Үнэт зүйл гэж хүн бүхэнд бий.Гэхдээ...

ажил маань цэцэгсийн хүрээлэн

Бичсэн: g84
16:47 , 2007-11-01 .. 13 сэтгэгдлүүд .. Холбоос

миний ажлын өрөө

их замбараагүй бас жаахан эмэх цэгцгүй ч гэлээ .....групын орших уу эс орших уу гэдгийг шийдэх их олон чухал ажил энэ өрөөнөөс гардаг юм.

таримал цэцэгсүүд.... Мөнх цэцэгт хайтан. өвөл зунгүй цэцгэлдэг

энэ цэцэг бол миний тариж буй цэцгийн нэг бөгөөд, үүнийг *хувь заяаны мод* гэж нэрэлдэг мөн шархалсан зүрх ч гэж нэрлэх нь бий. ямартай ч амьдрах чадвар сайтай цэцэг юм.

аз жаргалын цэцэг, дэргэд маань суудаг нэг эгчмэд бүсгүй тарьдаг юм. саяхан цэцгэлсэн ч гэлээ тун удахгүй хагдарч унадаг нь тиймхэн. гэхдээ ахиад л цэцэглэж таараа...

энэ цэцэг бол харахаас захир...



Өнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс

Бичсэн: bolodm
15:44 , 2007-11-01 .. Бичигдсэн: Нийтлэл- Улс тєр .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

Өнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс

УИХ-ын чуулган ихэнхдээ ирц дутуу чvv чамай л тавь гаруй хувийн ирцтэй болж хурлаа хийж байгаа харагддаг.

Ихэнх УИХ-ын гишvvд маань ардаа олон хувийн бизнестэй дээр нь тамирчин, яруу найрагч, уяач гээд олон төрлийн авьяастай бас болоогvй хөдөө гадаагуур их тэнэж найр наадам ой хурал зугаалга амралтаар явах казино тоглох дуртай хойно аргагvй аргагvй.

Өнөөдрийн буюу 2007 оны 11-р сарын 01-ний өдрийн байдлаар л гэхэд УИХ-ын ээлжит чуулгандаа орж гаран, хажуудах нөхөд нь ирцийн картыг нь сэм шургуулан барин байж 65 гишvvн морилж байх жишээтэй. Гэхдэ...



Миний афоризм

Бичсэн: bolodm
14:56 , 2007-11-01 .. Бичигдсэн: Миний афоризм .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

Орчлонгийн хаа нэгтэй заавал гэрэл гэгээ байдаг. Та тvvнийг хэзээ ирж өөрийг чинь гийгvvлэхийг бvv хvлээ. Харин та тvvнийг хайж ол, олж хар, өөрөө гэрэлд гараарай.



цаг наргүй ажилладаг хобби...

Бичсэн: 300-н блог
10:28 , 2007-11-01 .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос
Ажилдаа орсон яг бахь байдгаараа л байх шив. Дандаа хугацаа тулсан ажилуудтай зууралдсан, чадах чинээгээрээ л бараал явжийнэ. Нөгөө л хуучнаараа хамгийн эрт ирж хамгийн орой харьдаг хэвээрээ л байх шив. Уг нь жоохон гам баръя гэж бодож байтал ингээд худлаа болвоо. Лавтай 3 хоног гэртээ харьсангүй. Ядаж байхад нь компанийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн болно гээд орой болгон зааланд тоглоно гэнэ. Тоглмооргүй л байна. Гэвч гоцлон дуулаач нь болохоор нөгөө хэдээ чирчих гээл (хальт онгиров) . гэнэт асар их өлссөнөө мэдэж. Өлсөж сандарсандаа өөрөө ч мэдэлгүй нохой гахай шиг л идчихэж....


сэтгэлгээний гоо сайхан*

Бичсэн: g84
10:05 , 2007-11-01 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

ерөөс амьдрал маань зүүд гэлтэй зүүд маань амьдрал гэлтэй

энэ хорвоогийн өдрүүд өнгө аяс хийгээд дуу хуур, цөм нэгэн учир зүй нь эрэмбэлэгдээгүй бөөн овоорсон бүхний нийлэмж гэлтэй.

саглагар хөгшин модод бүхий голын хөндийг дүүргэж ургасан ойн дундуур уртаас урт бөгөөд өргөн мөрөн Дөлгөөнөөр урсана. би эврээхээ болон нисэж тэрхүү модон дундуур голын усыг уруудаж, өгсөж явсандаа, нэг бол баруунаас зүүн, зүүнээс баруун тийш голыг гаталж ниснэ. энэ бүхнээс өндөрт байрлах дэнж дээрээс бүхнийг ажиж байгаад тэрхүү эрвээхий унтаж амарна. түүний зүүд бол миний энэ хорвоо дээрх амьдрал юм. миний зүүд...



Яавал дээр вэ ...зөвлөөч

Бичсэн: shine
20:18 , 2007-10-31 .. Бичигдсэн: нисч буух үедээ.... .. 10 сэтгэгдлүүд .. Холбоос

Би гэдэг хүн хааяа нэг бодсон бодлоосоо тэсссс өөөр шийдвэр гаргачаад  өөрийгөө хуураад яваад байхийн. Тэгээд дараа нь яах гэж тэгэв дээ, шаал дэмий, тэнэг мангар гээд л өөрийгөө хараагаад ... Хийсэн алдаандаа гэмшээд байгаамуу, шаналаад байгаамуу бүү мэд сэтгэлд л нээг их бөөн хар юм бий болчихиймаа.

Гэхдээ энэ алдаа нь хэн нэгэнд төвөг учруулсан ч юмуу, гомдоосон тийм алдаа биш /гэхдээ надад хэлээгүй ч гомдоосон хүн байж магадгүй ээ/, би зөвхөн өөрийнхөө хувийн асуудлын талаар шийдвэр гаргахдаа алдаад байгаам л дааа. Ингэж алддаг даа,  дахиж тэгэхгүй гэж бодохоор дахиад л давтагдчихна. Бай...



Амраг хань минь чамдаа...

Бичсэн: bolodm
10:20 , 2007-10-31 .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос
Амраг минь чи хаана явна

Ай миний чин зvрхний хайр минь

Хонгор минь чи хаана я

Хvсэл сэтгэлийг минь эзэмдэгч минь

Хөнгөн залуугийн өвөрт сэрж байна уу

Хvсэл тачаалдаан шатаад амраглаж байна уу

Хэн нэгэнд дурлаад догдолж явна уу

Хан хvvг мөрөөдөн хvлээж ядна уу

Хаа нэгтэй зугаалаж явна уу

Эхнэр минь чи хаана явна

Энэ зvрхний шигтгээ минь

Хань минь  чи хаана явна

Хайр сэтгэлийн эрэлчин минь

Сайхан залууд дурлаад шатаж байна уу

Салхи шиг эргvvлдэх хөвгvvнээс зугтаж ядна уу

Найз залуудаа хаягдаад гуниглаж сууна уу

Нууц амраг болчихоод тvгшиж явна уу

Нялх vрээн тэврээд бvvвэ...



Төрийн гацаа

Бичсэн: bolodm
09:58 , 2007-10-31 .. Бичигдсэн: Болод.М- Шvлэг .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
Төр төр төр л гэнэ

Төрийн араа эргэнэ л гэнэ

Төр төр л гэнэ

Төрийн араа гацна л гэнэ

Төр төр гэнэ

Төмөр араа будаа будаа

Төрийн гацаа удаа дараа

 

Нам дор төр оршино

Нямдорж хууль засна

Нисдэг тэрэг газарт унана

Намын бvлэг хурал хаяна

Төрийн гацаа

 

Их хурлын ирц дутна

Энхбаяртан ууланд авирна

Сангийн яамны төсөв хэтрэнэ

Суудалдаа сайдууд наалдан пад

Төрийн гацаа

Ерөнхий сайд шийдвэрээсээ буцна

Ерөөсөө сайдууд суудлаасаа зуурна

Намын бvлэг бvхнийг шийднэ

Нарийн ярьвал хуулиа зөрчинө

Төрийн гацаа

 

Гишvvд өөрсөддөө мөнгө төсөвлөнө

Гадаадруу зугаалж казино тогл...



Оройн мэдээ

Бичсэн: bolodm
09:57 , 2007-10-31 .. Бичигдсэн: Болод.М- Шvлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Оо оеэ

Одоо би та бvхэнд

Оройн мэдээг

Онцлох vйл явдлыг

Цөөн vгээр

Цацья

 

Хадгаламж банкны мөнгө хаачив?

Хадгаламж зээлийн хоршоо яав?

Хувьсгалт намын залуус дарвив

Хохирогчидын зовлон дэврэв

Төрийн албан хаагчийг хөнөөв

Тvймэр асаж утаа бvрхэв

Хонгор сум хордлогод автав

Хөдөө нутгийн байгаль сvйдэв

Хvн ардын амьдрал хvндрэв

Хөрсөн доорх баялагаа цөлмөв

Харийнхан Монголыг тонов

Хөрөнгө оруулалтын гэрээ гологдов

Хотын хог утаа дэндэв

Хужаа нарын авир даврав

Хvний наймаа газар авав

Хөдөлгөөнvvдийн тоо ихсэв

Нямдорж хууль засав

Нам дотор жигvvр ургав

Онцгой байд...



Нас минь

Бичсэн: bolodm
09:54 , 2007-10-31 .. Бичигдсэн: Болод.М- Шvлэг .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Бага нас минь

Жаргалын ташуур байж

Өсөх нас минь

Зовлонгийн ташуур байж

Идэр нас минь

Сурч мэдэхийн төлөөх тэмцэл байж

Энэ нас минь

Уран бvтээлийн төлөөх тэмцэл байж

2007



Уур

Бичсэн: 300-н блог
17:15 , 2007-10-30 .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос
амрита09-ийн бичлэгийг уншаад нэг юм санаанд орчлоо. Хэдэн жилийн өмнөх хүртэл би асар ууртай хүүхэд байсын. Нэг юм болохгүй бол уурлана, Хүн надруу муухай харвал уурлана, миний тухай ярьвал уурлана, таарж тохирохгүй бол уурлана, хоол нь амтгүй бол уурлана гэх мэтээр өчүүхэн зүйлд ч хүртэл уурлаж бухимдана. Би уурыг 2 ангилж ойлогдог юм хортой уур, хоргүй уур гэж. Хортой уур нь хүн гомдоож уурлах, эд юмсдаа уураа гаргах. Хоргүй уур нь: гадагшаа биш дотогшоо ууралдаг хүмүүс, дуугуй болчдог. Харин хортой ууртай байсын хортой хортой гэхэд хорон санаатай ууртай хүүхэд байсан. Хүн гомдоож уурлуулж ...


эзэнгүй

Бичсэн: 300-н блог
13:24 , 2007-10-30 .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос
    Завтай сайхан нарлаг өдрүүд минь баярлалаа баяртай. Энэ долоо хоногоос эхэлж цаг наргүй, илүү дутууг бодож тунгаахгүй, завгүй сайхан хоног өдрүүд минь айлчлан ирвээ гэж.  Ихэнх цаг мөчүүдийг ажил гэгч нэг л зүйлд хандуулж, үүний төлөө л байх юм шиг амьдарч ажилладаг. Өнгөрсөн завтай цаг мөчүүдэд ихийг бодож хужрыг тунгааж, зүгээр суухаар зүлгэж суу, явсан нохой яс зууна,  цаг гэгч алт, алт гэгч мөнгө, мөнгө гэгч аж амьдрал минь болой гэх мэтээр бааханыг бодов. Энүүндээ ч хүрий ч гэж шийдэв. Эдгээр зүйлүүдийг амьдралынхаа хэв маяг болгоё гэх мэтээр эргүүтэв...
   
     Хүн болгон л зорил...


ХУУЛЬЖСАН ХҮНИЙГ ӨМӨӨРӨХ НЬ

Бичсэн: Tji
13:17 , 2007-10-30 .. 20 сэтгэгдлүүд .. Холбоос

Аль ч нийгэмд хүмүүсийн нэг хэсгийг эрх мэдэл, эд баялгаар тэтгээд нөгөөг нь доройтуулан эрхшээх "хүч" үйлчилж байдаг. Энэ хүчтэй тэмцсэнээс өөрийгөө нийгмээс тусгаарлан ганцаар алга болох нь хувь хүмүүст хавьгүй амар билээ. Гэсэн хэдий ч олон хувь хүн энэ амар замыг сонгохоос илүүтэйгүүр өөр хоорондоо ойлголцон нэгдэж, ашиг сонирхлыг хэрцүүлсэн дүрэм тогтоон энэхүү хүчийг хязгаарлан бүгдийг тэгш байлгах хуулийг бий болгосон. Тэдний бий болгосон тэр хууль өөрсдийнх нь эрх чөлөөг хамгаалж, засгийг хязгаарлах зорилготой.

Чезаре Беккариа

Хуульчид бүү уншаарай гэх сануулгатай "Хуульжсан хүн ба ...



Бидэнгүйгээр бидний амьдралыг бүү шийдээ гэж..

Бичсэн: shine
12:34 , 2007-10-30 .. Бичигдсэн: бодсоноо л эрээчсийн .. 11 сэтгэгдлүүд .. Холбоос

сайхааан гэж..............ингэж нэг блогруу ордог юм байжэээ гэж.Ердөөсөө зав гаргаж чадахгүй байлаа.

Ажлын шаардлагаар 2015 он хүртэл аймаг хөгжүүлэх төлөвлөгөө, тамгын газрын 2008 оны хэтийн төлөвлөгөөг нь олж авах гэж бөөн юм болов. Доод шатны албан тушаалтнаас нь дээдэхийг нь хүртэл явав хөөрхий гэж. Нэгэн хэлтсийнх нь даргыг өнгө гэсийм болхоор нь яваад орсон чинь харин надад юу ч байхгүй дээд даргаас авна гэсийм бол тэрнээсээ ав гэдэг байгаа.

Өөрөө зохих ёсны нэгэн томоохон хэлтсийнх нь дарга нь байж яааж ажлаа хийдэг байнаа. Ядаж л 2008 оныхоо төлөвлөгөөг харж цаашдын ажлаа төлөвлөдө...



Би нийслэлийн хvн |егөөдөл|

Тамхины утаа боргилсон
Архичны гэрт төрсөн би
Утаат энэ хотоо
Өлгий минь гэж боддог
Хар утаа суунагласан
Гэр хороололоо ширтээд
Цэлгэр сайхан нутгаа
Сэтгэл бахдан харахад
Yлээж байгаа утаа нь
Yнэртээд ч байгаа юм шиг
Уугиж байгаа нvvрс нь
Утаад ч байгаа юм шиг
Эрэвгэнэж хамар хорсоход
Элэг зvрх минь хордож
Хорсож гарсан нулимс
Хоёр нvдийг минь бvрхдэг.

Хэн ингэж гуйвуулж бичсэнийг мэдэхгvй. Ийм нэгэн шvлэг мэйлээр илгээжээ. Уншлаа эхлээд их муухай санагдсан ч гашуун ч гэсэн vнэний ортой мэт бодогдлоо. Ингээд vvнийг та бvхнийг ч гэсэн уншиг гэж бодоод орууллаа шvv!

...


Би хөдөөний хvн! |Заавал унш!|

Өдгөө хотын соёл, хvрээний соёл, хотын хөгжим, хотын стиль гэхчилэн их ярьдаг бичдэг шуугидаг болж. Бараг л хөдөөнийхөнийг ялгавралан гадуурхах, тэдэнтэй *тэмцэх* аян хотод өрнөж байх шиг ээ. Хотын хог новш, гэр хороололын өсөлт, утаа угаар, ядуурал, гэмт хэрэг ... гэхчилэн бараг л муу юм бvхэн хотын соёлгvй хөдөөнийхөн ихээр ирж суурьшиж байгаагаас болж байна ч гэх шиг. Бvvр зохиолын дуу моодонд орсон нь хөдөөнийхөний буруу ч гэх шиг өвчигнөх. Удахгvй хөдөөнийхөний хотруу чиглэсэн нvvдлийг таслан зогсооно, хөдөөний иргэдийг хотод амьдрахыг хvлээж авахаа болино, хөдөөнөөс хотруу иргэний vнэмлэ...


би түүнийг хайрлаж чадна*

Бичсэн: g84
09:41 , 2007-10-30 .. 12 сэтгэгдлүүд .. Холбоос

би түүнийг хайрлаж чадна

тэгээд болоо үүндээ өөрөө бат итгэлтэй байна

юунаас ч шантарч юунд ч мохох юм алга алдах юм ч алга харамлах юм алга дан ганц зүрхэнд минь хайр бий

энэ зүрхэнд хайр бий



ажил

Бичсэн: 300-н блог
14:13 , 2007-10-29 .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
Өнөөдөр ажилдаа нэг юм орлоо. Сар хагас намайг хараагүй нэг нь эвэртэй туулай үзсэн аятай л байна. Хэл ам сугалчих гээл. Дотно санагдах ширээ сандал, дасал ижил болсон кииборд, чихэнд ядаргаатай араггүй хангинах утасны хонх... Гэтэл битүү танихгүй хүмсүүд байхын хэзээ нь ороод хэзээ нь гардгийн бүү мэд. Бас нэг хоёр атаман нэмэгдэж. Нэг үүхэн байна. үүхэн ч юмуудаа охин ч юм уу, надаас эгч ч юм уу дүү ч юм уу мээдкүү нэг эмэгтэй. Манайхан янз нь их эрхлүүлсэн бололтойн ороод ирсэн атамандаад алахнээ. хаха. энийг ч хий тэрийг ч хий, тэр чинь ч болохгүй байна хурдал ч чхшиг хаха. Анх ажилд орж б...


Зүгээр л нэг амьдрахсан

Бичсэн: shine
13:02 , 2007-10-26 .. Бичигдсэн: нисч буух үедээ.... .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
 

Шүлэг унших дуртай гэхдээ хэзээ ч бүгдийг нь цээжилж байсангүй, санаанд байдаг хоёр маана доорх хоёр мөртүүд байгаам.

Зүгээр л нэг амьдрахсан

Зүлгэн дээр гэрээ бариад

Зүү утас сүвлэн, хүүдээ дээл оёод

Амраг минь адуунаасаа ирээд

Зүгээр л нэг амьдрахсаан

 

Эгэл юм бүхэнд би дуртай

Эрднийн биш жирийн чулуунд би дуртай

Энгийн урсгалт голын усанд би дуртай

Элдэв маяггүй чиний төрхөнд би хайртай

Та бүхэн цааш нь үргэлжлүүлээрэй… энгийн мөртлөө утга агуулга сайтайг шүү… захиалга өгчие байз. Хамгийн гоё шүлэг бичсэн хүнд ……-тай шүү

...


Миний афоризм!

Бичсэн: bolodm
11:39 , 2007-10-25 .. Бичигдсэн: Миний афоризм .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос
Yнэн vг vзэл бодол хоёроо өмөөрч чадахгvй бол би хэлгvй сохор дvлий явсан нь дээр биз дээ

Матрах гэдэг надад бурханаас өгсөн сайхан сэтгэлийн нэг хэсэг гэж би боддог

***

Уурлаж байхдаа хvнийг хайрлаж болно ш дээ

***

Би сайн vг хэлсэн хvнд баярладаг мууг минь хэлсэн хvнд бvр их баярладаг

***

Хvнийг ганц тэнэг vг ганц тэнэг vйлдэлийнх нь төлөө тэнэг хvн гэж дvгнэж болохгvй ээ

***

Хvссэнээрээ намайг шоолж бас зэмлэж бvр харааж зvхэж vзэн ядаж болно оо гэхдээ би vнэн vгийнхээ төлөө уучлал хэзээ ч гуйхгvй харин хvн чанарынхаа vvднээс бол хичнээн ч удаа уучлал гуйж мөргөж чадна аа

***

/Бо...



{ Сүүлийн хуудас } { 84 -р хуудас Нийт хуудасны тоо: 111 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Хумийн тэмдэглэл
Хумийн тэмдэглэл

Сүүлийн бичлэгүүд

Аймгийн төвийн айлууд лааны гэрэлд амьдарч байна
Та согтсон бол цагдаагаар гэртээ хүргүүлэх эрхтэй.
Төсөв бол мөнгө, Гэхдээ мөнгө биш.
Ашиг сонирхлын зөрчилдөөнтэй төрийн албан хаагчид ....
Төрийн түшээдèéí нүгэлèéí òóõàé îéëãîëò
Авлигын мөнгийг бид төлдөг үү?
Төрийхнийг зүхээд л .......
Заавал архи уух ёстой юм уу? ай
Улс төржив ...би
Тэвчиж тэвчиж уйлав

Найзууд

shine
xvv
g84
Tji
bolodm
Хүслийнжигүүр
300-н блог
Tsoomii
yuki
Blessing Tara
DESI
Чойрын Хүү
Uukiinaa