэх хэрэгтэй байх. Харин Японд ирээд сайн дурын ажил хийж эхэлснээс хойш  салгаж ойлгох болсон юм. Энд hospice-т хийгддэг шиг эмчилгээ байхгүй харин эмчилгээгүй өвчнөөр шаналж байгаа хүүхдүүд ээж аавтайгаа гэртээ байгаа юм шиг өдрийг өнгөрүүлэх түр гэр гэсэн үг...


доромжлогдсон тусгаар тогтнол минь*

Бичсэн: g84
14:38 , 2008-05-19 .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос

Чи сосо соло гэдэг ундаа хэр их уудаг вэ?

Манай нутагт чацаргана урагдаг. Бас хармаг, тошлог тэргүүтэн ч бий.

Монголоос сансарт нисэх хувьтай төрсөн аавын хүү одоогоор нэг бий. Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт гарахдаа чацаргана хэмээх эгэл хирнээ ер бусын шидтэй жимс хэрэглэж байснаараа биеийн тархлаа эсэргүүцэл нь үнэмлэхүй сайн байсан гэдэг. тиймдээ ч уг жимс одоогоор сансрын нисгэгчдийн хүнсэнд байвал зохих нэрсийн жагсаалтад орсон хэмээн дуулдах юм. Харин Ж.Гүррагчаа гуайн зүрхнээ уяатай газар дэлхий хэмээх сансар огторгуйд хөөрөн ниссэн тухай дурдатгалын ном-онд энэ жимсний тухай...



Сэтгэлд ургасан мөнхийн цэцэг

Бичсэн: Tsoomii
14:26 , 2008-05-19 .. Бичигдсэн: Аавуудад .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
Тэгэхэд бүлээн салхи салхилж, шарлаж унасан навчис хөл доор гунигтайхан тийчлэн байсан намрын нэг өдөр байсаан. Хаврын дэггүй салхийг сөрөн сөрөн нахиалсан хэнзхэн ногоон нахиа зуны дэггүй аалинд өсч томроод, удалгүй байгалийн хуулиар өтөлж шарлаад унасан нь тэр биз.
Сайн дурын ажил хийж байгаад ойртож хайрласан нэгэн бяцхан охины нас барсныг сонсоод даанч хатуу хорвоог гомдон гомдон уйлж сууж байлаа.

... Зулаанаа гэж ээж нь өхөөрдөн дууддаг тэр охин дөнгөж есхөн настай байсан юм. Ээжийнхээ гараас хөтлөөд эрдмийн мөрийг хөөж сургуульд орсон өвлөө тархины хавдар гэсэн аймшигт өвчин тусаад...


тайтгарлааа,,,

Бичсэн: shine
09:41 , 2008-05-19 .. Бичигдсэн: бодсоноо л эрээчсийн .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос

 Бүгдэд нь мэнд хүргье. Ингэж нэг блогруугаа ордог байжээ. Зун ч болохгүй, блог ч болохгүй хэд хоног эрүүлийн согтуу,  юу хийж байгаагаа ч мэдэхгүй л явлаа даа. За ямартай ч түр ингээд дуусгая, мэнд л мэддиймүүү л гэсийн, одоо ажилдаа урагшаа, тэгж байгаад дахин орох болохоор гайгүй биз дээ, санасан сэтгэлээ тайтгаруулаад авлаа



эгэл жирнийн билээ би*

Бичсэн: g84
03:42 , 2008-05-18 .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
Дэнүү энгийн , бүр түүнээс ч эгэл жирийн...
жив, жирийн, өглөө босоод л өмд гутлаа цуглуулж өмсөөд гардаг...
хааяахан тамхи нэрнэ. зангидсан хөмсгөн доор зохихгүй инээмсэглэл, жижүүрийн инээмсэглэл байнга тодорсон амьгүй царай төрх минь.....амьдрал минь, зорилго минь, зүрх сэтгэл минь....

намба, нас хоёр минь... надад үнэндээ байхгүй зүйлсийн хамаатуулж хэлж болохгүй нэрс минь...
яльгүй инээх гэж ядахдаа, язарсан уруул, хөхөрсөн хөмсөг, нүдээ хөндүүрлүүлж орхидог, бялдууч зан минь.... залуу нас, гоо үзэсгэлэн хоёрыг гуйж аваагүй ч, гуядаад цохчих юмгүй л эгэл жирийн нэгэн....
хэнд ч үл ...


эзэн хүний шинжүүд ба төлөвшилийн тухай*

Бичсэн: g84
02:49 , 2008-05-18 .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

Саяхан олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн нэгэн сонирхолтой статистик мэдээлэл олж уншсан маань хүн төрөлхтний төлөвшил гэсэн сэдвээр бодолхийлж үзэхэд хүргэсэн юм.

Уг статистик мэдээлэлд хүн төрөлхтний 15н таашаалыг дурдсан байлаа. Хамгийн тааламжтай байж болох таашаалуудын арван таван нэрсийг дугаарлан жагсааж бичсэн  жагсаалтын тайлбар болгож өнөөгийн олон арван улс орнуудын хүмүүсээс санал авсан тухай бичсэн байв.

Санал асуулгын үр дүнгээс үзэхэд Хүний төрөлх зөн мэдрэмжээс үүдэлтэй таашаалаас, найтаалгах,эмэгтэй хүний нүцгэн бие хасыг харах (эрэгтэйчүүдийн хувьд), сексийн ха...



{ Сүүлийн хуудас } { 71 -р хуудас Нийт хуудасны тоо: 111 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Хумийн тэмдэглэл
Хумийн тэмдэглэл

Сүүлийн бичлэгүүд

Аймгийн төвийн айлууд лааны гэрэлд амьдарч байна
Та согтсон бол цагдаагаар гэртээ хүргүүлэх эрхтэй.
Төсөв бол мөнгө, Гэхдээ мөнгө биш.
Ашиг сонирхлын зөрчилдөөнтэй төрийн албан хаагчид ....
Төрийн түшээдèéí нүгэлèéí òóõàé îéëãîëò
Авлигын мөнгийг бид төлдөг үү?
Төрийхнийг зүхээд л .......
Заавал архи уух ёстой юм уу? ай
Улс төржив ...би
Тэвчиж тэвчиж уйлав

Найзууд

shine
xvv
g84
Tji
bolodm
Хүслийнжигүүр
300-н блог
Tsoomii
yuki
Blessing Tara
DESI
Чойрын Хүү
Uukiinaa