Үнэт зүйл гэж хүн бүхэнд бий.Гэхдээ...

насан багийн зөнөглөл*

Бичсэн: g84
10:18 , 2008-02-20 .. 9 сэтгэгдлүүд .. Холбоос

надаар тоглосон хайр майр, хугацаа нь дууссан виза мийзан дундуур тонгочуулж явсаар эгэл жирийн эрчимтэй амьдралын хэмнэлээс нэгэнт алслан холдож чухамдаа өчигдөр өнөөдөр маргааш нь хоорондоо огтоос ялгагдах юмгүй яг тиймхэн газарт хүрч очив.

энэ нь Баянтүмэний хуучин орос цэргийн ангийн балгас юм. их д хичээнгүй хийсэн баатарлаг Коммунист үзлийн хөшөөнүүд хэн нэгний булш бунхан мэт чимээгүй дүнсийж хоцрохдоо энд тэндээсээ эмтэрч сэмэрчээ.

би: -одоо хаана хүрэхээр бууж шээнэ гэж хэлсэн бэ жолоочоо

жолооч: - 123

би: - аанг, 123 дээр чинь юу байдаг билээ.

-юу ч байхгүй, тэндээс л цаашаа суу...



оройн хурал

Бичсэн: 300-н блог
20:13 , 2008-02-19 .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Орой найм өнгөржаахад хурал болжээнэ... энд... хар ядаргаа... түй чоорт... мэддэг хэдэн хараал биш л дээ энээс ч олонг мэднэ... Баахан хүмсүүд хуралджээнэ... Хөөрхий зайлуул эд намайг хар хурдаараа бичдгийн гээд протокол бичүүлжаагаан... Шал духлаа царайтаа бичэж байгаа би.... яс юман дээрээ надыг блог бичиж байгаа гэдгийг хэн ч мэдэхгүй байгаа нь сайхан... Энэ хурлын царайтай хүмсүүд үнэн чухал царайтаамаа... Худлаа духлаа царай гаргацгаагаад инээд хүргээд... хихи... гэхдээ би ч гэсэндээ... шал төв царай гарагчаад аанхаа аанхаа... зарим дундуур нь ойлгоогүй байж шал худлаа хэдэн үг чулуудчаал...


Би гэж өөдгүй залхуу амьтан... (өөртөө зориулав)

Бичсэн: xvv
10:09 , 2008-02-19 .. Бичигдсэн: Хувийн .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
За хөө би гэдэг хүн ярианы Англи хэл болоод дүрмээ сайжруулах хэрэгтэй гэж бодож, айж, зугтаж явсаар ахиц гаргалгүй даруй хэдэн жил өнгөрч байна. Бодсоноо бага багаар эхлүүлэхгүй бол энэ чинь одоо... Хулгана жилийн сүүл гэхэд өөрчлөгдсөн байх болно шүү нөхөр минь! Энэ жил аль болох худлаа ярихгүйг хичээх болноо...

www.Tusgal.com сайтаас ийм мэдээлэл олж авлаа.

Хамгийн амархан сурч болох эрдэм бол Англи хэл
Хэл сурахад авъяас хэрэггүй
Хэлний онцгой авъяас гэж байдаг, түүнийг хүндэтгэж үзэх хэрэгтэй. Гэхдээ хэлний авъяас бол цөөн хүнд заяадаг онцгой зүйл биш. Аль болох залуу насанд сурах л хэ...


хар костюм*

Бичсэн: g84
09:48 , 2008-02-19 .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

нарийхан гольдролоор багтаж ядан урсах уулын гол нь өндөр цавчим эрэгтэй ажээ...

түүний нүргээнтэн шуугих урсгал нь хөөсрөн урсах агаад нэгэн модон гүүр голын өрнөд дорнодыг холбох ажээ. голын ус тэр нутгийн хүмүүсийн араншин мэт ширүүн тогшин омголон байх агаад их л бахим, бүдүүн баараг хийсэн мөнөөх гүүрэн дээр тэр гүүр болон дэргэдэх байгальтайгаа ерөөсөө зохицохгүй хувцастай  нэгэн эрхэм хүн зогсох нь хэн ч харсан содон тусахаар аж.

гэвч түүнийг энэ удаа хэн нэгэн анзаар ч харахгүй байв. учир нь явуулын тэр хүн түнэр харанхуйд бодол болон зогсож буй нь тэр юм.  гол руу бууж ангасан сэтгэлэ...



хуримын даашинз*

Бичсэн: g84
09:15 , 2008-02-19 .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос

..сайн нэр дуулаагүй байж болох ч гэлээ хайрлаж явсан,... нүүрэмгий байлаа гээд хүн ёр сайн нэр дуулах биш, ингэхэд би сайн нэр дуулах гэж л амьдарч яваа хэрэг биш шүү дээ...

хайрласандаа гологдож, хажууд байгаадаа гоочлуулж явах ёстой биш... зүрх сэтгэлийг маань ганц донслуулж байдаг тэр хүн хэзээ нэг өдөр намайг анзаарч харах юм болдоо ?....

ингэхэд эмэгтэй хүн гэдэг өөр нэгэн хүн гэрлэх санал тавиасаа гэж хүссэн хэвээрээ өөр нэгний авааль эхнэр болж хурим найрыг хийж явдаг л амьтан юм гэж үү дээ ?! 

хэрэв тэр намайг ойшоож үзсэнсэн бол би харин ч нүүр өгөхгүй, эрээ цээрээгээ алдсан амьтан г...



Африкийн иргэдээ

Бичсэн: xvv
01:27 , 2008-02-19 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Ирээдүйн африкийн иргэдээ сайн байцгаана уу Доорх нийтлэлийг уншаад санал бодлоо хуваалцаарай. Жоохон нуршуу л юм.. гэхдээ гүйлгээд уншчихна биз дээ.

http://www.mongolnews.mn/unuudur.php?n=24679

ХҮЛЭМЖИЙН ХИЙГ БАГАСГАХГҮЙ БОЛ МОНГОЛ ЦӨЛ БОЛЖ ХУВИРНА Тэмдэглэсэн Н.САРАНГЭРЭЛ, Ц.ЦЭВЭЭНХЭРЛЭН (2008-02-19)
Дахин сөөм ч газар хагалж болохгүй

Ц.Балдоржийн нэрэмжит Эко танхим анхныхаа уулзалтыг зохион байгууллаа. Танхимын анхны уулзалтад Экосистем судлаач, до...


Энэ бичлэгийг уг нь таньд заавал дуустал нь уншуулмаар байна!

Бичсэн: xvv
14:04 , 2008-02-18 .. Бичигдсэн: Уншуулмаар .. 28 сэтгэгдлүүд .. Холбоос
Өнөөдөр бид төртэй ч биш, Хятадуудтай ч биш өөрснөө өөрсөнтэйгөө л тэмцмээр байна...

Би лав үнэтэй машин унасан, үнэтэй гар утас барьсан хүмүүсийг сүүлийн үед тэнэг юм даа л гэж бодох болсон. "Өөрөө ухаантай юм шиг ээ?" Тиймээ би лав тэр хүмүүсээс ухаантай гэж өөрийгөө бодож байна. Үнэндээ 40000$-ын машин унаад, 2 саяын гар утас барьлаа гээд тэр хүнд бусдаас илүү юм юу байгаа юм бэ? (толгой сэгсрэх) Бас инээдтэй нь 9911 энэ тэр гээд утасны дугаараар хүртэл нэгнээ хэмжиж, баян тарганаараа уралдацгаагаад л... Алиа ч юмаа даа...

Монголын газар шороог хэмхчсэн алт, мөчир ч таслалгүй хайрладаг ба...


Хүн гэж пиг, үнэр гэж паах...

Бичсэн: 300-н блог
13:26 , 2008-02-18 .. 13 сэтгэгдлүүд .. Холбоос
Шинэ долоо хоног эхэлж байгаам байндаа өглөө эртлэн босож ажилдаа нэлээд хэдэн хоног очоогүйн гээд нүүр гараа угааж, нөгөө хувцасаа өмсөж хэрэндээ цэвэрхэн царайлаад автобусны буудалд ирэв... Хэсэг хүлээлэгсэний эцэст ажил, гэрт дөхүүлж өгдөг 200 цаасны том цэнхэр ирвээ. Буудалаас нэлээд зайдуухан зогсоход. Нэг ч гэсэн хүнээс урьтаж орох санаатай түрүүлж гүйгээд хальтирч унав... Суунаглан сааралтах утаан хөшигний цаана цэнхэр тэнгэр цэлмэнэ... Хэд хэдэн нөхдүүд дээгүүр харайн гарч автобусны жижиг хаалгаар чихэлдэнэ. Би ч юунаас дутахав... Бие байвал бие байна, нас байвал нас байна гээл нөгөө ...


Demchig Monastery energy center of wold

Бичсэн: g84
00:50 , 2008-02-18 .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

унаган нутгийн минь уул тал минь гэж...

гангамал говийнхон, сул шороорхуу нутагт унаган биеэрээ унаж төрсөн хүмүүс билээ.

илбэт зэрэглээ наадуулсан их говийн зах хязгаарт тэнгэр газрын савслага нэгэн өнгөөр уусаж, бүлээн амьт, нойтон сормуустаны зовлон гунигаар элбэгжүү амьдралынх нь баяр баясал, хөл хөөрцөг болох уужимхан эрх чөлөөний орон зай гэдэг чухам тэнд л ажгуу.

юу ч эс хийх хэрнээ амьгүй говь тал бүлээн салхиар үлээж, хүмүүний дотоодод уужим нинжин сэтгэлийг уудалж өгдөг гэмээр, өөрөө бидэнд ханддаг шиг нь өршөөгүй хэрнээ хатуурхам араншинг олмоор....

дэлхий дахинд танигдсан олон ...



Гэдэстэй байна гэдэг онигоо

Бичсэн: xvv
16:56 , 2008-02-17 .. Бичигдсэн: Зөвлөгөө .. 19 сэтгэгдлүүд .. Холбоос
Хүмүүсээ гэдэстэй хүмүүсийг шүүмжилцгээе!

Гэдэстэй, тарган байна гэдэг бол онигоо шүү. Манай нэг миний шүтэж бишэрч явдаг багш маань нэг удаа ярьж байсан юм. Өчигдөр зурагтаар Ерөнхийлөгч, тэргүүн хадагтай хоёрын Солонгосчуудтай уулзаж байгааг хараад ичлээ гээд л... Нээх тарган хоёр юм сууж байсан юм байхаа. Солонгосчууд нь бол туранхай гуайлиг, манай хоёр бол үнэн муухай харагдаж байна гэсэн...

Анагаах ухааны нэвтэрхий толин дээр бол Таргалалт = Өвчин гэж орчуулагдана л даа. Тэр тусмаа арчаагүй хүмүүс тусдаг өвчин гэж бас хэлж болно. Таргалалтыг дагаад судасны хатуурал, даралт ихсэх, зүрх ...


Нянгууд дотроо хоёр янз

Бичсэн: xvv
15:22 , 2008-02-17 .. Бичигдсэн: Бодрол .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос
Матрикс кинон дээр хүн төрөлхтөн бол дэлхийд халдварлагдсан нян гээд гардаг. Би ч бас тэгж боддог. Гэхдээ нянгууд дотроо бас 2 хуваагддаг юм. Эмгэг төрөгч нян Хэвийн нянгууд гэж.
Эмгэг төрөгч нян бол халдварлагдсан эзнийхээ дотор замбараагүй өсөж үржиж, хамаг эд эрхтнээс нь шимж сорж идэж ууж байгаад эзэн нь үхэхэд эзэнтэйгээ хамт оршуулагддаг.

Харин хэвийн бичил биетнүүд бол угаасаа хүний биед төрөхөд ороод байж байдаг бөгөөд бусад эмгэг бичил биетнүүдээс хамгаалан, хүнд ач тустай зүйлсийг хийгээд тэндээ амьдран суудаг.

Түүнтэй адил дэлхий дээрх хүмүүс бид бас дэлхийн нянгууд юм. Хятадууд...


Бидний үйлийн үрээ

Бичсэн: shine
13:08 , 2008-02-17 .. Бичигдсэн: нисч буух үедээ.... .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

Өвөг дээдсийн үйлийн үр

Өөрийн үйлийн үр

Нийт Монголчуудын үйлийн үрээ гэж

Бидний Монголчуудын олон жил ингэж унтаа байдалд байгаа нь, бидний 200 жил манжийн дарлалд байсан нь, ер нь одоо нийтээрээ гамшигт өртөөд байгаа нь дээр дурдсан үйлийн үрээ л эдлэж байгаа хэрэг юмуу даа. Чингис хаан дэлхийн дайдыг эзлэж олон үндэстнийг сөхрүүлж явсан нь хэдийгээр бахархууштай ч, түүний цаана ямар олон амьтны амыг таслан, хагацал зовлон үзүүлж,  гашуудлын дуу хадааж байсан нь ойлгомжтой. Тийм ч учраас өвөг дээдсийн үлдээсэн үйлийн үрийг олон зууны туршид үзэж, амсаж, туулж өдгөө бас л үргэлжлүүлэн өөр...



Веб програмистуудаа - Анхаарал хандуулахыг хүсье!

Бичсэн: xvv
14:14 , 2008-02-16 .. Бичигдсэн: Веб мастеруудад .. 36 сэтгэгдлүүд .. Холбоос
Та бүхэнд нэг санал ч гэх юмуу хүсэлт ч юмуу гаргах гэсэн юмаа. Би өөрөө энэ талдаа тийм сайнгүй болохоор нэг л болохгүй байгаа юмаа.
Юу вэ гэхээр онлайн ургийн бичиг хөтлөх боломжтой сайт хийвэл ямар вэ гэж. Зарим айлд байдаг гэсэн Манайд байхгүй л дээ. Ойд төөрсөн сармагчин лугаа адил болчихжээ. Тэгээд цаашид өөрийн овог удам судраа хөтлөөд явж болохоор тийм зүйл онлайн хийчих чадалтай аавын хүү/охин байгаа болов уу л гэж. Энэ талаар нэг бодолцоорой найзуудаа :) Цаана нь цус ойртолт, удамшлын гажиг зэрэг олон асуудал байдаг болохоор. Ухаант өвөг дээдэс маань эрт дээр үеэсээ хөтлөж иржээ. Ту...


Хөлд орох л гэж байна даа

Бичсэн: shine
13:41 , 2008-02-16 .. Бичигдсэн: бодсоноо л эрээчсийн .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

Өнгөрсөн оны 12 сард манай байгууллагаас санаачлан аймгийн ЗДТГ-с санхүүжүүлж  зохион байгуулсан 3 талт түншлэлийн зөвлөгөөн. Сүүлийн 7 жил дараалан нутгийн захиргаа, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөгчид нүүр нүүрээ харан орон нутагт тулгамдаад байгаа асуудлаа шийдвэрлэдэг зөвлөгөөнийг Иргэний нийгмийн байгуулагаас санаачлан зохион байгуулсаар ирсэн. 2007 оны энэ зөвлөгөөн "Орон нутгийн хөгжилд Нутгийн захиргаа, Хувийн хэвшил, Иргэний нийгмийн байгууллагуудын үүрэг оролцоо" сэдвийн дор болсон бөгөөд энэ зөвлөгөөнөөс гарсан тус тусын үүрэг оролцоог аймгийн ИТХ-аар баталга...



Эм нь ч хор, ус нь ч хор

Бичсэн: shine
12:49 , 2008-02-16 .. Бичигдсэн: бодсоноо л эрээчсийн .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

Өвдөж л болохгүй нь гэдгээ дахиад л бичие дээ. Манай аймгийн Бүсийн Оношлого Эмчилгээний төв дээр бид төсөл хэрэгжүүлэх явцад үйлчлүүлэгчдээс авсан судалгааны дүнгээр нийтийн цэвэр усны шугамд холбогдох гэсэн санал маш их   гарч ирсэн юм. Түүний дагуу ноднин 8 сард бид нийтийн цэвэр усны шугамд холбуулах нөлөөллийн ажлыг хийн цэвэр устай боловоо./сантехникийн хувьд бэлэн байсан юм, ашиглагдахгүй удсан болохоор ус алддаг/ Урьд нь эмнэлгийн хажууд байдаг гүний худгаас эмнэлэгээ усаар хангадаг байсан бөгөөд тэр ус нь ахуйн хэрэглээнд л хэрэглэгдэх болохоос хоол, хүнсэнд ашиглаж болохгүй гэсэн мэр...



Мухраас...

Бичсэн: xvv
21:32 , 2008-02-15 .. Бичигдсэн: Чөлөөт цаг .. 15 сэтгэгдлүүд .. Холбоос
PC-ны мухраас гайгүй дуу олчих санаатай хайсан чинь...

       

         

         

         

         

         




           



Бас чамдaa зориулчихмаар нэг дуу:

         

БЭЕ БЭЕЭ ГАМНАЕЫЛ

Байдал гээшэ орёохон,
Байдаг юм даа элдэб зүйл.
Наран толорон байтараа
Үүлэн буужа магадгүйл.
Улаан зүрхэн — шулуун бэшэл,
Уян зөөлэн эрдэнил.
Бэрхэшээл дүүрэн дэлхэй дээр
Бэе бэеэ гамнаеыл!
Байдал гээшэ орёохон,
Байдаг юм даа элдэб зүйл.
Баяр бадаран байтараа
Уйдхар буужа магадгүйл.
Улаан зүрхэн — шулуун бэшэл,
Уян зөөлэн эрдэнил.
Бэрхэшээл дүүрэн дэлхэй дээр
Бэе б...


Бичсэн: 300-н блог
13:16 , 2008-02-14 .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
Ер нь ямарваа нэгэн баярыг хүчтэй болгодог... Хүмсүүдийг тэмдэглэх юмсан гэсэн сэтгэгдэл төрүүлдэг нэг хүчин зүйлс худалдаа болон бизнесийн байгууллагууд юм байна. Гэсэн дүгнэлтэнд хүрлээ. Валентиний баяр, гэгээн хайрын өдөр гээд ТВ, радио, сонингуудаар чухам л хамгаас хайрттай энийг авч өг хамгийн сайхан бэлэг, энэ үйлчилгээг сонго насан туршийн чинь мартагдашгүй өдөр, манайхыг сонго, манайх хамгийн мундаг, чанартай, сайхан, мартагдашгүй, дурсамжтай, хайрыг чинь бататгана, та тэгүүл бид ингэнэ, тэхийн бол би тэгий... гэх мэтчилэнгээр хаашаа ч харсан баярын баннер, баярын царайнууд, баярын наа...


Бичсэн: 300-н блог
16:39 , 2008-02-13 .. 10 сэтгэгдлүүд .. Холбоос
Өчигдөр эрт харисаных гээд жаал ном сэтгүүл эргүүлдэж харлаа. Компьютерийн сэтгүүл байсан уншлаа. Сүүлийн дөрөв юм уу 5 нүүр нь блог ертөнцөөр сонин хачин гээд сонирхолтой блог тоймууд байсан. Зарим нэгийг нь уншдаг зармийг нь огт уншаагүй мөртлөө асар их таалагдав. Дажгүй гоё гоё бичлэгтэй юм байна. Тэхдээ тэр сэтгүүл 8 сарых байсан их дээр үеийн сэтгүүл байх шиг байсан. Ер нь бол мундаг мундаг бичлэгтэй. Мань мэт шиг тулга тойрсон бичлэг туйлын ховор. Баахан ганцаараа ичэж улайвшд... Заа энэ ч яахуу хамгийн гол нь энд тэндээс түүвэрлэж авсан юм шиг байгаам. блогспот, банжиг, гого, бас бүгдээ...


АНУ-ын Калифорнийн Их Сургуулийн лекцийн танхимаар зочлох уу?

Бичсэн: xvv
19:46 , 2008-02-12 .. Бичигдсэн: Дусал мэдлэг ба Анхан шат .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
Доорх хаягаар орж уншаарай. их сонирхолтой зүйл бичжээ. Бидэнд боломж байна, бид энд компьютерийнхээ дэлгэцийг харж суугаад л Калифорнийн Их Сургуулийн Лекцийн танхимд уншигдсан лекцийг өөрийн дураар үзэж, сонсох боломжтой болгож байгаа интернет гэгч энэ ямар агуу ертөнц вэ?
Мөн дурын номоо эндээс хайж олоод унших боломж байна, үнэгүй хичээлүүд, кино, дуу гээд л энд байхгүй зүйл алгаа. За доорх хаягаар орж үзээрэй:

http://sainbayar.blogspot.com/2008/02/search-google-and-life-sergey-brin.html

Мөн та Амай хэмээх Монгол залуутай хамт дэлхий тойрон аялж болно:

http://amai.dot.mn

Бас Т...


айдаа*

Бичсэн: g84
11:43 , 2008-02-12 .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос

...өнөөдөр харин юун тэгж учиртай сайхан харагдах гэж бодохтой манатай, үе үе босон харайж өрөөн дотуураа холхин цонхны наана очиж зам руу ширтэж, тэгснээ эргэж суун гүн бодолд автан, гунигтай түгшүүртэй царайлна.

юу гэх хэрэг вэ?.. аятайхан шиг яаж татгалзах вэ?

хайртай хүнийхээ зүрхийг зүснэ гэж мэдэж, зөөлөн шиг зүсэх үг олж ядаж суугаад хэцүүхэн үгээ бараг сонготол нь хоолойд нь бөөн хар юм тээглэн хоёр нүд нь нойтон оргилоо. *суухгүй* л гэвэл гүйцэх нь тэр шүү дээ, хэлэхэд хэцүү боловч богинохон энэ үг ээдрээтэй бодлоос нь салгах нь тэр.

тэгснээ гэнэт ариун нандин хайр сэтгэлийн эрхшээ...



{ Сүүлийн хуудас } { 76 -р хуудас Нийт хуудасны тоо: 111 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Хумийн тэмдэглэл
Хумийн тэмдэглэл

Сүүлийн бичлэгүүд

Аймгийн төвийн айлууд лааны гэрэлд амьдарч байна
Та согтсон бол цагдаагаар гэртээ хүргүүлэх эрхтэй.
Төсөв бол мөнгө, Гэхдээ мөнгө биш.
Ашиг сонирхлын зөрчилдөөнтэй төрийн албан хаагчид ....
Төрийн түшээдèéí нүгэлèéí òóõàé îéëãîëò
Авлигын мөнгийг бид төлдөг үү?
Төрийхнийг зүхээд л .......
Заавал архи уух ёстой юм уу? ай
Улс төржив ...би
Тэвчиж тэвчиж уйлав

Найзууд

shine
xvv
g84
Tji
bolodm
Хүслийнжигүүр
300-н блог
Tsoomii
yuki
Blessing Tara
DESI
Чойрын Хүү
Uukiinaa