Үнэт зүйл гэж хүн бүхэнд бий.Гэхдээ...

АПУ компанийг ард тvмнээ доромжилж хуулийг уландаа гишгэхээ болихыг ард тvмэн шаардаж байна!

Архи согтууруулах ундаа сурталчилахыг хориглосон хууль батлагдаад нэлээд жилийг ардаа орхилоо. Гэтэл манайд Монголын хууль гурав хоног гэдэгчлэн архи пивоны реклам сурталчилгаа хэвийн vзэгдэл болж өдгөө бvр хэрээс хэтэрлээ.

Анхандаа архины хууль бус сурталчилгааг нууцханаар, тэгсэн атлаа хэнд ч ойлгомжтой илэрхийлэх чадвараараа архины vйлдвэр компаниуд өрсөлддөг байсан бол одоо бvр ил цагаандаа гарч шууд л ил цагаан рекламддаг болов.

Ингэж Монголын хууль гууль болж архины компаниуд уландаа гишгэж төр тvмэн олныг доромжлосоор байна. Энэхvv хууль бус vйлдэлээрээ манай алдарт зууны манлай гэг...



Зарын сонинуудад заазуур хэрэгтэй байна!

 Зар мэдээ, Шуурхай зар хэмээх хоёр зарын сонин манайд vйл ажиллагаа явуулж олон тvмний хэрэгцэээг хангадаг. Өдгөө бараг тус хоёр сонин монопол болсон гэхэд ч болно. Тус хоёр сонинтой ижил төрлийн vйл ажиллагаа бvхий зарын сонин мэндлээд нэг их удалгvй шахагдаж хаалгаа барин дампуурдаг нь нууц биш. Харин мань хоёр сонин бол өдөр ирэх бvр хvчээ авч, өнгөт гадартай болж хуудасных нь тоо нэмэгдэн зузаарч байгаа. Энэ ч утгаараа зар мэдээний сонины эрэлт хэрэгцээ их, мөн төдий чинээ ашигтай бизнес гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Хувь хvн байгууллагаас зар мэдээлэл рекламыг нь vнэтэй авч мөн эргээд хvмv...


Нэгэн залуу надад захидал илгээжээ

bolod01@chinggis.com мэйл хаягаар маань огт танихгvй ч гэлээ энэ асуудлаар тодруулж өгөөч олон нийтэд миний дуу хоолойг хvргэж өгөөч зөвлөгөө өгөөч туслаач гэх мэтээр хандсан захидал сэтгэгдэл өдөрт дунджаар 5-10 ирдэг. Би аль болох тэр бvхнийг анхааралдаа авч нийтлэл бичлэгтээ оруулах холбогдох байгууллага хувь хvнд нь хvргэх тодруулах зэрэг арга хэмжээ авахыг боддог. Өнөөдөр нэгэн залуугаас нэгэн захидал иржээ. Yvнийг би тэр чигээр нь та бvхэнд анхааруулага сэрэмжлvvлэг болгох vvднээс блог дээрээ тавьж байна!

                  Hi.ajil hiij hudulmurluj tsaashin dald hiij hiij neg yum bodson...



хэзээ ч хайртай гэж хэлэхгүй хүнийг ч хайр хайралдаг*

Бичсэн: g84
11:47 , 2007-06-04 .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос

хайр ингэж эхэлсэн гэдэг...

хөөрхөн алаг нүдээрээ цоо ширтэж байгаад, харц мөргөлдөх үед бүлтгэнэ сандарч, хоёр том нүдээ эргэлдүүлсэн миний амраг,... харах тусам хайр хүрдэг, жаахан ихэмсэг хэдий ч түүний нууцлаг зан төрх, ичингүйрэх байдал тэргүүтэн зүрх сэтгэлийг бүрнээ эзэмдэнэ. энэ л сайхнаар сэтгэлд буух энэ хайрыг уран үгийг олж эс чадан илэрхийлнэ. тийм ээ үгээр илэрхийлэхийн аргагүй... түүнийг хайрлаад байгааг минь мэдэх болоод ч удлаа, тэр намайг ичингүйрэн ширтэх болоод удлаа, үг сольж амжсангүй ээ, гэтэл нэг удаа өөрөө өөрийгөө хорьж дийлэхгүй халамцуухан очлоо, түүнийг би тэр орой...



Зуны амралт

Бичсэн: 300-н блог
19:03 , 2007-06-03 .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос
Ахын тухай бичээд байсан чинь багын явдлууд санаанд ороод бүүр бичмээр санагдчихлаа.


Манайхан ихэнхдээ зундаа мал дээр гарчдаг байсийн. гэхдээ дандаа хүүхдүүд нь гардагийн. мал ч гэждээ аймгийн төвийн нэлээд захын хороололд хашаа байшинтай. тэнд зундаа 10-12 саалийн үнээ ирнэ. бас ногоо тарина.

Бид гэж хүргэн ахын хүүхдүүд тэгээд би. бид 6 аа хичээл амарлаа л бол шууд хашааруу явдаг байж билээ. тэнд сайхан хүссэнээрээ л байна.
нэгэн өдрийн аж амьдралыг хальт хүүрнэе үү гэж бодлоо гэхгүй юу.

Өглөө үүрийн таван жингээр босож саалиндаа гарна. 2 ах тугал татах үүрэгтэй. би тугалнууды...


Би хэн бэ?

Бичсэн: 300-н блог
19:30 , 2007-05-30 .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос
Би ер нь хэн бэ? гэж баахан бодлоо баахан ч гэждээ гэсэг бодож, бусадтай өөрийгөө харьцуулж, өөрийгөө жаал жишиж анализ хийлээ. гаднаас харахад энгийн л нэг хүн. Хөлтэй бол хөлтэй, гартай бол гартай, хүнтэй л адил инээж баясаж, гомдож гунина ...................................... гэтэл гаднаас нь харвал хүн, харин дотроо хүн биш ч юм шиг мөн ч юм шиг. Ямар амьтан бэ гэж бодлоо чоно юм болов уу? могой ч юм уу, эсвэл бүүр жигүүртэн ч юм уу. мэдэхгүй. хэнийнийм бэ гэж өөртөө агсармаар ч, өөрийгөө зүхмээр ч болох шиг. Дотор байгаа хэн нэгнийг жаал сонслоо. тэр лав их сайн амьтан биш, бас их муу ам...


Эх орныхоо төлөө...

Хэдхэн жилийн дотор төрж өссөн Монгол улсынхаа хөгжил, амжиргааны тvвшинг Япон, Швецарь, Израйль шиг болгох бvрэн бололцоо бидэнд байна гэвэл та эсэргvvцэх vv? Тэгвэл шатаар өгсөж буй мэт тvргэн хөгжлийн нууцын нэгийг таны өмнө дэлгэж байна. Энэ бол маркетинг, менежмент гэх мэт нийтийн сургууль курсуудээр ил заадаг, номон дээр улиглан бичдэг тэрхvv залхуутай онол ердөө ч биш. Энэ бол ердийн л хулгай. Эдийн засгийн гайхамшгийг илбэ мэт бvтээдэг энэ тогтоц өнөөг хvртэл манай зэлvvд нутаг дээр байгуулагдах нь байтугай төсөөлөгдөө ч vгvй л явж байна. Гэтэл ахар богино хугацаанд хөгжиж хvчирхэгжсэн...


Ноён хутагт Д.Данзанравжаа: Унд хоолыг эм мэт хэрийг нь тааруулж хэрэглэ. . .

ДЭЛХИЙД ГАЙХАГДАХ МОНГОЛ ХООЛНЫ НУУЦААС
Монголчууд бид хоол ундаа бэлдэж хэрэглэх дэг ёс, өөрсдийн гэх өвөрмөц тусгай журам, арга хэлбэртэй явж ирсэн vндэстэн бөгөөд өнө эртнээс “монгол хvний хvнсний аюулгvй байдлыг” цогцоор нь Монгол төрийн бодлогын хvрээнд авч vзэн шийдвэрлэдэг байсан сайхан уламжлалтай.
Монгол vндэсний “хоол унд”-ыг дотор нь Гэрийн болон хээрийн хоол унд, Тусгай ёслолын буюу хvндэтгэлийн зоог гэж ангилдаг байна. Цаашилбал, хоол ундыг гарал vvслээр нь цагаан идээн, улаан идээн, ногоон, шар, хар идээн хэмээн ангилж эднийгээ “таван тансаг идээн” гэж нэрлэдэг.
Тэгвэл хvндэ...


Kaspersky-н терорист халдлага

Бичсэн: 300-н блог
00:55 , 2007-05-29 .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос
сая яг зүрх зогсонгоо алдлаа шүү.ёоооооооооох  wooper-oo байдгаар нь чангалаад лаг төвлөрцөн ажилаа хийцэн сууж байтал, дуу солигдох мөчид kaspersky virus илрүүлээд муухай орилдог байна шд хог чинь. хамаг юм савалчихлаа. нээх муухай орилдгийн. балай юм шиг. зүрх савлаад  хамаг амьдрал нүдний өмнө эрээлжлэнгээ алдлаашд. гэсэг тайвшрахгүй зовлоо.

Хэрвээ  хөгжим чанга сонсдог болоод kaspersky ашигладаг бол kaspersky-ийнхаа дууг хаагаарай.  Зүрх муутай хүн бол явчих төхөхнө байна шүү....


ОРОЙН, ШӨНИЙН ТООЛЛОГУУД

Бичсэн: 300-н блог
21:45 , 2007-05-28 .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос
Аав ээж 2 байсхийгээд л гадуур ажилтай гээд явчдаг байсын. тэр үед дүү бид 2ийг ээжийн том эгчийнд орхиод явдгийн. Ураа ажаа  гэж сайхан хүн байдаг хүний өөрийн гээд зөндөө л хүүхдийг хүн бологсондоо одоо ч гэсэн. харин хүргэн ах ч яаааааааааая аймар нь дэндсэн хүн байж билээ. тээршаахгүй л дээ. уул нь дуртай хүүхдүүд цуглуулах, гоё гоё юмаар дайлаал. харин шөнө бол аймшгийн тээртэй. манайхан ер нь багадаа орондоо шээдэг тийм удамтай юм шиг байгаан. өөрийн 5 хүүхэд дээрээс нь дүү бид 2, ээжийн дүүгийн 3 хүүхэд гээл зөндөө олуулаа жижиг өрөөнд зулаад л унтуулна. ямар ч байсан унтахаас өмнө нэг ...


Боль чи хөөе!

Бичсэн: Tji
23:44 , 2007-05-26 .. Бичигдсэн: Хүмүүжил .. 9 сэтгэгдлүүд .. Холбоос

Аав охиноо "Jije" гээд дуудсан охин нь сонсон шинжгүй цааш харан юмаа хийсээр. Хэд хэд дуудлаа нэмэр алга.  Аав жаахан бухимдуу дөхөж очиод "чи сонсож байна уу, нэрээ мэддэг үү чи" хэмээн зандартал, охин нь жишим ч үгүй, өө би өөрийнхөө нэрийг "боль чи" гэдэг юм байх гэж бодсон өөр нэртэй байсан юм уу гэж гэнэ. Хэ хэ. Хүүхдүүд нээрээ алнаа. Аав, ээжийгээ хүртэл хийгээд авна шүү.

Монголчууд бид хүүхдүүдээ багаас нь боль, хүнээс асуу, зөвшөөрөл ав энэ тэр гээд хааж боож, хязгаарлаж өсгөчихөөд томорсон хойно нь бие дааж сурахгүй, өдий том болчихоод гээд загинах нь их байх юм. хүүдүүд маань ч гэс...



ЭМЭЭГИЙН ПАЯН гэж нэрийдий

Бичсэн: 300-н блог
20:40 , 2007-05-26 .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос
эгчийн найз манайхаар байнга л орж гардаг байсын. нэг өдөр жаахан бодсонуу яасан эмээд сүү, ундаа, чихэр жимсгэнэ(манай эмээ алиманд нугасгүй дуртайин) авчаард эмээд би танд дандаа л хоосон орж ирдэг байсийн байна шдээ гээл өгсөн чинь эмээ өөдөөс нь харин тиймээ гээд авжуу. би хажууд нь байж таараад элгээ хөштөл инээж билээ.
гэснээс ирэх долоо хоногт эмээгийн идэх алимыг авч өгөх хуваарьтай юм байна шүү...


дуурайн баясав

Бичсэн: 300-н блог
20:09 , 2007-05-26 .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос
юукиг дуурайн баясаад ангийхаа багшийн талаар бичмээр санагдаад.

Манай ангийн багш гэж ууна гэж лүү, заана гэж пүү байсиймдаа. уул нь бол Физикийн багш гэхдээ л аймагтаа бол сайн математикийн багшийн тоонд ордог байсийм. Анх манай ангийг авчаад хөвгүүдийг бүгдийг нь цуглуулж арын өрөөндөө оруулж байгаад архи уулгаж билээ. тэгээл бид бүхэн чинь хичээлийн цагаар багш шавь бусад цагаар анд найз болдог байлаашд. нэг өдөр хичээл тарахын алдад намайг үлдээрээ л гэжийнэ. бас яах гэж байгаан бол гэж бодоод л хичээл тараад л өрөөнд яваад орсон чинь
за суу гэжийнэ. суулаа. шатар гаргаж ирээд л за ...


Солонгосын элчин сайд ерөнхий сайдад томорчээ

 Монголд суугаа Солонгосын элчин сайдын яамнаас солонгос гарч ажиллах монгол иргэдийг бөөнөөр бүртгэж чирэгдэл учруулсан нь дарга цэрэггүй бүгдийн дургүйг хүргэж энэ талаар зрим гишүүд ч хатуухан үг дуугараад авсан. Тэгвэл үүнээс ч хурц асуудлыг Солонгосын элчин сайд дэгдээсэн тухай яриа саарал ордноор тархаад байна. Элчин сайд нэг дэх өдөр ерөнхий сайд М.Энхболдод бараалхжээ. Тэрээр сүүлийн үед танай парламентийн гишүүд миний тухай янз бүрийн таагүй зүйл ярих болсон нь хоёр улсын харилцаанд ч нөлөөлж магадгүй байна. Хэрвээ танай парламентийн гишүүд ийм зүйл яриад байгаа нь хоёр улсын харилцаа...


ЭРХ ЧӨЛӨӨ

Бичсэн: Tji
16:25 , 2007-05-25 .. 31 сэтгэгдлүүд .. Холбоос

Эрх чөлөө гэдэг бол жинхэнэ утгаараа бид өөрсдийн үйл хэргээ өөрсдийн хүслээр гүйцэтгэхдээ бусдын үйл хэргийг үгүйсгэхгүй, түүнд нь саад тотгор учруулахгүй байх явдал мөн.

Жон Стюарт Миль

Эрх чөлөө гэж юу вэ?

Эрх чөлөө гэдэг бол хүн бүр бусдын оролцоогүйгээр хийх зүйлээ сонгох боломж мөн. Хүн бүр бусад хүний эрх чөлөөнд хутгалдахгүй л бол өөрийн дураар, хэрхэн амьдрахаа шийдэх эрхтэй. Чөлөөт байдал гэдэг бол эрх чөлөөг илэрхийлэх өөр нэг ойлголт юм. Эрх чөлөөг сахин хамгаалах нь засгийн газрын  үндсэн үүрэг юм.

Эрх чөлөө орчин үеийн нийгмийн ёс суртахууны нэг үнэт зүйл мөн гэдгийг одоо х...



please хөөе

Бичсэн: 300-н блог
15:00 , 2007-05-25 .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
please хөөе.  багш 4-г чинь уншмаар байхымоо. гэсэн чинь зөвхөн өөрөө болон найзууд нь л уншина гэнээ. хэрвээ уншчих боломж олдчихийн бол баярлсандаа болоод баахан баахан нулимс унагах гээд байхын. миний муу энэ оюун ухаан дарга, нүд хамсаатантайгаа нийлээд гар туслаад бусдыг үл хүндлэн өөрийнхөөрөө зүтгээд байхын яахуу


Зарчим

Зах зээлийн хатуу ширvvн өрсөлдөөний хууль ёсоор том жижиг гэлгvй компаниуд дотор ширэнгийн гэж болохоор хууль vйлчлэх нь цөөнгvй. Хэн нэг нь нөгөөхийнхөө араа явуулга хийж, өөр нэг нь алтан хошуу өргөх гээд таагvй зvйлстэй ажил хийж байгаа, хийж байсан бvх хvн ямар нэг байдлаар таардаг. Харин юмыг яаж мэдэх вэ, ийм ширэнгийн хууль vйлчидэг компанид орчихвол халагдчихалгvй vлдээд, ар гэр, амин голоо зогоогоод явахад тус болох vндсэн хэдэн зарчмыг танилцуулъя. Юуны өмнө ном судрын албаны vг хэллэгээр бус хар яриа, хар амьдралаас жишээ авсан байгааг ойлгоорой. Харин уншаад санал нийлж, мөрдөх эс...


.............?

Бичсэн: 300-н блог
18:13 , 2007-05-24 .. 12 сэтгэгдлүүд .. Холбоос
Би муу хүн шиг байгаан. ажилаа хийхгүй. өдөржингөө влогоор өвчлөөд л одоо ингэж бодоод байгаан. анх энэ сайтыг мэдсэн өдөрийг. яах гэж манай ажлын ах надад энэ сайтыг зааж өгвөөө. яах гэж тэр өдөр юүкийгийн тэмдэглэлүүдийг уншваа. яах гэж тэр өдөр өөрийнхөө влогийг нээвээ. яагаад гэв гэнэт суудлаасаа говхорхоо больчвоо. айн тэгээ л бодлоо: хэний буруу вэ гэж. тэгээд 3 хүн тогтоод хэн дээр буруу өгөх вэ гээд гэсэг бодов. ажлын ах, юүки, тэгээд би явж явж, бодож боджийгаад ерөөсөө 3 ууулаа буруутай юм байна гэсэн дүгнэлтэнд хүрлээ. сорри юүки. гэхдээ гуйвшгүй үнэн гэсэн. нөгөө ажилаа зохицуулж ч...


“Амиа золиослогч оюутнууд”*

Бичсэн: g84
16:24 , 2007-05-24 .. Холбоос

Уярах сэтгэлгүй хүнд улаан цэцэг өгснөөс

Ургац сайтай зэрлэг сонгино

Урд нь тавиад хөшиглөсөн нь дээр

“Амиа золиослогч оюутнууд”

Алсын хараа ба хагас сайн, бүтэн сайн.

Эгэл оюутан хүмүүн-ий амьдрал хаана өрнөнө вэ? Бид сургуульдаа сурахаар очдог. Бид эргэн ирэхгүй хэзээ ч давтагдашгүй хором бүрээр амьдардаг. Гэтэл Монгол орны өнөөгийн аль ч их дээд сургуулийн маань дүр төрх ямар хан зураглалаар төсөөлөгдөж байгаа билээ. Оюутнууд сурч байна уу? Диплом л авч байна уу ?

Дээд сургуулиудын ханан дээр “амьдрал хатуу шүү”, “чиний юу чаддагийг нийгэм чинь шалгах болно” гэсэн бичиг өлгөвөл зохил...



Хаалттай нийгмийн хар бараан нь.*

Бичсэн: g84
16:22 , 2007-05-24 .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
 

Нутгаа орхиод гарсан тэр өдрөөс хойш

Нуугдаж дагасан чулуу барьсан хүн шиг

Нууцхан гуниг надаас үл сална.

Хаалттай нийгмийн хар бараан нь.

Бид хувьтай хүмүүс юм, шинжлэх ухаан, технологийн хөгжилтэй Монгол орон хөл нийлүүлэн зэрэгцэж ирэх үеэр эзэд нь болон амьдар ч байна.

Би өөрийн бодож буй зүйлээ танд илүү дөхөм хүргэхийн тулд юуны өмнө нэгэн үйл явдлын тухай өгүүлье:

            1998 оны үеэр анх “Hi Fi CD shop” нээгдэж байна гэсэн мэдээ, зурагт олон нийтийн хэрэгслээр түгж, би тэр үйл явцыг нэг бүрчлэн харж суулаа. Харин тэр үед, би энэ ч хэдий олон хүнд хүрээ аж дээ, өөрөөрөө л...



{ Сүүлийн хуудас } { 96 -р хуудас Нийт хуудасны тоо: 111 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Хумийн тэмдэглэл
Хумийн тэмдэглэл

Сүүлийн бичлэгүүд

Аймгийн төвийн айлууд лааны гэрэлд амьдарч байна
Та согтсон бол цагдаагаар гэртээ хүргүүлэх эрхтэй.
Төсөв бол мөнгө, Гэхдээ мөнгө биш.
Ашиг сонирхлын зөрчилдөөнтэй төрийн албан хаагчид ....
Төрийн түшээдèéí нүгэлèéí òóõàé îéëãîëò
Авлигын мөнгийг бид төлдөг үү?
Төрийхнийг зүхээд л .......
Заавал архи уух ёстой юм уу? ай
Улс төржив ...би
Тэвчиж тэвчиж уйлав

Найзууд

shine
xvv
g84
Tji
bolodm
Хүслийнжигүүр
300-н блог
Tsoomii
yuki
Blessing Tara
DESI
Чойрын Хүү
Uukiinaa