Үнэт зүйл гэж хүн бүхэнд бий.Гэхдээ...

Бэлгийн замын халдварт өвчин

Бичсэн: 300-н блог
13:27 , 2008-02-11 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Ажлын эгчийн бага охин 5 настай ингэж ярьж байна гэнэ.

- Ээжээ, би цагаан сараар айлынд очиж золгохгүй ээ

- Яаж байгаа юм. Өвөө эмээ дээрээ очиж золгохгүй бол гомдоно шүүдээ

- Үгүй ээ би золгомооргүй байна.

- Яагаад миний охин юу болсоноо хэлчих

- Бэлгийн замыг халдварт өвчин авчихна шүү дээ гэж гэнэ

- Яагаад бэлгийн замын халдварт өвчин авах юм бэ

- Телевизээр л тэгж яриад байсан... Тэгээд айл хэсээд бэлэг авах юм бол бэлгээр дамжаад өвчин авчихна

гэсэн гэнэээээ хахахаха элгээ хөштөл инээлээ. Хүүхдээ гэж хөөрхөншд.. Аа бас болоогүй ээ... 

- Ээжээ бэлгийн замын өвчин гэж юу юм бэ...



Бодол минь*

Бичсэн: g84
12:55 , 2008-02-11 .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

Бодол минь

 

21-р зууны нийгмийн ажилтан ба 20-р зууны эхэн үеийн шилийн сайн эрчүүдийн хийдэг боддог зүйлс нь нэг байсан шиг санагдах юм. Ерөөс саяхнаас ийм бодол төрөх болоод нийгэм журмыг үүсгэсэн цагаас Дарьгангаас адуу туухаас илүүтэй Засагт Хааны Хөх харчуулын хийдэг боддог зүйл нь өөрчлөгдөж, цагийн аясаар тодрох роль нь нэг биш, хэд хэдэн төрхөөр тодроод байх шиг.

 

за за би энэ тухай ярих гэсэнгүй...

 

ойрд оюун ухаан маань орон гаран, алдаг оног л ажиллагаатай байх шиг байна. сэрүүхэн байна, сэтгэл жиндээд тэр биз...

 

хотод ирсэн шөнө.

 

хөвөрсөн бодлынхо...



Бичсэн: 300-н блог
10:52 , 2008-02-11 .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
    За ямартай ч Монгол хүн байна, эхлээд мэнд мэдье! Tа Сар шинэдээ сайхан шинэлэв үү?  Цагаан сар гэж Монгол ард түмний эрт үеэсээ өвлийн улирлыг өнтөй давсны баяр болгож Цагаан сар гэж нэрийдсэн байх аа. Гэж боддог...  Манайхан олуулаа Цагаан сар гэхээр олуулаа нийлж бужигналдаад сайхан байдаг. Харин энэ жил хийсэнгүй ээ. Ажил явдал гарсан тул хийгээгүйм. Урьд урьдийн цагаан сараар айл хунараар хэсээд тун чиг л завгүй байдаг байсан. Харин энэ жилийг гэртээ хэвтэж өнгөрөөсөн... 3 хоног ТВ харж л хэвтлээ... Үүнээс дүгнэлт хийхэд.  Манайханд чаддаг, чаддаггүй гээл зөндөө их дуучин байна, зохио...


Заримдаа ч ичмээр ч юм шиг...

Бичсэн: xvv
21:47 , 2008-02-10 .. Бичигдсэн: Хувийн .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос
Нэг их мэддэг хүн шиг томроод, бас бодлоо бусдад тулгаад байгаа мэт харагддаг бололтой юм. Уг нь өөрийнхөө хувьд зөвхөн эндээ бичиж байна л гэж боддог юм. Нэг их мэддэг хүн шиг томроод заримдаа ичмээр ч юм шиг,.. Гэлээ гээд хэл загатнаад байгаа болохоор хэлэхгүй бол санаа амрахгүй юмаа... Яавал дээр юм бол доо... Саяхныг хүртэл өөрийнхөөрөө дугарч байвал мэлхий шиг ваагаласан ч яахав гэж ярьдаг байлаа. Гэхдээ бас хэрэггүй үед, худлаа үнэн муухай ваагалаж бас болохгүй л юм даа. Мэдрэмжтэй, мэдлэгтэй, учир жанцантай ваагалах хэрэгтэйм гэж бодогдоод л байна... уг нь ч гайгүй мэдрэмжтэй л ваагалад...


Монгол хэл бичгийн дүрмийн алдаа - шийдэх боломж

Бичсэн: xvv
20:56 , 2008-02-10 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
Олон л хүн ярих болжээ. Монголоороо буруу бичиж байна гэж. Тэгвэл энэ асуудлыг ярьж шийдэхээсээ илүү хийж шийдэх боломж байгаа нь үг үсгийн алдаа засагч програм юм. Веб сайт болон компьютер дээр ашиглах боломжтойгоор хийгдсэн тохиолдолд цаашид буруу бичих, бичгийн дүрмийн алдаа харьцангуй багасах боломжтой юм
Бадралын хийж байгаа http://www.mngl.net/aspell (урьд нь бас танилцуулж байсан) руу орж үзээрэй.
Энэ бүхэн хурдан хийгдсэн, бас иймэрхүү зүйл нь Монголын маань ирээдүйд нөлөөлөхүйц асар том том зүйлс гэж бодож байна. Бүгдээрээ дэ...


Мэндээ амар сайн байна уу :-D

Бичсэн: xvv
13:43 , 2008-02-10 .. Бичигдсэн: Чөлөөт цаг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Охид бүсгүйчүүддээ ;-D

Эрдэнийн зүйлээр бөөлждөг (сайн тосоод дүүргээд аваарай)
Эрүү цагаан хулгана жилдээ
Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж
Царай нь гэрэлтэй, цалин нь үржээстэй, халаас нь түнтгэр, хацар нь булбарай, нүд нь гэрэлтэй, нүүр нь инээмсгэлэлээр дүүрэн, намайгаа сайбер үнсэж, надаараа бас үнсүүлж, хамтдаа халуурч, олуулаа орилж шинэ жилдээ залуусыг ханаруулж, заримыг нь дурлуулж, дуулуулахыг нь дуулуулж, уйлуулахыг нь уйлуулж явахын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн чангаас чангаар уншин дэвшүүльеээ!!!

...


Сайхан Сояиа*

Бичсэн: g84
15:04 , 2008-02-07 .. Бичигдсэн: zvvdend ch oromgvi ywdal .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

..........................

...Всей хорошо !

 Не беспокойся !

Дугарова Сояиа. Улан-Удэ .....год

 

Ай, хар нүдэн бүсгүй Сояиан, Чиний бичсэн хаяг, надад үлдээсэн үгийг ийм олон сар жилүүдийн дараа олж уншина гэж даанч санасангүй. Хар нүдэн бүсгүй Сояиан, чиний сэтгэл булаам төрх миний сэтгэлээс хэзээ ч мартагдашгүй.

Марион Уэдынх1 шиг чиний цагаан бээлий гарт минь бий. Миний том улбар шаргал бээлий чиний гарт бий. Тэр үдэш чамайг үнэсэхээр тэмүүлээ-гүйсэн бол чи андуурч өөр залуутай бүжиглэхгүй байхсан. Чи надаас айж цухдахгүй байхс...



бүтэлгүйтэл*

Бичсэн: g84
15:00 , 2008-02-07 .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

ерөөс бидний амьдралд хамгийн их нөлөөлдөг зүйлс нь бидний дур хүслүүд хийгээд зуршлууд маань юм.  гэтэл ихэнх дээ бид энэ хамгийн чухал нь энэ гэж аливаа зүйлсийг ялгаж салгаж үздэг энэ нь нэн харамсалтай.

хэдийгээр тийм авч, бүхийл амьдрал чинь, бидний жижиг сажиг гэж ярьдаг, бас тийн боддог зүйлсийн цогц байхаас, дан ганцаар чухал бүхний л цоморлог байна гэж үгүй байлтай.....

айл хэсэхийн дон шүгэлсэн байсан байхаа,... тэр жилүүдэд дүүгээ дагуулаад л нусаа татаад л явдаг байсан юм. тэгсэн нэг удаа дүү маань айлд орж явсан нохой дай...



залхаахгүй...*

Бичсэн: g84
14:56 , 2008-02-07 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
 

юм бүхэн үнэтэй

юун түрүүнд нэртэй

нэр бүхэн цаана

нэг юмсын төлөөлөл

төлөөлөл бүхэн тоотой

тоо бүхэн хэмжээтэй

хэмжээ бүхний харин хэтэрсэн утгууд  бүхэн хэрэггүй

инээж уурлахын завсар эгэл жирийн гэж бий

эдэлж хэрэглэхийн завсар хорогдож багасахын нэр

нэр, юмс, тоо гурав нэг үнэний гурван тал

зэрэг хэлэхгүйн тулд түрүүлж ярихын учир

зөрж ярихгүйн тулд чимээгүй суухын учир

зөв байхын учир зүгээр л чамайг залхаахгүй ээ....

/.....-ндаа зориуллаа/

...


гэрэл унтрахаас өмнө*

Бичсэн: g84
14:54 , 2008-02-07 .. 9 сэтгэгдлүүд .. Холбоос
 

эрчимтэй аязын түрэлтээр энх ба дайны тухай

эхлэл ба төгсгөлийн тухай

цастай уулсын оргилоор цан хяруутай өглөөгүүр чамтай бас түүнтэй /бид/

цэрэг шинээлээ өмсөөд, цэцэн буу мөрөвчлөөд,

амьдрал -үхлийн эсрэг, ахин дахин тэмцэж

дуудаагүй хүний нэр, буудаагүй суманд ногдож

хоёр гавалд нэг сум зориулж, ташраар нь хороож байх үесэд

хоёрдугаар дайны үеийн Берлиний гудамжинд, үзэл суртал гэдэг

гарцаар гарахаа марталгүйгээр, мэргэн буучдын онинд заавал өртөж явсныг

гавалд нь нэг л нүхтэй хохимой толгойнууд, одоо.....

газар доо...



асуулт дараа нь хариулт*

Бичсэн: g84
14:52 , 2008-02-07 .. Бичигдсэн: iim negen ywdal .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

бид хэн байх ёстойгоо хэр их мэддэг билээ ?

хүнийг, хувь заяа хэн нэгэн болгодог уу?, бодол санаа хэн нэгэн болгож хүмүүжүүлдэг үү ?, эсвэл учирла тохиол ухаж ойлгосон ухаан бодол уу? биднийг юу өөрчилж, юунд чиглүүлж буй тухайд бид төгс сайн мэдэх билүү дээ?. аж төрсөн орчин хийгээд, уулзаж учирсан хүмүүс, багш сэхээтнүүд баатарлаг домог, алдарт хүмүүс үү ? хамгаалсан цол зэрэг, мэдэх-мэдэхгүй амьдрал, шинжлэх ухаан уу ? ....

бид залуу наснаас ичиж амьдрах ёстой юу ? бидний буруу зөвийг хэн шүүх ёстойв? бүгд санал нэгдэж буй зүйл хам...



Шувуу буюу тогруу хэмээх хочийн тухайд*

Бичсэн: g84
14:49 , 2008-02-07 .. Бичигдсэн: iim negen ywdal .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
(neeh ih ym baigaa tul ongoor ylgaj temdeglesen hvrtel unshij bolno)

   

би үргэлжид гүйж явдаг л даа                                                                                         

гэхдээ улсын мэргэжлийн хяналтын газрын, цацрагийн хяналтын үүдээр бүр ч хурдан гүйж орж гарч өнгөрдөг юм. Учир нь тэр нэгэн хуучны цагаан саарал байшингийн үүдэнд байх том багануудын дээр дандаа тагтаа суудаг бөгөөд би нэг удаа тамхи татаж зогсонгоо тэднийг хэрхэн хүмүүсийн дээрээс бааж байгааг харсан юм. Илт шувууны сангас нялцгас хийтэл унаж...



дарангуйлагчийн эсрэг дарангуйлагч*

Бичсэн: g84
14:46 , 2008-02-07 .. Бичигдсэн: iim negen ywdal .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос

нэг биеийн тархи зүрхний эсрэг зүрх тархины эсрэг тэмцэл зарлав.

биеийн эрхтнүүд талцан хуваагдаж, шүд, хэл ам, хамар хоолой тархинд,  ходоод боловсруулах систем бүхэлдээ зүрхний талд орж. дан ганц араг ясны бүтэц л төвийг сахив. уушги, цөс, элэг тэргүүтэй зүрхний талынхан хүчтэй тэмцэл хийв.

хөмсөг, нүүр ам ч тархитай хамгийн ойр гэдгээрээ мөчөөгөө өгөхгүй тэмцэлдэн нэгэн биеийн эрхтнүүд гэхэд нэжгээд дайныг дэгдээв.

гэтэл хоёр талаас нэг нэг хоосон эрхтнийг хэмжээ хязгааргүй эрхт хаанаар өргөмжлөн, тэр хоёр нь бие биетэйгээ тулах б...



ЦАГААН МАЛГАЙТ-2*

Бичсэн: g84
14:36 , 2008-02-07 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

/үргэлжлэл, тул эхний хэсгийг өмнөх бичлэгээс уншина уу/

хэдий зун цаг ч гэлээ, намаржаад хангайд бороотой байсан үе.

бид нэрийг нь эс мэдэх нуур-ын хөвөөнд хонов. залуу халуун насанд үзээгүйгээ үзэж мэлхий гээч амьтнаар илдүүрээ хангаж, шинжлэх ухааны туршилт гэх нэрийдлээр нэлээдгүй тамлан зовоох ажиллагаа хийвээ.

тэрхүү цагаан малгайтны дуул эхэлдэг өглөө, манайхан манантаж, уйлагнасан тэнгэрийн доор урт маршрутын эхэнд үүрийн зургаан цагаар бэлэн жагсжээ...

би тэр өдөр жасын нярав хийж, Ниваалын ээлжтэй байсан тул бусад галынхны...



ЦАГААН МАЛГАЙТ*

Бичсэн: g84
14:34 , 2008-02-07 .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

..Архангайн тамирын голын ирэг дээр бакал гутал аа зөрүүлж өмсөөд гараад ирсэн хоёр...

шөнө дундын үе бөгөөд зун цаг гэхэд нэлээн сэрүүхэн шөнө байлаа..

нэгнийх нь ороолт түрийнээсээ цухуйж нөгөө нь холхиндог шургуулсан гутлынх нь нэг нь хөлийг нь барьж, тулаад, нөгөө нь сулхан байх тэр идэр залуус, миний, манайхан гараад ир гэсэн дуугаар нойрноос сэрж, яаравчлан хувцасласан нь тэр байлаа....

арван тавны саран мэлтийх шөнийн тэнгэр түгэх одод, гялалзаад л,  тэрхүү оддын тоо олон байгаа хийгээд тодоор гялалзаж буй нь би гагцхүү тэнгэр...



МОСКВА НУЛИМСАНД ДУРГҮЙ ээ*

Бичсэн: g84
14:33 , 2008-02-07 .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

тээр жил гэнэтхэн  хүмүүс ихээр метронд суух болсон нь хүмүүн гэдэг гагцхүү ганц олдох амьдралынхаа ханийг хайж явдгийг харуулсан хэрэг болсон юм.

Москва хотын тойрог хэлбэрийн газар доорх замуудад хувь заяаны тойргоор учрах хүсэлтнүүдээр дүүрч, нэг нэгэн руугээ жоготой харцаар харж хайрлаж дурлах, амьдралаа учир утгаар дүүргэх гэсэн хүмүүсээр дүүрч тэрхүү метроны хөдөлгүүрүүд цахилгаан шатахуун бага зарцуулах болсон байхаа, учир нь зарим тохиолдолд буудал дээрээ буух хүсэлгүй хэн нэгэнтэй ханьсан явсаар замын төгсгөлд хүрэх хүмүүсий...



архи ууж сурсан минь учиртай 1 , 2*

Бичсэн: g84
14:27 , 2008-02-07 .. Бичигдсэн: iim negen ywdal .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос

нөхдүүд бүгд больболь тоглоод больсонгүй...

оройноос авахуулаад л ширэн бөмбөг алгаараа наадаад ер салах биш..

өнөө төхөөрсөн ямааны мах  /хавар цаг тул хамаг хялгас нь хөдөлчихсөн байж, таараад/ би ялд унаж, тэртээ тэргүй хорхог боодог болоод нэг ч ширхэг үс битгий хэл юм үлдэхгүй шарж хуурах ёстой байхад нэг бүрчлэн түүж суулаа....

нүд аргуулж хоолой гашуу оргиулсан түймрийн утаа бүрхсэн байсан юм. залуус цөм л тоглож наргиад завгүй л байлаа. би ч 40 битанд мах чулуугаа холисхийгээд л бүгдийг нь чихэж орхичихоод ажлаа дуусгаад, нөг...



Шашин - Зурхай - Нүгэл - Мухар сүсэг - Сүнс - Хойд төрөл - Тарни (сэтгэгдэл)

Бичсэн: xvv
01:12 , 2008-02-07 .. Бичигдсэн: Бодрол .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос
Энэ талаар та бүхэнтэй саналаа солилцохыг их хүсэж байна. Их байна гэж өнгөрөөлгүй уншаад санал солилцохыг хүсье!

Зурхай гэдэг бол олон зуун жилийн туршид хүмүүс судлаад ирсэн агуу том шинжлэх ухаан. Зарим нь мухар сүсэг гэж ярих нь бий. Яг ямар үндэслэлээр, ямар баталгаагаар тэгж шууд мухар сүсэг гэж хэлээд байгааг нь бас ойлгодоггүй. Хэрвээ хийсвэр сэтгэлгээгээр тэгж байгаа бол, одоогийн мэдээлэлдээ тулгуурлаад тэгж байгаа бол "500 жилийн өмнө дэлхийн бүх хүн дэлхийг хавтгай гэж боддог байсан" гэсэн нэг өгүүлбэрийг уншсанаа таньд б...


Фонттой холбоотой асуудлуудыг хэрхэн шийдэх вэ? 2-р хэсэг Япон, Солонгос, Хятад зэрэг зүүн өмнөд азийн орнуудын бичгийн фонт таниулах.

Бичсэн: xvv
22:42 , 2008-02-06 .. Бичигдсэн: Windows .. 36 сэтгэгдлүүд .. Холбоос
1. Япон, Хятад, Солонгос зэрэг хэл дээр бичсэн зүйлийг танихгүй байна яах вэ?
2. Крилл үсгээр хийгдсэн програм арзайгаад уншиж болохгүй байна яах вэ?

(Энэ заавар Windows XP системд зориулагдсан ба Windows 7 системд бол өөр байдаг. Зарим мэдээллийг сэтгэгдлээс хайж олж авна уу.)
Windows суулгах үедээ зүүн өмнөд азийн орнуудын хэлийг суулгаагүй тохиолдолд таньдаггүй боловч үүнийг нэмж амархаан суулгах боломжтой. Үүний тулд танд интернет эсвэл XP суулгац CD байх хэрэгтэй.

Бэлтгэл: Windows-ын суулгац диск байгаа бол диск уншигчдаа хи...


Фонттой холбоотой асуудлуудыг хэрхэн шийдэх вэ? 1-р хэсэг Монгол кириллээр бичих.

Бичсэн: xvv
12:15 , 2008-02-06 .. Бичигдсэн: Монголоор бичих .. 109 сэтгэгдлүүд .. Холбоос
Танд ямар нэгэн байдлаар бичиг арзайж харагдах фонтын асуудал тулгардаг, эсвэл тулгарч байсан бол наашаа суугаарай.

Заавар дүрс бичлэг:

Жич: Видеон...



{ Сүүлийн хуудас } { 77 -р хуудас Нийт хуудасны тоо: 111 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Хумийн тэмдэглэл
Хумийн тэмдэглэл

Сүүлийн бичлэгүүд

Аймгийн төвийн айлууд лааны гэрэлд амьдарч байна
Та согтсон бол цагдаагаар гэртээ хүргүүлэх эрхтэй.
Төсөв бол мөнгө, Гэхдээ мөнгө биш.
Ашиг сонирхлын зөрчилдөөнтэй төрийн албан хаагчид ....
Төрийн түшээдèéí нүгэлèéí òóõàé îéëãîëò
Авлигын мөнгийг бид төлдөг үү?
Төрийхнийг зүхээд л .......
Заавал архи уух ёстой юм уу? ай
Улс төржив ...би
Тэвчиж тэвчиж уйлав

Найзууд

shine
xvv
g84
Tji
bolodm
Хүслийнжигүүр
300-н блог
Tsoomii
yuki
Blessing Tara
DESI
Чойрын Хүү
Uukiinaa