Үнэт зүйл гэж хүн бүхэнд бий.Гэхдээ...

Шуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!

Бичсэн: bolodm
09:57 , 2007-10-25 .. Бичигдсэн: Нийтлэл-Хvмvvс .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

Монгол улсын ерөнхий сайд асан П.Жасрай гуай дөнгөж сая буюу 2007 оны 10 сарын 25-ны өдрийн өглөөний 9 цагийн орчим нас барлаа. Тэрээр намынхаа их хуралд оролцож байсан бөгөөд хувцасны өлгvvр дээр хувцасаа өлгvvлэх гэж байгаад гэнэт ухаа алдан унаж нас баржээ.

Монголын улс төрийн нэрт зvтгэлтэн Монгол улсын ерөнхий сайд асан П.Жасрай гуайн гэр бvл vр хvvхэд анд нөхөд хамтран зvтгэгчидэд нь гvн эмгэнэл илэрхийлж байна.

Таныг таньдаг хvн болгон таны шарил дээр цэцэг өргөвөл тэр цэцгийн мандал болно. Таныг хайрладаг хvн болгон таны төлөө зул асаавал орчлонгийн шөнө өдрөөр солигдох болно.

 

...


Баасан авгай нууцаа дэлгэжээ!!

АЧХолбооны Баасан авгай гэхээр Монголд мэдэхгvй танихгvй хvнгvй болсон. Тэрбээр саяхан нэгэн хэвлэлд нууцаасаа дэлгэжээ.

Ясны заргач, тэмцэгч энэ бvсгvй өдгөө 50 хvрч яваа ч дахиад арав хорин жил бужигнуулах нас байна хэмээн ярьдаг аж. Өдгөө Ардчилсан холбооноос бэлэглэсэн 2 өрөө тохиолог байрандаа нөхөр хvvхдvvдтэйгээ амьдарч байгаа тэрбээр энэхvv байраа тэмцлийн минь vр дvн, ард тvмний минь хайр хишиг гэж сvсэглэдэг гэнэ. Угтаа бол Баасан хатагтай их инээд муутай наргиач шооч хvн боловч өдгөө инээх зав, инээж баясах зvйл олдохоо больсон болохоор ийнхvv уур бухимдал дvvрэн шатаж явдаг юм ба...



Өдрөөс өдөрт холдсоор буй эмээ минь

Бичсэн: 300-н блог
20:09 , 2007-10-24 .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос
    Алгын чинээхэн нүүрийх нь үрчлээнд өвчин шаналал л илэрэхээс урьдын инээмсэглэл замхран арилжээ... Хэзээ мөдгүй алсын алсад хэзээ ч эргэж ирэхгүйгээр явах гэж буй эмээгээ харахаар өр зүрхийг минь базлан дотор минь харанхуйлан бачдана. Ай хөөрхий нэгэнт ирсэн бол буцаад л явдаг хорвоо болохоор яалтай ч билээ... Эмээгээ би баярлуулсан уу? өөрөөсөө асуун хэсэг балмагдан зогсож, энүүхэн мөчид эмээгээ хэзээ ч хайрлаж чадаагүй юм шиг санагдаж... Эмээ би таньдаа ямар их хайртай гэж сананаа гэж хэлэхийг хүсэвч одоо нэгэнт оройтжээ. Энэ үг үнэгүй болсон...   Эмээ жоохон хатуухан үг хэлвэл өөдөөс нь...


Монголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?

Энд тэнд очоод хvмvvс албан газартй уулзаад вэб дээр мэдээллээ байршуулах уу? гэхээр удраас вэб сайт гэж юу юм бэ?, интернэт гэж мэдэх vv? гэхээр мэдэхгvй! гэж нvд нь том болгодог байсан vе саяхан.

Өдгөө ч гэсэн зарим нэгэнд интернэт гэх энэ vг асар хол, бvvр харь гаригийн зvйл мэт ойлгомжгvй санагддаг хэвээрээ байгаа нь нууц биш. Учир нь ашиглах боломж олддоггvй эсвэл ашиглаж чаддагvйгээс тэр биз. Гэхдээ нэг vеэ бодвол Монгол улсад интернэтийг ашиглах явдал хэвийн vзэгдэл болж вэб сайтын ашиг тусыг мэддэг болж эрэлц хэрэгцээ ихсэж хvмvvс хошуурах болжээ.

Удахгvй хэвлэмэл ном зохиол, сонин ...



Хөдөө явсан бүтэлгүй аялал -2

Бичсэн: 300-н блог
14:26 , 2007-10-23 .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
... Хэдий намрын адаг сар бараг өвлын эхэн сар болсон байсан ч. Намрын налгар өдөр шиг хангай дэлхий намайг алхана гэдгийг мэдсэн ч юм шиг налайж байлаа. Агаар агаар агаар цэвэр агаар, цэнгэг агаар  үнэхээрийн таатай. Алхаал баймаар хэдий хол алхсан ч ядармааргүй, цуцмааргүй санагдаж. Эрч хүчийг надад өгөөд ч байх шиг... Би нээх аз жаргалтай, цоглог байсан. Тэнгэрт нь нүдэнд бүртийх ч үүлгүй, намрын шаргал нар таатай ээж, яв яв гэж хэлж байгаа ч юм шиг... гэсэн бодлууд ар араасаа цуварч орж гарна... Санаашраад зогсоод байвал цаг хугацаа харин намайг хүлээхгүй. Очих газар минь хол, харуй бүрий ...


Инээх уурлахаа өөрөө мэд! Хаха

 

Н.Энхбаярын шvvх хурал

Ерөнхийлөгч Н.Энхбаяр машинтайгаа хурд хэтрvvлэн яваад нэг доор 2 хvн мөргөчихжээ. Удалгvй шvvх хурал боллоо. Ерөнхийлөгч Дээд Шvvгчээс тодруулга авч байна.

Шvvгч: За тэр эхэлж мөргvvлээд таны машины урд талын цонхыг цөмлөөд ороод ирсэн нөхөрт бусдын эд хөрөнгийг санаатайгаар сvйтгэж, мөн машин хулгайлах гэж оролдсон хэргээр 3 жил ... Аа тэр мөргvvлээд 10-аад метр газар vсэрч бутан дунд унасан тээгэлж амьд гарсан нөхрийг, ... ммм, ... хэргийн газраас зугтах гэсэн оролдлого хийсэн хэмээн 4 жил хэмээн ялласугай!

Цахилгаанчин

Хvний мууд дуртай
Хvйтэн цэвдэг цахил...



санаж байна

Бичсэн: 300-н блог
11:10 , 2007-10-22 .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос

шинэ долоо хоног бас л яадаргаатай л эхэлжийнэ. ажилдаа орчих гэсэн бас болж өгдөггүй ээ. Өнөөдөр ажилдаа орчих гэсэн арай болохгүй нээ гэжжж. ажилаа асарррррр их санаж байнааэааааа



Олж өгсөн хүн нь ав ав

Бичсэн: xvv
20:38 , 2007-10-21 .. Бичигдсэн: Хувийн .. 15 сэтгэгдлүүд .. Холбоос
Бага зэрэг элэгдэж, хуучирсан ч бараг шинээрээ шахам, гэрэлтэж гялтганасан сайхан хүүхэнд ойртуулангуут цохилт нь түргэсдэг, дундаж хэмжээний өндөр болон өргөн, бэлхүүсний тойрогтой, дундаа цоо шинэхэн 3-4 сумны нүхний дөнгөж эдгэж эхэлж байгаа шархтай, боломжийн ажиллаж байсан зүрхийг нэг хүнд өгөхөөр ил гаргаж барьж яваад алдаж үрэгдүүлсэн болно. Жич: Олсон хүн нь хүсвэл өөрөө авч болно.

...Дурлал чи над руу чимээгүй ирэх юм
Дуулах дуу ярих ярианд тодоос тооооод
Нойр хүрэн унтах харанхуйн зүүдэнд мэээн
Нойтон даашинзтай дагина болон айлчлах юм
Дусал нулимс унахдаа хацрыг илгасан хара...


Wpд баяртай!

Бичсэн: xvv
20:16 , 2007-10-21 .. Бичигдсэн: Хувийн .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос
Хагас сайны өглөө 8 өнгөрчийхад утас... сэрүүлгээ унтраачихаад унтаж байна.. Сэрээсэнд баярламаар ч, дэндүү амттай зүүднээс минь сэрээсэнд жоохон тиймхэн...

..-Байна уу,
-Байна, юутай? юу болоо вэ?
-Одоо хүрээд ирж чадах уу?
-Жоохон ажилтай, хэд гээд..
-Ингэсгээд хурдан хүрээд ирээ. Би жирэмсэн болцон байнаа...
-Тийм үү congrat.. за найз нь удкүй гялс амжуулчаад гүйгээд очий..
-За хурдлаарай..

...Хэхэ инээд хүрээд болдгүй...

10.30...
 ...-Яанаа болохымсан гэж бодоод байсан чинь яг жирэмсэн болцноо мэдсэн чинь аймар юмаа.. авхуулчдым билүү?
-Мэдрэлт, ирваат..
-Яанаа одоо инг...


Сүлжээ чухал гэнээ :DD

Бичсэн: xvv
05:54 , 2007-10-19 .. Бичигдсэн: Хувийн .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос
http://dulaan.blogspot.com/2007/06/v-vv.html

За байж яаж сүлжээ барьдаг болох уу

Өнөөдөр нэг л сонин сэтгэл тавгүй., онцгүй байна.. дотор муухайраад.. ганцаараа.. хийж байгаа юмнууд бүтэлгүйтээд,.. амжихгүй, тэгжийхад би энд ингээд цагаа үрээд...
...магадгүй маргааш сайхан өдөр болох байх :p Хэт их жаргаад, инээгээд байхаар маргааш уйлкжийгаан гээд хүмүүс тэгээд байдаг.. Би маргааш инээхийм байлгүй дээ

...Хүмүүсийг аймар санаад, бодоод байгаа мөртлөө тэрийгээ хэлж чадахгүй, нэтээр хараагүй хүндээ ч гэсэн... Заримдаа санаад бодоод, ярьмаар, бичсэнийг уншмаар санагдах.. Зүгээр л д...


iPod-д Монгол хэл суулгагч х.4

Бичсэн: xvv
17:07 , 2007-10-18 .. Бичигдсэн: Монгол онцлог .. 27 сэтгэгдлүүд .. Холбоос
Энэ Монгол хэл суулгагч нь зөвхөн iPod mini 1g, 2g, болон iPod 4g, iPod nano-ын 1g (хамгийн эхний загвар), iPod video хувилбаруудад зориулагдсан болно.
Хамгийн сүүлд iPod video хувилбар дээр ө ү үсгийг шийдэж чадахгүй нэлээд удсаны эцэст амжилттай боллоо. Хүлээлгэсэндээ хүлцэл өчье

1.  iTunes-ын 6-аас дээших хувилбарыг суулгасан байгаа бол Монгол хэл суулгахын тулд заавал uninstall хийж устгах хэрэгтэй.
(Таний iPod-ны firmware буюу доторх програмыг хуучин хубилбараар солиж  суулгах болохыг анхаараарай!)

Тэгээд Энд дарж iPod Updater татаж аваад суулгаарай)

2. Комьпютерээ дахин ачааллаад ду...


Намын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!

Бичсэн: bolodm
14:55 , 2007-10-18 .. Бичигдсэн: Болод.М- Шvлэг .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос

Итгэл алдрах сэтгэл хөрөх энд хамаагvй ээ

Ирээдvйгээ харах өөртөө итгэх хамгийн чухал

Иргэний vнэмлэхээсээ илvv эрхэмлэдэг тэр

Итгэл хvлээсэн намын батлахаа гаргаад ирцгээ

Их гал өрдөж цөмөөрөө баясан бvжье

Эргэлзэх хэрэгггvй галд өргөцгөө намын батлахаа

Сэтгэлийн хvлээс итгэлийн баглаанаас ангижирцгаая

Сайн цагийг бид өөрсөдөөн бvтээцгээе

Бусдыг шvтэж бурхан мэт дагах цаг өнгөрсөн

Бид өөртөө эзэн бурхан байх цаг ирсэн

Намын батлах гэдэг гав гинжийг тасдацгаая

Нэр хvнд албан тушаал эрх мэдэлд тvvнгvйгээр хvрч болно

Намын батлах хэмээх сохор зоосны vнэгvй гавьяа шагнал

Наса...



Хамаагvй ээ

Бичсэн: bolodm
14:55 , 2007-10-18 .. Бичигдсэн: Болод.М- Шvлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Үзэгслэн гоод дурлах гэж

Үзэшгvй муухай төрсөн юм байж

Хамаагvй ээ

Харах нvдэнд

Хар өнгийг хэд хувиргаж ч болно оо

 

Тансаг дээдэд тэмvvлэх гэж

Тоолох хөрөнгөгvй яваа юм байж

Хамаагvй ээ

Хvний оюун бvтэн цагт

Хөрөнгө байтугай хорвоог бvтээж болно оо

 

Сайхан авьяасыг бишрэх гэж

Солгой хоолойтой төрсөн юм байж

Хамаагvй ээ

Сэтгэл зvрх өөдөө цагт

Суу билэгтэн болно оо

 

Мэргэдийн номд шvтэх гэж

Мунхаг боол төрөө юм байж

Хамаагvй

Энэ бие эрvvл энх цагт

Эрдмийн огилд гарч болно оо

2007 он

...


Хар

Бичсэн: bolodm
14:53 , 2007-10-18 .. Бичигдсэн: Болод.М- Шvлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Хааяа хааяа

Хаа нэгтэй

Хэн нэгэн

Хэнтэй ч юм

Хачин сайхан байгаа даа

2007он



Арчаагvй төр

Бичсэн: bolodm
14:52 , 2007-10-18 .. Бичигдсэн: Болод.М- Шvлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Ард тvмэн

Агуу гэнэ

Ард тvмний хvсэл

Хууль гэнэ

Ард тvмэн

Агуу гэнэ…

 

Ард тvмэн гэхээр

Ядуу ядуугийн туйл харагдана

Ард тvмэн гэхээр

Амьдарч vл чадах арчаагvй харагдана

Ард тvмэн гэхээр

Араа шvдээ ярзайлгасан  өлсгөлөн харагдана

Ард тvмэн гэхээр

Амьдрал гэр бvл ахан дvvс минь харагдана …

 

Ард тvмэн

Төр засгаа зvхэж байна

Ард тvмэн

Албан тушаалтнуудыг харааж байна

Ард тvмэн

Тоотой хэдэн хөрөнгөтнөө хялайж байна

Ард тvмэн

Тэтгэвэр тэтгэлэг хvсэж байна

Ард тvмэн

Төрөөс мөнгөн бороо талхан мөндөр буулгахыг хvсэж байна

Ард тvмэн

Эх орноосоо өөр дива...



Мөртvvд!

Бичсэн: bolodm
14:51 , 2007-10-18 .. Бичигдсэн: Болод.М- Шvлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

 Инээнэм

Дотроо уйлж инээнэм

Элгээ хөштөл инээнэм

Элэг эмтрэн инээнэм

Нулимсаа гартал инээнэм

Нулимсаа залгин инээнэм

Инээнэм

Ичиж инээнэм

Инээнэм

Уйлж инээнэм

Инээнэм

Дуулж инээнэм

Инээнэм

Ухаарч инээнэм

Инээнэм

Уярч инээнэм

Инээнэм

Өөрийгөө шоолж

Инээнэм

2007он

 

Анхны цас орсон өглөө

Алхахаасаа айнам

Аргагvй дээ

Аймар хөр мөр минь

Амьтан хvний нvдэнд

Ингэж ил гарахаас

Илvv айдас хаа байна

2007он

...


WOW

Бичсэн: bolodm
14:50 , 2007-10-18 .. Бичигдсэн: Болод.М- Шvлэг .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

Эр биеийг минь хvсэж болно

Энэ ертөнцийнх болохоор харамлаж би vл чадна

Сэтгэл зvрхийг минь хvсэж болохгvй ээ

Сав шимээс хальсан болохоор зvрхэлж vл болно

2007он

 

Хааяа хааяа би чамайг дурсах юм

Хайрлаж чадаагvй өөрийгөө зэмлэх юм

Үе vехэн чамайгаа бодох юм

Үгvйлээд байгаа өөрийгөө зvхэх юм

2007он

 

Солиотон гэгээрч

Гэгээнтэн солиордог

Сонин энэ хорвоод

Сохор юм шиг амьдрах хэцvv яа

2007он

 

Харахад цэвэрхэн

Харьцахад номхон

Ханилахад янаг

Хамгийн дотно мэт атлаа

Хажуу хийгээд хойноос

Хазахын цагтаа

Харанхуй vхлийн шарх өгөх

Хvмvvнийг найз гэдэг аж

200...



Хип хоп шvлэг

Бичсэн: bolodm
14:49 , 2007-10-18 .. Бичигдсэн: Болод.М- Шvлэг .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

Төрийн гацаа

 

Төр төр төр л гэнэ

Төрийн араа эргэнэ л гэнэ

Төр төр л гэнэ

Төрийн араа гацна л гэнэ

Төр төр гэнэ

Төмөр араа будаа будаа

Төрийн гацаа удаа дараа

 

Нам дор төр оршино

Нямдорж хууль засна

Нисдэг тэрэг газарт унана

Намын бvлэг хурал хаяна

Төрийн гацаа

 

Их хурлын ирц дутна

Энхбаяртан ууланд авирна

Сангийн яамны төсөв хэтрэнэ

Суудалдаа сайдууд наалдан пад

Төрийн гацаа

Ерөнхий сайд шийдвэрээсээ буцна

Ерөөсөө сайдууд суудлаасаа зуурна

Намын бvлэг бvхнийг шийднэ

Нарийн ярьвал хуулиа зөрчинө

Төрийн гацаа

 

Гишvvд өөрсөддөө мөнгө төсөвлөнө

Гадаадруу зу...



Хvсэл минь миний амьдрал

Бичсэн: bolodm
14:48 , 2007-10-18 .. Бичигдсэн: Болод.М- Шvлэг .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

Бороо шиг би асгарахыг хvснэ

Болор мөнгөн одод шиг гялалзахыг хvснэ

Газар ундааж унатлаа би гялалзана

Газарт бутран унахдаа улам гоёмсогоор гялалзана

Солир шиг би харвахыг хvснэ

Сондор мөнгөн сар шиг гэрэлтэхийг хvснэ

Дэлхийд татагдан унатлаа гэрэлтэнэ

Дэлхийд шингэн орохдоо улам хурцаар гэрэлтэнэ

Цэцэг шиг би ургахыг хvснэ

Цэв цэх тэнгэр өөд тэмvvлэхийг хvснэ

Тэнгэртээ хvрээд хугаран унатлаа ургана

Тасдуулж, хугарсан ч улам эрхэмсэгээр оршино

Булаг шиг би ундрахыг хvснэ

Бvр дотроосоо оргилохыг хvснэ

Боргилон урссаар амьсгал тасартлаа оргилно

Бvхий л амьсгал минь д...



Youtube-ээс видео татагч

Бичсэн: xvv
14:12 , 2007-10-18 .. Бичигдсэн: Видео .. 17 сэтгэгдлүүд .. Холбоос
Youtube зэрэг сайтаас компьютер руугаа видео бичлэг татаж авдаг нэг аятайхан програм оллоо.
Youtube downloader гэдэг үнэгүй програм. веб сайт нь: http://youtubedownload.altervista.org/
Татаж авахад *.flv гэсэн файл файл хэлбэрээр татагдана. Энэ татаж авсан файлаа шууд Youtube downloader-аараа хөрвүүлж болох ба ЭСВЭЛ тэр хэвээр нь шууд үзсэн ч болно. flv төрлийн файл тоглуулдаг
FLVPlayer бас үнэгүй програм. web хуудас нь: http://applian.com/flvplayer/
Бас нэг сайн арга бол Firefox веб хөтөч дээр Flashgot add-on нэмж суулгаад хэрэглэх арга юм.
...


{ Сүүлийн хуудас } { 85 -р хуудас Нийт хуудасны тоо: 111 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Хумийн тэмдэглэл
Хумийн тэмдэглэл

Сүүлийн бичлэгүүд

Аймгийн төвийн айлууд лааны гэрэлд амьдарч байна
Та согтсон бол цагдаагаар гэртээ хүргүүлэх эрхтэй.
Төсөв бол мөнгө, Гэхдээ мөнгө биш.
Ашиг сонирхлын зөрчилдөөнтэй төрийн албан хаагчид ....
Төрийн түшээдèéí нүгэлèéí òóõàé îéëãîëò
Авлигын мөнгийг бид төлдөг үү?
Төрийхнийг зүхээд л .......
Заавал архи уух ёстой юм уу? ай
Улс төржив ...би
Тэвчиж тэвчиж уйлав

Найзууд

shine
xvv
g84
Tji
bolodm
Хүслийнжигүүр
300-н блог
Tsoomii
yuki
Blessing Tara
DESI
Чойрын Хүү
Uukiinaa