Үнэт зүйл гэж хүн бүхэнд бий.Гэхдээ...

хүсэл минь*

Бичсэн: g84
22:55 , 2008-05-17 .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Чамайг би бусгаж зугтсан харцаар ширтэж
Чамайг би биширсэн сэтгэлээр хайрлаж
Чамайг би ичингүйрсэн үнэсэлтээр үнэсэж зүүдэлдэг.
Өглөөд өрхний оосор өөрөө даллаж алхахдаа
Өмссөн хувцастайгаа хамт ичгүүрээ тайлаад
Өвөрт минь дулаацаж хоносон амрагтай байхыг би хүсэх юм.
Өмнө минь бүхнээ далдлах зүйлгүй нүцгэн сэтгэл байвал
Тэр сэтгэл чиний сэтгэл байгаасаа гэж хүсэх юм.
Хэрэв энэ бүхэн биелэх бол
Илчилсэн сэтгэлдээ санааширч суухгүй болохсон
Намайг хайрлаж, чамайг хайрлаж байхсан
Тэгж жаргах юмсан.....


уурхайн гэр кемп 2007 оны өвөл
...


Бичсэн: 300-н блог
19:40 , 2008-05-17 .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос

Ажилаа сольсоон... күй эээ яах вээ болжил байна. Гэхдээ нээт гээшийн зүйлгүй болчоод үнэхээр хүй нэгдлийн үед амьдарчаагаа юмшиг тэнэг байна аа. Нөгөө влоогоо тааг мартдгийн даваан дээр чан чан чан... гээд зэмлүүлсэн... өнөөдөр нэг юм мэссэнжэрээ нэгж үзлээ, гоё байна. Би өөрөө тэнэг байна одоо зааланд тоглохоор явлаа. Хэлэх, бичих, маацарах зүйл өчнөөн байгаа боловч гарлаа баярлалаа баяртай,,,

...


Үнэн?

Бичсэн: xvv
01:56 , 2008-05-17 .. Бичигдсэн: Бодрол .. 9 сэтгэгдлүүд .. Холбоос
Friska, Bayasum эд нартай жоохон пилсофидоод хэхэ. Bayasum-ын блог дээр үнэний талаар ярилцсан сонирхолтой санагдаад бодлоо бичсэн юм. Миний бодол бас ямар нэг хэмжээгээр намайг илэрхийлэх байх. Тэгээд бас дараа нь бас эргээд уншмаар санагдаж магадгүй учир блог руугаа хуулаад аваад ирлээ.

...Ер нь бол бүх юм харьцангуй л даа. Тэгсэн ч бидэнд ямар нэгэн үнэний хэмжүүр хэрэг болно. Жишээ нь юмны уртыг хэмжих нь урт гэхүү, богино гэх үү, тоогоор хэмжих үү гэсэн асуудал байна. Тэрнийг хүн төрөлхтөн см, м, км гэдэг юмаар хэмжчихсэн. Тэрэн шиг үнэн гэдгийг бас хэмжсэн нэг хэмжүүр хэрэгтэй байх.
...


МОНГОЛ ГЭР

Бичсэн: DESI
03:13 , 2008-05-16 .. Бичигдсэн: Миний бүтээл .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос


Манай Монголчууд түүх соёлоо авч үлдэнэ гээд л Чингэсийн үр сад гээд л
бахархаад байдаг. Тэгтэл яг үнэндээ бид үүх түүх бахархалаасаа юу авч
үлдсэн юм бэ? Үндэсний бичиг соёл эртний уран барилга юу ч үгүй л үлдсэн
шүү дээ. Авч үлдсэн уламжлал түүхийн үнэт соёл нь бидний сайн мэдэх
аль 200-н жилийн өмнө байсан модон жорлон муруй хазгай хашаа байшин
утаа тортогоо дарагдсан хэдэн халтар гэр шив дээ. Үндэсний соёлоо авч үлдий
гэвэл улирсан баларсан үеийнх нь хоцрогдмол байдлаар нь биш орчин үетэйгээ
холбон хөгжүүлж байж л бид хөгжинөө гэж мөхөс миний бие мунхаглан
бодоод хөөрхий халтар Монгол ...











Fashion

Бичсэн: DESI
22:42 , 2008-05-15 .. Бичигдсэн: FASHION DESIGN .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос




Нэг найзынхаа гуйлтаар хэрэндээ л модольер дизайнер болох
гэж үзлээ мэддэг хүний хажууд ичмээрч юм даа тээ.


Бичсэн: 300-н блог
19:25 , 2008-04-18 .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Ойрдоо ч улс даяараа их л ширүүн байгаа сурагтай... Мэдээллийн хэрэгсэлүүдээс холдсон биш ямар ч мэдээлэлгүй дүлий дүмбэ оргиод л... Хэзээнээс юмны үнэ гэв гэнэт тэгж өөрчлөгдсөнийг ч анзаарсангүй. Ойрд юм худалдаж аваагүй болохоор тэр биз. Гэснээс хүн бүхний амьсгал нь хүртэл сонгууль... сонгууль... сонгууль... бас сонгууль... Би ч бас зүгээр суусангүй бас л сонгууль... Сонгууль гэхээр л бөөн мөнгө харагдаад байхын балайн... Хажуугаар дулаан улирал болсон миний ажлын сезо эхлээд долоо хоногтоо алдахгүй л нэг харьж унтаж байх шиг...  Бусдад нь тувтан тувтан ажилч шоргоолж шиг гүйгээд л... нэгэ...


ПАРКИНСОНЫ ХУУЛЬ БОЛОН МОНГОЛ ПАРАДОКС

Бичсэн: Tji
07:24 , 2008-04-18 .. 15 сэтгэгдлүүд .. Холбоос

Сүүлийн үед үнийн өсөлтөөс болоод хүмүүс бухимдаж, олон талаар өөр хоорондоо маргаж, мэтгэж байна. Маргааны гол сэдэв нь: -"Төр оролцож зах зээл дээр нийтэд нь үнийг тогтоон барих ёстой. Тэгэхгүй бол энэ хэдэн шуналтай бизнесменүүд ашгаа бодоод иргэдийг бодохгүй байна". -"Үгүй ээ зах зээлд өөрт нь итгэж төр зөвхөн орлого багатай ядуучуудад хандан тухайлан тэдэнд л зориулсан халамжийн бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Төрөөс нийтэд нь үнэ зохицуулах гэвэл эсрэг үр дүн гарч орлого багатай иргэд хамгийн түрүүн хэлмэгдэх аюултай" гэх мэтчилэн.

Өнөөдөр сонгууль дөхсөнийг ч хэлэх үү, зарим нэг популис...



Яах вэ байз...

Бичсэн: xvv
03:26 , 2008-04-18 .. Бичигдсэн: Хувийн .. 10 сэтгэгдлүүд .. Холбоос
Амьдралын яг нэг шийдвэр гаргах үе дээр ирчихээд, бас яагаад ч юм нэг л энерги дутагдаад урагшаа алхаж өгдөггүй, ядаж байхад янз янзын саад... Саад ч гэж дээ шалтаг гарч ирээд би зугтаад л байдаг... Сонголт.., нэлээд хариуцлагатай сонголт. Одоо болтол эргэлзсээр, бас айсаар, толгой дотор эргэлдээд л... Хаашаа явах вэ? ...

...Нөгөө мод тарих гээд худлаа ярьчихсан мөртлөө асуух ёстой хүн рүүгээ утсаар яриагүй л явна. Өнөөдөр харин утасны сүлжээ барьдаггүй газар байсан. Маргааш бас явчихаад ирнэ... Өглөө эрт босно, ингэсгээд унтана... Модоо ч тарья, бусдыг нь ч бас, бүгдийг нь амжуулах хэрэгтэй....


Хүссэнийг бэлэглэгч...

Бичсэн: 300-н блог
01:38 , 2008-04-16 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

ГОРЬД


Lemon Tree

Бичсэн: xvv
17:37 , 2008-04-15 .. Бичигдсэн: Хувийн .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
 


Өмнөх бичлэгийг уншсан уу?

Бичсэн: xvv
21:32 , 2008-04-10 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Хэрвээ эх орондоо хайртай эргэж ирэх юмсан, эх нутагтаа бахархаж сайн сайхан амьдрах мөрөөдөл байдаг бол залуус бид нэгдэж, дуу хоолойгоо сонсгох, тэмцэх цаг нь ирээд хажуугаар өнгөрөөд хожимдох дээрээ тулаад байх шиг байна шүү... Эсвэл ирэхгүйгээр шийдчихсэн үү? :(

Aa тийм нэгэн шинэ мэдээ дуулгахад баяртай байна :

гэнээ.
Мэдээг www.mail.mn -ээс

Гаалийн хяналт шалгалтыг чангатгах, гар аргаар алт олборлохыг хориглох болоод уурхайнууд дээр хөндлөнгийн хяналтыг чангатгах, чанартай өндөр зэрэглэлийн цөөн уурхайг ажиллуулах, энд тэндгүй нүх ухаж байгаа болсон болоогүй жижиг уурхайнууды...


Зүүд

Бичсэн: 300-н блог
20:41 , 2008-04-09 .. 14 сэтгэгдлүүд .. Холбоос
        Зүүдэллээдээ өчигдөр шөнө... Яаж яаваад үхсэнийг нь бүү мэд, баатарлаг гавъяа байгуулж үхэв үү, ямар нэгэн золгүй явдалд өртөв үү бүүр хэн нэгэнд хорлогдов уу, алуулсан уу учрыг эс олов. Ямартай ч би үхэж, үйл явдал нь өрнөөд дууссан нь лавтай. Би авсан дотор царай амьд юм шиг гэрэлтэж байх юм. Их олон хүн иржээ... Надтай хамгийн сүүлийн удаа салах ёс гүйцэтгэх гэж. Үйл явдлыг зүүдэн доторх сүнс минь ажина. Хамгийн түрүүнд ээжийгээ хайн харав. Нэгэнт хувь заяатай эвлэрсэн мэт тайван дөлгөөн мөртлөө гунигтай, царай даран харагдана. Дараа нь дүүгээ харлаа зогсооё гэхнээ үл зогсох  нулимс...


Interior design

Бичсэн: DESI
13:42 , 2008-04-09 .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос


даруухан энгийн л интерьер хийе гэж бодлоо



MINI HOUSE

Бичсэн: DESI
05:35 , 2008-04-08 .. Бичигдсэн: Бичил сууц .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос



Сайн байцгаана уу ойрд ажил ихтэй байгаад хөөрхий
блогоо артчихжээ. Өнөөдөр нэг жаврыг нь үргээхээс гэж
бодоод яцхан байшин зурлаа ш дээ. Аль болохоор
хямд үнэтэй босох гоё загвартай байшин зурах гэж оролдлоо.
Хэнд нь таалагдаад
хэнд нь үл таалагдахыг би таашгүй ээ гэж.



Битгий ирээрэй...

Бичсэн: xvv
20:53 , 2008-04-07 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 25 сэтгэгдлүүд .. Холбоос
Өчигдөр нэг нэвтрүүлэг үзчихсэн чинь санаа амардаггүйээ :( Биччихээд л юмаа хийе ;)
Орой 21 цагийн үед C1 телевизээр "Хонгорын хордлогын тухай" (миний өгсөн нэр шүү...) Архиваас гэсэн баримтат нэвтрүүлэг гарч байгааг үзээд бараг нулимсаа барьж чадахгүй хоолой зангираад... :( Тэр нэвтрүүлгийг олж чадах хүн байвал youtube дээр ч юмуу тавьчихвал...
Яах гэж хүмүүсийг хуурч, Хонгорынхон ашиг хонжоо харсан болгож, бүүр ДЭМБ-ийн шинжээчдийг хүртэл авч ирж байгаад хүмүүсийн толгойг эргүүлж байгааг гайхаад барашгүй... Ядаж 2000 гаран ч гэсэн тэр хэсэг хүмүүсийг нүүлгээд өгчихөж болдоггүй юм байх даа.....


Бичсэн: 300-н блог
08:44 , 2008-04-05 .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Эхний дууг бол сүүлийн үед их сонсдог болчоод байгаам... Радиохейд ер нь бол тасарцан л даа... өөр ч юу гэхэв... Дараагийн дуу нь манай нэг альтарнатив цөөхөн дуутай жижиг хамтлаг байгаам... Магадгүй сонссон л биздээ






Дон

Бичсэн: xvv
22:45 , 2008-04-03 .. Бичигдсэн: Янз бүрийн .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Донтолт... Өчигдөр өнөөдөр 2 өвчин хөдөлсөн... Эмээ ууя даа...

Баадгийг нохой дагадаг
Инээдгийг эхнэр дагадаг
Ярвайдгийг ямаа дагадаг
Урвайдгийг ухна дагадаг
Өмхийрснийг өт дагадаг
Өөхөлснийг өвчин дагадаг

гэнээ хаха Nana-ийн блог дээр Idea бичсэн байв... Асар үнэн сургаальтай үг санагдаад копидэж авчраад пастддаад авчлаа.

...Нээрээ энэ блогуудыг гүйцэж уншиж ч чадахаа больчлоо л доо... Хааяа нэг орж ганц нэгийг нь л хараад өнгөрч байдаг болов. Болдог бол бүгдийг нь уншмаар л санагдах юм......


Чи яаж уншиж амждаг байнаа?

Бичсэн: xvv
20:12 , 2008-04-03 .. Бичигдсэн: Мэдлэгт дусал нэмэр .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Чи яаж уншиж амждаг байнаа?
Google Reader эсвэл FeedReader ашигладаг юм. Үүгээр бүх хүссэн блог болон веб сайтын шинээр нэмэгдсэн бичлэгүүдийг мэдээд уншаад байх боломжтой. Доор харуулсан байдлаар блогийн RSS feed (шинэчлэлт тандагч) ашиглан бүгдийг нь нэг дороос уншчихдаг юм. Мөн OPML файл ашиглан өөрийн дуртай блогуудын хаягийг хадгалж авах болон солилцож болно. Дээрх хоёр хоёулаа энэ файлыг дэмждэг. Энд дарж миний блогуудын цуглуулгыг татаж авч болно. Тэгээд Manage subscriprions>> гэдэг дээр дарж ороод Import/Export руу ороод файлаа оруулаад ...


Бичсэн: 300-н блог
12:48 , 2008-04-03 .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
Өнөөдөр яаж хоцорсон өдөр вээ... Толгойд юу ч орж ирдэггүй... хов хоосон л... дэв дэмий... шал тэнэг... ажил биш шал өөр юм толгойд эргэлдээд ажил гэсэн санаануудыг минь нугчин дарчаад ямар ядаргаатай юм бээ дэээ гэжжжжж


Сэтгэгдэл

Бичсэн: Tji
10:59 , 2008-04-02 .. 30 сэтгэгдлүүд .. Холбоос

Өнгөрсөн сард www.news.mn сайтад тавигдсан нэг нийтлэлийн маань дор ийм нэгэн сэтгэгдэл "Ярьсаар л байна уу?" гэсэн гарчигтай бичигдсэн байлаа.

Болохгүй бүтэхгүй байгааг нь бүгд л мэдэж байгаашдээ. Яах ёстой талаар ч өчнөөн жил ярилаа. Одоо бодитой дорвитой ажил хийхгүй юм бол элдэв шалдав юм бичиж цаг үрхээ болимоор юм. 2007 оны 10 сарын 19

Энэ сэтгэгдэлд хариу болгож бас нэг зочин:

Тэр бодитой доривтой ажлыг чинь хийгээд өгий гэж эрх мэдэл авсан хүмүүсээс наадахаа нэхээч ээ. Судлаачдын ажил чинь бичиж, хэлэх л байдаг юм биш үү. Шаардах юм аа шаардах хүнээс нь шаардаж чадахгүй, албан ту...



{ Сүүлийн хуудас } { 72 -р хуудас Нийт хуудасны тоо: 111 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Хумийн тэмдэглэл
Хумийн тэмдэглэл

Сүүлийн бичлэгүүд

Аймгийн төвийн айлууд лааны гэрэлд амьдарч байна
Та согтсон бол цагдаагаар гэртээ хүргүүлэх эрхтэй.
Төсөв бол мөнгө, Гэхдээ мөнгө биш.
Ашиг сонирхлын зөрчилдөөнтэй төрийн албан хаагчид ....
Төрийн түшээдèéí нүгэлèéí òóõàé îéëãîëò
Авлигын мөнгийг бид төлдөг үү?
Төрийхнийг зүхээд л .......
Заавал архи уух ёстой юм уу? ай
Улс төржив ...би
Тэвчиж тэвчиж уйлав

Найзууд

shine
xvv
g84
Tji
bolodm
Хүслийнжигүүр
300-н блог
Tsoomii
yuki
Blessing Tara
DESI
Чойрын Хүү
Uukiinaa